-
Luke 4
- 1 Тэгээд Ариун Сүнсээр дүүрэн буй Есүс Иорданаас буцжээ. Улмаар Сүнсээр цөл рүү хөтлөгдөн,
- 2 дөч хоног элээнд соригдов. Тэгээд тэр өдрүүдэд тэрбээр юу ч идээгүй бөгөөд тэдгээрийг дууссаны дараа өлсжээ.
- 3 Тэгтэл элээ түүнд, Хэрэв чи Шүтээний Хүү юм бол энэ чулуунд талх бол гэж тушаагаач гэв.
- 4 Тэгэхэд нь Есүс хариулж түүнд, Хүн зөвхөн талхаар бус, харин Шүтээний үг бүрээр амьдарна хэмээн бичигдсэн байдаг гэлээ.
- 5 Тэгтэл элээ түүнийг нэгэн өндөр ууланд аваачаад, дэлхийн бүх хаанчлалыг хоромхон хугацаанд түүнд харуулав.
- 6 Тэгээд элээ түүнд, Энэ бүх эрх мэдлийг, эдгээрийн яруу алдрыг би чамд өгнө. Яагаад гэвэл энэ нь надад өгөгдсөн бөгөөд би хүсвэл үүнийг хэнд ч бай өгнө.
- 7 Тиймээс хэрэв чи надад мөргөвөл бүгд чинийх болно гэлээ.
- 8 Гэтэл Есүс хариулж түүнд, Миний ард гар, Сатаан аа. Учир нь чи Эзэн Шүтээндээ мөргөж, зөвхөн түүнд үйлчил гэж бичигдсэн байдаг юм гэв.
- 9 Тэгэхэд нь тэр түүнийг Иерусалимд авчирч, сүмийн орой дээр түүнийг зогсоогоод түүнд, Хэрэв чи Шүтээний Хүү юм бол өөрийгөө эндээс доош унага.
- 10 Учир нь, Тэр чиний тухай, чамайг хамгаалах тушаалыг элч нартаа өгнө.
- 11 Тэгээд тэд ямар ч үед чиний хөлийг чулуунд цохиулахгүйн тулд чамайг гар дээрээ өргөнө гэж бичигдсэн байдаг гэв.
- 12 Тэгтэл Есүс хариулж түүнд, Эзэн Шүтээнээ бүү сорь гэж хэлэгдсэн байдаг гэлээ.
- 13 Тэгэхэд нь элээ бүх сорилтоо дуусгаад, хэсэг хугацаанд түүнээс холджээ.
- 14 Тэгээд Есүс Сүнсний хүч чадал дотор Галийлд эргэж ирэв. Тэгэхэд түүний тухай яриа эргэн тойрны бүх нутгаар тархсан байлаа.
- 15 Тэгээд тэрбээр синагогиудад нь заан сургаад, бүгдээр алдаршуулагджээ.
- 16 Улмаар тэр өссөн газар Назаретдаа ирлээ. Тэгээд заншил ёсоороо шаббаат өдөр синагогид оров. Улмаар ном уншихаар босож зогслоо.
- 17 Тэгэхэд түүнд эш үзүүлэгч Ишаиагийн ном өгөгдөв. Тэгтэл тэр уг номыг нээгээд, ийн бичигдсэн хэсгийг олжээ.
- 18 Эзэний Сүнс над дээр байна. Учир нь тэрбээр сайн мэдээг ядууст тунхаглуулахаар намайг тосолсон. Тэр намайг илгээсэн нь эмтэрсэн зүрхтэй хүмүүсийг эдгээж, олзлогсдод эрх чөлөөг тунхаглаж, сохруудад хараа оруулж мөн хөх няц болгогдогсдод эрх чөлөөг тогтоож,
- 19 Эзэний хүлээн авагдахуйц жилийг тунхаглахын тулд юм.
- 20 Тэгээд тэр уг номыг хааж, үйлчлэгчид өгөөд суулаа. Тэгэхэд синагогид байсан бүгдийн харц түүн дээр тогтов.
- 21 Гэтэл тэр тэдэнд, Өнөөдөр энэ бичвэр та нарын чихэнд биелэгдэж байна гэж хэлж эхлэв.
- 22 Тэгэхэд нь бүгд түүний гэрч болсон бөгөөд амнаас нь гарсан энэрэнгүй үгст гайхлаа. Тэгээд тэд, Энэ чинь Иосээфийн хүү биш үү? гэжээ.
- 23 Тэгтэл тэр тэдэнд, Та нар надад, Эмч ээ, өөрийгөө эдгээ гэдэг энэ зүйрлэлийг мөн Капернаумд хийгдсэн гэж бидний сонссон юуг ч бай энд нутагтаа бас хийгээч гэж гарцаагүй хэлнэ гэлээ.
- 24 Улмаар тэрбээр, Үнэхээр би та нарт хэлье. Нэг ч эш үзүүлэгч өөрийнхөө нутагт хүлээн авагддаггүй.
- 25 Харин би та нарт үнэнээр хэлье. Элийагийн өдрүүдэд Израйльд олон бэлэвсэн эхнэр байсан. Тэр үед тэнгэр гурван жил зургаан сар хаагдахад, асар их өлсгөлөн бүх нутагт болсон.
- 26 Харин Сидооны Саарепта дахь нэг бэлэвсэн эмэгтэйгээс өөр тэдний хэн рүү ч Элийа илгээгдээгүй.
- 27 Мөн эш үзүүлэгч Элиссаиосын үед Израйльд уяман өвчтэй олон хүн байсан. Тэгэхэд Сири хүн Нааманаас өөр тэдний хэн нь ч цэвэр болгогдоогүй гэлээ.
- 28 Тэгтэл синагогид байсан бүгд энэ зүйлсийг сонсоод, хилэгнэлээр дүүрчээ.
- 29 Тэгээд тэд босож, түүнийг хотоос гарган, түүнийг толгойгоор нь доош унагахаар өөрсдийнх нь хот дээр нь баригдсан уулын хөмсөг рүү түүнийг авч явлаа.
- 30 Харин тэр тэдний дундуур гарч, замаараа явав.
- 31 Улмаар Галийлийн хот Капернаумд ирсэн бөгөөд шаббаат өдрүүдэд тэдэнд заан сургажээ.
- 32 Тэгэхэд тэд түүний сургаалд алмайран гайхав. Учир нь түүний үг эрх мэдэлтэй байлаа.
- 33 Тэгтэл бузар чөтгөрийн сүнстэй нэгэн эр синагогид байсан бөгөөд чанга дуугаар хашгиран,
- 34 Биднийг орхиоч. Назаретийн Есүс ээ, бид танд ямар хамаатай юм бэ? Та биднийг устгахаар ирээ юү? Би таны хэн болохыг, Шүтээний Ариун Нэгэн гэдгийг мэднэ гэв.
- 35 Тэгэхэд нь Есүс түүнийг, Амаа хамхи. Түүнээс гар гэж зандарлаа. Тэгэхэд чөтгөр мөнөөх эрийг олны дунд шидээд, түүнийг гэмтээлгүй түүнээс гарч оджээ.
- 36 Улмаар бүгд гайхсан бөгөөд өөр хоорондоо, Энэ чинь ямар гээч үг вэ! Учир нь тэрбээр эрх мэдэл, хүч чадалтайгаар бузар сүнснүүдэд тушаахад тэд гарч байна гэж ярилцлаа.
- 37 Мөн түүний тухай яриа эргэн тойрны бүх нутгаар тархжээ.
- 38 Тэгээд тэр босож синагогиос гараад, Сиймоны гэрт оров. Тэгэхэд Сиймоны эхнэрийн ээж их халуунд баригдсан байсан бөгөөд тэд эмэгтэйн төлөө түүнээс хичээнгүйлэн гуйв.
- 39 Тэгэхэд нь тэр түүний хажууд зогсоод, халууныг нь зандарсан бөгөөд энэ нь түүнийг орхилоо. Тэгтэл эмэгтэй тэр даруй босож, тэдэнд үйлчилжээ.
- 40 Эдүгээ нар жаргаж байхад элдвийн өвчнөөр өвчилсөн өвчтэй хүнтэй хүмүүс бүгд тэднийгээ түүн рүү авчрав. Тэгтэл тэрбээр гараа хүн нэг бүрийн дээр тавиад, тэднийг эдгээжээ.
- 41 Тэгэхэд чөтгөрүүд ч бас олон хүнээс гарч, хашгиран улмаар, Та бол Шүтээний Хүү Христ мөн гэв. Тэгтэл тэр тэднийг зандран, ярихыг нь зөвшөөрсөнгүй. Учир нь тэр бол Христ мөн гэдгийг тэд мэдсэн ажээ.
- 42 Тэгээд өдөр болоход тэр тэндээс хөдөлж, эзгүй газар луу явав. Тэгтэл хүмүүс түүнийг эрж хайн улмаар түүн дээр ирээд, түүнийг өөрсдөөсөө явуулахгүйн тулд түүнийг саатуулжээ.
- 43 Харин тэр тэдэнд, Би Шүтээний хаанчлалыг бусад хотуудад ч бас тунхаглах ёстой. Учир нь би үүний төлөө илгээгдсэн юм гэв.
- 44 Тэгээд тэрбээр Галийлийн синагогиудад тунхаглажээ.
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.