-
Luke 23
- 1 Тэгээд цугласан олон бүгдээрээ босож, Пилаатос руу түүнийг аваачив.
- 2 Улмаар тэд, Энэ хүн үндэстэнг мунхруулж, өөрийгөө Христ Хаан мөн гэж хэлэн, Кайсарт татвар өгөхийг хориглож байхыг бид олж харсан хэмээн түүнийг буруутгаж эхэллээ.
- 3 Тэгтэл Пилаатос түүнээс, Чи Жүүдүүдийн Хаан юм уу? гэж асуужээ. Тэгэхэд тэр хариулж түүнд, Та хэлж байна гэв.
- 4 Тэгэхэд Пилаатос ахлах тахилч нар болон хүмүүст, Би энэ хүнээс ямар ч гэм бурууг олохгүй байна гэжээ.
- 5 Харин тэд улам ширүүсэж, Тэрбээр Галийлаас эхлээд энэ газар хүртэл бүх Иудаиа даяар заан сургахдаа ард түмнийг хутган үймүүлдэг гэлээ.
- 6 Тэгтэл Галийлаас гэж Пилаатос сонсоод, энэ хүн Галийл хүн мөн эсэхийг асуув.
- 7 Улмаар Ироодисийн эрх мэдэлд байдгийг нь мэдмэгцээ түүнийг Ироодис руу илгээлээ. Тухайн үед тэр ч бас Иерусалимд байжээ.
- 8 Тэгээд Ироодис Есүсийг харахдаа, ихэд баярлав. Учир нь тэр түүний тухай олон зүйл сонссон тул түүнийг эртнээс харахыг хүсдэг байжээ. Мөн түүгээр хийгдсэн зарим гайхамшгийг харна гэж тэр найдаж байв.
- 9 Тэгээд тэрбээр олон үгээр түүнийг шалгаав. Гэтэл тэр түүнд юу ч хариулсангүй.
- 10 Тэгэхэд ахлах тахилч нар болон бичээчид босож зогсоод, түүнийг эрчимтэй буруутгалаа.
- 11 Тэгэхэд нь Ироодис цэргүүдийнхээ хамт түүнийг зэвүүцэж бас тохуурхан, гоёмсог нөмрөг түүнд өмсгөөд, түүнийг Пилаатос руу буцаав.
- 12 Тэгээд тэр өдөр Пилаатос, Ироодис хоёр нэг нэгтэйгээ андууд болжээ. Учир нь тэд хоорондоо өмнө нь дайсагналд байсан юм.
- 13 Тэгээд Пилаатос ахлах тахилч нар болон захирагчид бас хүмүүсийг цуглуулаад,
- 14 тэдэнд, Энэ хүн ард түмнийг турхирдаг гэж та нар над руу авчирсан. Тэгтэл ажигтун, Би энэ хүнийг та нарын өмнө байцаагаад, та нарын түүнийг буруутгаж байгаа гэм бурууг түүнээс олсонгүй.
- 15 Үнэндээ Ироодис хүртэл олоогүй. Учир нь би та нарыг түүн рүү илгээсэн. Тэгтэл ажигтун, түүнд үхэл хүртээхээр юу ч хийгээгүй байна.
- 16 Тиймээс би түүнийг шийтгээд суллая гэв.
- 17 (Учир нь заншлын дагуу баярын үеэр тэрбээр нэг хүнийг тэдэнд суллах ёстой байв.)
- 18 Гэтэл тэд, Энэ хүнийг зайлуул. Харин Варавваасыг бидэнд суллаж өг гэж нэгэн зэрэг хашгирчээ.
- 19 (Энэ хүн хотод дэгдээсэн нэгэн үймээн болон аллагаас болоод шоронд хаягдсан байжээ.)
- 20 Тийм учраас Есүсийг суллахыг хүсэж байгаа Пилаатос дахин тэдэнд хэлэв.
- 21 Гэтэл тэд, Түүнийг цовдол, цовдол гэж хашгирлаа.
- 22 Гэсэн ч тэр гуравдахь удаагаа тэдэнд, Яагаад, тэр ямар ёрын мууг үйлдсэн юм бэ? Би түүнээс ямар ч үхлийн гэм бурууг олоогүй. Тийм учраас би түүнийг шийтгээд улмаар явуулъя гэв.
- 23 Харин тэр цовдлогдсон байхыг тэд шаардан, чанга дуугаар шавдуулжээ. Тэгээд тэдний болон ахлах тахилч нарын дуу хоолой дийлэв.
- 24 Тэгэхэд нь Пилаатос тэдний шаардсаны дагуу болгохоор ял оноолоо.
- 25 Тэгээд тэр тэдэнд үймээн болон аллагаас болоод шоронд хаягдсан, тэдний шаардсан хүнийг суллаж өгчээ. Харин Есүсийг тэдний хүсэлд тушаалаа.
- 26 Тэгээд тэд түүнийг авч явах зуураа хөдөөнөөс ирж байсан нэгэн Кюрина хүн Сиймон гэгчийг бариад, түүний дээр Есүсийн загалмайг үүрүүлэхээр тавьж, араас нь дагуулав.
- 27 Мөн хүмүүсээс маш олон нь бас эмэгтэйчүүдээс олон нь түүнийг дагажээ. Тэр эмэгтэйчүүд түүний төлөө бас цээжээ дэлдэн уйлж, гашуудаж байлаа.
- 28 Харин Есүс тэдэн рүү эргэж, Иерусалимын охид оо. Миний төлөө бүү уйл. Харин өөрсдийнхөө төлөө болон хүүхдүүдийнхээ төлөө уйл.
- 29 Учир нь ажигтун, Хүүсэр болон хэзээ ч үр тээж байгаагүй хэвлийнүүд бас хэзээ ч хөхүүлж байгаагүй хөхнүүд жаргалтай гэж тэд хэлэх өдрүүд ирж байна.
- 30 Тэр үед тэд уулсад, Бидэн дээр унаач гэж бас толгодод, Биднийг бүрхээч гэж хэлж эхлэх болно.
- 31 Учир нь хэрэв тэд эдгээрийг ногоон модноор үйлдэж байгаа бол хуурайгаар нь юу тохиолдох вэ? гэв.
- 32 Тэгэхэд түүнтэй хамт бас өөр хоёр гэмт хэрэгтэнг алахаар авч явав.
- 33 Тэгээд тэд Кранион гэгддэг газарт ирээд, тэндээ түүнийг болон гэмт хэрэгтнүүдийг, нэгийг нь түүний баруун талд харин нөгөөг нь зүүн талд нь цовдолжээ.
- 34 Гэтэл Есүс, Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна гэлээ. Тэгтэл тэд хувцсыг нь ялгаад, шавга орхив.
- 35 Тэгэхэд хүмүүс ажиглан зогсож байлаа. Мөн захирагчид ч бас тэдэнтэй хамт басамжлан, Тэр бусдыг аварсан. Хэрэв тэрбээр Христ, Шүтээнээс сонгогдсон нэгэн мөн л юм бол өөрийгөө авраг гэв.
- 36 Тэгтэл цэргүүд ч бас түүнийг тохуурхан, түүн дээр ирээд, түүн рүү цагаан цуу ойртуулж
- 37 улмаар, Хэрэв чи Жүүдүүдийн хаан нь мөн л юм бол өөрийгөө авраач гэж хэлэв.
- 38 Тэгээд түүний дээр бас, ЭНЭ БОЛ ЖҮҮДҮҮДИЙН ХААН гэсэн бичээс грек, латин, еврей үсгээр бичигдсэн байжээ.
- 39 Тэгтэл тэнд өлгөгдсөн гэмт хэрэгтнүүдийн нэг нь түүнийг, Хэрэв чи Христ мөн л юм бол өөрийгөө болон биднийг авраач гэж доромжлов.
- 40 Харин нөгөөх нь түүнийг зэмлэн хариулж, Чи адилхан яланд байгаа атлаа Шүтээнээс айхгүй байна уу?
- 41 Тэгээд ч бид үйлдсэн хэргүүдийнхээ шанг хүртэж байгаа учраас энэ нь бидэнд үнэхээр шударга. Харин энэ хүн ямар ч хорон мууг үйлдээгүй гэв.
- 42 Улмаар тэрбээр Есүст, Эзэн, та хаанчлалдаа ирэхдээ намайг санаарай гэлээ.
- 43 Тэгтэл Есүс түүнд, Үнэхээр би чамд хэлье. Өнөөдөр чи надтай хамт ер бусын цэцэрлэгт байх болно гэв.
- 44 Тэгээд бүх газарт зургаа дахь цагийн үеэс ес дэх цаг хүртэл харанхуй боллоо.
- 45 Тэгэхэд нар харанхуйлагдаж, сүмийн хөшиг дундуураа хуваагджээ.
- 46 Мөн Есүс чанга дуугаар хашгираад, Аав аа, би таны гарт сүнсээ даатгаж байна гэв. Тэгээд тэр ийн хэлээд, сүнсээ тавилаа.
- 47 Эдүгээ нөгөө зуутын дарга юу болсныг хараад, Энэ үнэхээр зөв хүн байжээ гэж Шүтээнийг алдаршуулав.
- 48 Тэгэхэд энэ үзэгдэл рүү цугларсан бүх хүн болсон зүйлийг хараад, цээжээ дэлдэн буцжээ.
- 49 Харин түүнийг мэддэг бүхэн бас түүнийг Галийлаас дагасан эмэгтэйчүүд эдгээрийг ажиглан, хол зогсож байв.
- 50 Тэгтэл ажигтун, тэнд зөвлөлийн гишүүн Иосээф гэдэг нэгэн хүн байв. Тэрбээр сайн бөгөөд зөв шударга хүн байжээ.
- 51 (Тэрбээр тэдний зорилго болон үйл хэргийг сайшаагаагүй ажээ.) Тэрбээр Жүүдүүдийн хот, Ариматаиагийнх байлаа. Тэр өөрөө ч бас Шүтээний хаанчлалыг хүлээдэг байжээ.
- 52 Энэ хүн Пилаатос руу очиж, Есүсийн цогцсыг гуйв.
- 53 Тэгээд тэр түүнийг аваад, түүнийг маалинган даавуунд ороож, хаданд ухагдсан, дотор нь хүн хэзээ ч тавигдаж байгаагүй булшинд түүнийг тавилаа.
- 54 Тэгэхэд энэ нь бэлтгэлийн өдөр байсан бөгөөд шаббаат болох гэж байлаа.
- 55 Гэтэл Галийлаас түүнтэй хамт ирсэн эмэгтэйчүүд ч бас нөгөө хүний араас дагажээ. Тэгээд булш болон түүний цогцос хэрхэн тавигдсаныг харав.
- 56 Тэгээд тэд буцаж очоод, анхилуун үнэртнүүд болон анхилуун үнэрт тоснуудыг бэлдэж улмаар тушаалын дагуу шаббаат өдөр амарчээ.
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.