-
Luke 6
- 1 Тэгээд ийм явдал болжээ. Эхнийхийн дараах хоёр дахь шаббаат өдөр тэрбээр тариан талбайн дундуур явав. Тэгэхэд шавь нар нь тариан түрүү таслаад, гартаа үрэн, идэж байлаа.
- 2 Гэтэл Фарисачуудын нэг нь тэдэнд, Та нар яагаад шаббаат өдрүүдэд хийхэд хуульд нийцгүй зүйлийг хийнэ вэ? гэв.
- 3 Тэгтэл Есүс хариулж тэдэнд, Та нар үүнийг, Давийд өөрөө болон түүнтэй хамт байсан хүмүүс өлсөж байх үед тэр юу хийснийг уншаагүй юм уу?
- 4 Тэрбээр Шүтээний өргөөнд орж, зөвхөн тахилч нараас өөр хүн идэхэд хуульд нийцгүй оршихуйн өмнөх талхыг авч идээд мөн өөртэйгөө хамт байсан хүмүүст хэрхэн бас өгсөн билээ? гэжээ.
- 5 Тэгээд тэр тэдэнд, Яагаад гэвэл хүмүүний Хүү бол шаббаат өдрийн ч Эзэн юм гэв.
- 6 Харин өөр нэгэн шаббаат өдөр бас ийм явдал болжээ. Тэрбээр синагогид ороод заан сургалаа. Тэгэхэд баруун гар нь хатингаршсан нэгэн эр тэнд байв.
- 7 Тэгтэл бичээчид болон Фарисачууд тэр түүнийг шаббаат өдөр эдгээх нь үү үгүй юү хэмээн ажиж байсан нь түүний эсрэг буруутгал олдож магад гэсэндээ аж.
- 8 Харин тэр тэдний бодлыг мэдээд, хатингаршсан гартай эрд, Босоод, голд зогс гэлээ. Тэгтэл тэр босож зогсов.
- 9 Тэгээд Есүс тэдэнд, Би та нараас нэг зүйл асууя. Шаббаат өдрүүдэд сайныг үйлдэх эсвэл мууг үйлдэх, амийг аврах эсвэл устгахын аль нь хуульд нийцтэй вэ? гэжээ.
- 10 Тэгээд тэр бүгдийг нь тойруулан хараад, нөгөө эрд, Гараа сунга гэхэд нь тэр тийн үйлдлээ. Тэгтэл түүний гар нөгөөхтэй нь адил эрүүл болж сэргээгджээ.
- 11 Харин тэд галзуурсан уураар дүүрч, Есүст юу хийж болохыг өөр хоорондоо ярилцав.
- 12 Тэгээд тэр өдрүүдэд ийм явдал болжээ. Тэр гуйлт хийхээр уул руу яваад улмаар Шүтээн рүү хандсан гуйлтанд бүхэл шөнийг өнгөрүүлэв.
- 13 Тэгээд өдөр болоход тэр шавь нараа дуудсан бөгөөд тэднээс арван хоёрыг сонгоод бас тэднийг төлөөлөгчид гэж нэрлэсэн нь,
- 14 Сиймон (түүнийг тэр Пээтрос гэж бас нэрлэсэн) болон түүний дүү Андреас, Иакоов болон Иоаннис, Фийлиппос болон Вартоломаиос,
- 15 Маттаиос болон Томаас, Алфаиосын Иакоов мөн Зилотийс гэгддэг Сиймон,
- 16 мөн Иакоовын дүү Иудаас мөн Иудаас Искариотис юм. Бас тэр нь урвагч байсан.
- 17 Тэгээд тэр тэдний хамт уруудаад, үй олон шавь нартайгаа тал газар зогсож байв. Тэгэхэд нь Иерусалим болон бүхий л Иудаиагаас, Тюрос болон Сидооны эргээс үй олон хүн түүнийг сонсохоор бас өвчнөө эдгээлгэхээр иржээ.
- 18 Тэгэхэд бузар сүнснүүдээр шаналсан хүмүүс байв. Тэгээд тэд эдгээгджээ.
- 19 Мөн цугласан олон бүгд түүнд хүрэхийг эрмэлзэж байв. Учир нь түүнээс хүч чадал гарч, бүгдийг эдгээж байлаа.
- 20 Тэгээд тэр шавь нар луугаа харцаа өргөөд хэлсэн нь, Ядуу байгаа нь жаргалтай. Учир нь Шүтээний хаанчлал бол та нарынх.
- 21 Одоо өлсгөлөн байгаа нь жаргалтай. Учир нь та нар цатгагдана. Одоо уйлж байгаа нь жаргалтай. Учир нь та нар инээнэ.
- 22 Хүмүүний Хүүгээс болоод хүмүүс та нарыг үзэн ядах үед бас та нарыг өөрсдөөсөө тусгаарлан, зандран доромжилж бас та нарын нэрийг ёрын муу мэтээр гаргаж хаях үед та нар жаргалтай.
- 23 Та нар тэр өдөр баяс мөн хөөрөн баярла. Учир нь ажигтун, тэнгэр дэх та нарын шагнал агуу. Яагаад гэвэл тэдний эцэг өвгөд эш үзүүлэгч нарт яг үүнчлэн үйлдсэн.
- 24 Харин баян та нар гаслантай яа! Учир нь та нар тайтгарлаа хүлээн авсан.
- 25 Цатгалан та нар гаслантай яа. Учир нь та нар өлсөх болно. Одоо инээж байгаа та нар гаслантай яа! Учир нь та нар гашуудаж бас уйлах болно.
- 26 Бүх хүн та нарыг сайнаар ярих үед та нар гаслантай яа! Учир нь тэдний эцэг өвгөд хуурамч эш үзүүлэгч нарт яг үүнчлэн үйлдсэн.
- 27 Харин би сонсож буй та нарт хэлье. Дайснуудаа хайрла. Та нарыг үзэн яддаг хүмүүст сайныг үйлд.
- 28 Та нарыг хараадаг хүмүүсийг ерөө. Мөн та нарыг гүтгэдэг хүмүүсийн төлөө гуй.
- 29 Хацар дээр чинь чамайг алгадах хүнд бас нөгөөгөө тавьж өг. Мөн нөмрөгийг чинь авч байгаа хүнд бас цамцыг чинь авахыг бүү хоригло.
- 30 Мөн чамаас гуйж буй хүн бүрт өг. Түүнчлэн юмыг чинь авч буй хүнээс эргүүлж бүү нэх.
- 31 Тэгээд өөрсдөд чинь үйлдээсэй гэж та нар хүмүүсээс хүсдэг шигээ тэдэнд ч бас түүнчлэн үйлд.
- 32 Учир нь та нар өөрсдийгөө хайрладаг хүмүүсийг л хайрлавал та нарт ямар талархал байх билээ? Яагаад гэвэл гэмтнүүд ч бас өөрсдийгөө хайрладаг хүмүүсийг хайрладаг.
- 33 Мөн та нар өөрсдөд чинь сайныг үйлддэг хүмүүст л сайныг үйлдвэл та нарт ямар талархал байх билээ? Учир нь гэмтнүүд ч бас мөн адил үйлддэг.
- 34 Мөн та нар буцааж авна гэж найддаг хүмүүстээ зээлдүүлбэл та нарт ямар талархал байх билээ? Учир нь гэмтнүүд ч бас гэмтнүүддээ буцааж авах хэрээрээ зээлдүүлдэг.
- 35 Харин дайснуудаа хайрла. Тэгээд сайныг үйлд. Юу ч горьдохгүй зээлдүүл. Тэгвэл чиний шагнал агуу байх болно. Тэгээд та нар Хамгийн Дээд Нэгэний хүүхдүүд байх болно. Учир нь тэрбээр үл талархагч нэгэнд болон хорон мууд ч элэгсэг байдаг.
- 36 Тийм учраас та нарын Эцэг өршөөнгүй байдаг шиг та нар ч бас өршөөнгүй бай.
- 37 Бүү шүү. Тэгвэл та нар шүүгдэхгүй. Бүү ялла. Тэгвэл та нар яллагдахгүй. Уучил. Тэгвэл та нар уучлагдана.
- 38 Өг. Тэгвэл та нарт өгөгдөнө. Хүмүүс та нарын тэвэрт сайн хэмжээтэй, шахсан, чигжсэн, хальсан байдлаар өгнө. Учир нь та нарын хэмжсэн тэр хэмжүүрээр эргээд та нарт хэмжигдэнэ.
- 39 Тэгээд тэрбээр тэдэнд нэгэн зүйрлэл ярьж, Сохор нь сохроо замчилж чадах уу? Хоёул нүхэнд унах биш үү?
- 40 Шавь нь багшаасаа дээгүүр байдаггүй. Харин төгс бэлтгэгдсэн хүн бүр багш шигээ болно.
- 41 Харин чи ах дүүгийнхээ нүдэн дэх үртсийг хардаг атлаа яагаад өөрийнхөө нүдэн дэх дүнзийг ажигладаггүй юм бэ?
- 42 Эс бөгөөс чи өөрийнхөө нүдэн дэх дүнзийг харахгүй байхдаа ах дүүдээ, Ах дүү минь, нүдэнд чинь байгаа үртсийг би аваад өгье гэж яаж хэлж чадах вэ? Хоёр нүүртэн чи, эхлээд өөрийнхөө нүднээс дүнзийг авч хая. Тэгвэл чи дараа нь ах дүүгийнхээ нүдэн дэх үртсийг авч хаяхаар тод харах болно.
- 43 Учир нь сайн мод ялзарсан жимс гаргадаггүй бас ялзарсан мод сайн жимс гаргадаггүй.
- 44 Яагаад гэвэл мод бүр жимсээрээ танигддаг. Учир нь хүн өргөстэй бутнуудаас инжир хураадаггүй. Бас үхэр бөөрөлзгөний бутнаас усан үзэм хураадаггүй.
- 45 Сайн хүн зүрх сэтгэлийнхээ сайн эрдэнээс сайныг гаргадаг. Харин муу хүн зүрх сэтгэлийнхээ муу эрдэнээс мууг гаргадаг. Учир нь зүрх сэтгэлийн бялхсан байдлаас ам нь ярьдаг.
- 46 Харин та нар яагаад намайг Эзэн, Эзэн гэж дууддаг атлаа миний хэлснийг үйлддэггүй юм бэ?
- 47 Над дээр ирж, миний үгсийг сонсоод, тэдгээрийг үйлддэг хэн ч бай түүнийг хэнтэй адил болохыг би та нарт харуулъя.
- 48 Тэр хүн бол гүнзгий ухаад, нэгэн хадан дээр суурийг нь тавьж, байшин барьсан хүнтэй адил. Тэгээд үер болоход урсгал нь тэр байшинг хүчтэй цохиод, үүнийг ганхуулж чадаагүй. Яагаад гэвэл энэ нь хадан дээр суурилагдсан.
- 49 Харин сонссон атлаа үйлддэггүй хүн бол газар дээр суурьгүйгээр байшин барьсан хүнтэй адил. Тэгээд мөнөөх урсгал үүнийг хүчтэй цохиход тэр даруй нуржээ. Тэгээд тэр байшингийн сүйрэл маш их болов гэлээ.
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.