-
Luke 17
- 1 Тэгээд тэрбээр шавь нарт, Бүдрүүлэлтүүд ирэхгүй байх боломжгүй. Харин эдгээр нь дамжин ирэх тэр хүн гаслантай яа!
- 2 Түүний хувьд эдгээр багачуудын нэгийг бүдрүүлснээс тээрмийн чулууг хүзүүндээ зүүлгээд, тэнгис рүү шидэгдсэн нь дээр.
- 3 Өөрсдөдөө анхаар. Тэгээд ах дүү чинь чиний эсрэг гэм үйлдвэл түүнийг зэмлэ. Тэгэхэд тэр гэмшин эргэвэл түүнийг уучил.
- 4 Мөн тэр чиний эсрэг өдөрт долоон удаа гэм үйлдээд улмаар, Би гэмшин эргэж байна гэсээр өдөрт долоон удаа чам руу буцаж ирвэл түүнийг уучил гэлээ.
- 5 Тэгээд төлөөлөгчид Эзэнд, Бидний итгэлийг өсгөөч гэв.
- 6 Тэгэхэд Эзэн, Хэрэв та нарт гичийн ганц үр төдий итгэл байгаад, энэ ялам модонд, Үндсээрээ сугарч, тэнгист суулгагд гэж хэлбэл энэ нь та нарт дуулгавартай байна.
- 7 Харин та нарын хэн нь газар хагалж буй эсвэл мал тэжээж буй боолтой байгаад, тэр чинь талбайгаас ирэхэд, Явж, хооллохоор суу гэж шууд хэлэх вэ?
- 8 Харин оронд нь түүнд, Миний идэх юмыг бэлтгэ. Бас намайг идэж, уух зуур хормойгоо шуугаад, надад үйлчил. Тэгээд дараа нь чи идэж, уу гэж хэлэхгүй гэж үү?
- 9 Тушаагдсан зүйлсийг хийснийх нь төлөө мөнөөх боолд тэр талархдаг уу? Би үгүй гэж бодож байна.
- 10 Яг үүнчлэн та нар өөрсдөдөө тушаагдсан бүхнийг хийчихээд, Бид бол ашиггүй боолууд. Бид хийх ёстой зүйлээ хийсэн гэж хэл гэв.
- 11 Тэгээд ийм явдал болжээ. Тэр Иерусалим руу явахдаа Самареиа болон Галийл дундуур дайран өнгөрчээ.
- 12 Улмаар тэрбээр нэгэн тосгон руу орох үедээ уяман өвчтэй арван хүнтэй тааралдав. Тэд холхон зогсож байлаа.
- 13 Тэгээд тэд дуугаа өндөрсгөн, Есүс Багш аа, биднийг өрөвдөөч гэжээ.
- 14 Тэгэхэд нь тэр харахдаа тэдэнд, Явж, өөрсдийгөө тахилч нарт харуул гэлээ. Тэгээд ийм явдал болов. Тэд явах зуураа цэвэр болгогджээ.
- 15 Гэтэл тэдний нэг нь эдгэрсэн болохоо хараад буцаж очин, чанга дуугаар Шүтээнийг алдаршуулж
- 16 улмаар түүнд талархан, нүүрээрээ хөлд нь унав. Тэгэхэд тэр нь Самареиа хүн байжээ.
- 17 Тэгтэл Есүс хариулж, Арван хүн цэвэр болгогдсон биш үү? Гэтэл ес нь хаана байна?
- 18 Шүтээнд яруу алдрыг өргөхөөр буцаж ирсэн нь энэ харь хүнээс өөр харагдахгүй байна гэлээ.
- 19 Тэгээд тэр түүнд, Босоод, замаараа яв. Итгэл чинь чамайг аварлаа гэв.
- 20 Тэгээд Фарисачууд Шүтээний хаанчлал хэзээ ирэхийг асуухад тэр хариулж тэдэнд, Шүтээний хаанчлал харагдах зүйлээр ирдэггүй.
- 21 Бас тэд, Ажигтун энд! эсвэл Ажигтун тэнд! гэж хэлэхгүй. Учир нь ажигтун, Шүтээний хаанчлал та нарын дотор байдаг гэв.
- 22 Тэгээд тэрбээр шавь нарт, Та нар хүмүүний Хүүгийн өдрүүдийн нэгийг харахыг хүсэх бөгөөд үүнийг харахгүй тийм өдрүүд ирнэ.
- 23 Улмаар тэд та нарт, Ажигтун энд эсвэл ажигтун тэнд гэж хэлнэ. Араас нь бүү яв бас бүү мөшгө.
- 24 Учир нь тэнгэрийн доор нэг хэсгээс цахилж, тэнгэрийн доор нөгөө хэсэг рүү гэрэлтдэг цахилгаан адил хүмүүний Хүү ч бас өөрийн өдөрт яг тийм байх болно.
- 25 Гэхдээ тэр эхлээд олон зүйлээр зовох ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно.
- 26 Мөн Ноахын өдрүүдэд болсон шиг нь хүмүүний Хүүгийн өдрүүдэд ч бас тийнхүү байх болно.
- 27 Учир нь Ноах авдрандаа орсон бас үер ирээд, бүгдийг сүйтгэсэн тэр өдрийг хүртэл хүмүүс идсээр, уусаар, гэрлэсээр, гэрлүүлсээр байсан.
- 28 Үүнчлэн Лоотын өдрүүдэд ч бас болсон шиг тэд идсээр, уусаар, худалдан авсаар, худалдсаар, тарьсаар, барьж байгуулсаар байсан.
- 29 Гэтэл Лоотыг Соодомагаас явсан тэр өдөр тэнгэрээс гал ба хүхэр цутгаж, бүгдийг устгасан.
- 30 Хүмүүний Хүү илчлэгдэх яг тэр өдөрт үүн шиг байх болно.
- 31 Тэр өдөрт өөрөө дээвэр дээр, юм нь гэрт байх аваас тэр түүнийгээ авах гэж бүү доош бууг. Мөн талбайд байгаа нь үүнчлэн бүү эргэж буцаг.
- 32 Лоотын эхнэрийг санагтун.
- 33 Өөрийн амийг аврахыг эрмэлзэх хэн боловч үүнийгээ алдана. Мөн өөрийнхийгөө алдах хэн боловч үүнийгээ авч үлдэнэ.
- 34 Би та нарт хэлье. Тэр шөнө хоёр хүн нэг оронд байна. Нэг нь авагдах бөгөөд нөгөө нь орхигдоно.
- 35 Хоёр эмэгтэй хамтдаа тээрэмдэж байна. Нэг нь авагдах бөгөөд нөгөө нь орхигдоно.
- 36 Хоёр эр талбайд байна. Нэг нь авагдах бөгөөд нөгөө нь орхигдоно гэжээ.
- 37 Тэгэхэд нь тэд хариулж түүнд, Хаана, Эзэн? гэв. Тэгтэл тэр тэдэнд, Цогцос хаана байна тэнд бүргэдүүд цуглана гэлээ.
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.