-
Luke 16
- 1 Мөн тэрбээр бас шавь нартаа, Нэгэн баян эр байжээ. Тэр даамалтай байсан бөгөөд тэр нь түүний эд хөрөнгийг үрсэн гэдгээр түүнд буруутгагдсан байв.
- 2 Тэгээд тэр түүнийг дуудаж түүнд, Би чиний талаар яахаараа ийм зүйл сонсоно вэ? Чи даамлын албаныхаа талаар өчиг өг. Учир нь чи цаашид даамал байж чадахгүй гэлээ.
- 3 Тэгэхэд нь даамал өөртөө, Би яах вэ? Учир нь миний эзэн надаас даамлын албыг хураан авч байна. Би газар ухаж чадахгүй. Гуйлга гуйхаас ичиж байна.
- 4 Даамлын албанаасаа зайлуулагдах үед хүмүүс намайг орон гэртээ хүлээж авч болохын тулд би юу хийхээ мэдлээ гэв.
- 5 Тиймээс тэр эзнийхээ зээлдэгч нэг бүрийг дуудаад эхнийхт нь, Чи миний эзэнд хэр их өртэй вэ? гэжээ.
- 6 Тэгтэл тэр, Зуун хэмжүүр тос гэв. Тэгэхэд нь тэр түүнд, Тооцоогоо аваад, хурдан суу. Тэгээд тавь гэж бич гэлээ.
- 7 Дараа нь өөр нэгэнд, Харин чи хэр их өртэй вэ? гэв. Тэгтэл тэр, Зуун хэмжүүр буудай гэжээ. Тэгэхэд нь тэр түүнд, Тооцоогоо аваад, ная гэж бич гэлээ.
- 8 Гэтэл шударга бус даамал нь мэргэн ухаанаар үйлдсэн тул эзэн нь сайшаав. Учир нь энэ дэлхийн хүүхдүүд өөрсдийн үедээ гэрлийн хүүхдүүдээс ч илүү мэргэн ажээ.
- 9 Мөн би та нарт хэлье. Та нар шударга бусын эд хөрөнгөөр өөрсдөдөө найзууд бий болго. Тэгвэл та нарыг үгүй болох үед тэд та нарыг мөнхийн асрууддаа хүлээн авах юм.
- 10 Өчүүхэнд итгэмжтэй нь ихэд ч бас итгэмжтэй байна. Мөн өчүүхэнд шударга бус нь ихэд ч бас шударга бус байна.
- 11 Тийм учраас та нар шударга бусын эд хөрөнгөнд итгэмжтэй байгаагүй бол хэн та нарт жинхэнэ баялгийг даатгах юм бэ?
- 12 Мөн та нар өөр хүний зүйлд итгэмжтэй байгаагүй бол хэн та нарт өөрсдийнхийг чинь өгөх юм бэ?
- 13 Нэг ч зарц хоёр эзэнд үйлчилж чадахгүй. Учир нь тэрбээр нэг бол нэгийг нь үзэн ядаж, нөгөөг нь хайрлана. Эсвэл тэр нэгнээс нь зуурч, нөгөөг нь ад үзнэ. Та нар Шүтээнд мөн эд хөрөнгөнд зэрэг үйлчилж чадахгүй гэв.
- 14 Тэгэхэд шунахай байдаг Фарисачууд ч бас энэ бүх зүйлийг сонслоо. Тэгээд тэд түүнд эгдүүцэв.
- 15 Тэгэхэд нь тэр тэдэнд, Та нар бол хүмүүний өмнө өөрсдийгөө зөвтгөгчид. Харин Шүтээн та нарын зүрх сэтгэлийг мэддэг. Яагаад гэвэл хүмүүсийн дунд өргөмжлөгддөг нь Шүтээний өмнө жигшүүр байдаг.
- 16 Хууль болон эш үзүүлэгч нар нь Иоаннисийг хүртэл байсан. Энэ цагаас хойш Шүтээний хаанчлал тунхаглагдаж улмаар үүн рүү хүн бүр хүчилж байна.
- 17 Тэгээд тэнгэр ба газар үгүй болох нь хуулиас ганц эвэр унахаас илүү хялбар юм.
- 18 Эхнэрээ явуулаад, өөр хүнтэй гэрлэх хэн боловч завхайрч буй хэрэг. Мөн нөхрөөсөө явуулагдсан эмэгтэйтэй гэрлэх хэн боловч завхайрч буй хэрэг.
- 19 Нэгэн баян эр байв. Тэрбээр нил ягаан, нарийн маалинган даавуугаар хувцаслаж, өдөр бүр тансаг цэнгэдэг байжээ.
- 20 Гэтэл түүний үүдэнд дүүрэн яртай Лаазарос гэдэг нэгэн гуйлгачинг хэвтүүлдэг байв.
- 21 Тэгэхэд тэрбээр баяны ширээнээс унасан үйрмэгүүдээр хооллохыг хүсдэг байжээ. Түүнчлэн бас ноход ирж, ярнуудыг нь долоодог байлаа.
- 22 Гэтэл ийм явдал болжээ. Мөнөөх гуйлгачин үхээд, Аврахаамын тэвэрт элч нараар хүргэгдсэн байлаа. Мөн нөгөө баян ч бас үхэж улмаар оршуулагджээ.
- 23 Тэгээд тэрбээр үхэгсдийн газарт тарчлалуудад байхдаа харцаа өргөж, алсад байгаа Аврахаам болон түүний тэвэр дэх Лаазаросыг харав.
- 24 Тэгээд тэр хашгиран, Аврахаам эцэг минь, намайг өршөөж, Лаазаросыг илгээгээч. Тэгвэл тэр хурууныхаа үзүүрийг усанд дүрээд, миний хэлийг сэрүүцүүлж болох юм. Учир нь би энэ галын дөлөнд тарчлагдаж байна гэжээ.
- 25 Харин Аврахаам, Хүү минь, чи амьдралдаа сайн зүйлсээ хүлээж авсан шиг Лаазарос бас мууг хүлээж авсан гэдгийг сана. Харин одоо тэр тайтгаруулагдаж, чи тарчлагдаж байна.
- 26 Тэгээд энэ бүхнээс гадна бид болон та нарын хооронд том ангал тогтжээ. Энэ нь эндээс та нар луу гатлахыг бас тэндээс бидэн рүү гатлахыг хүсэгчид чадахгүйн тулд юм гэлээ.
- 27 Тэгтэл тэр, Эцэг минь, тэгвэл түүнийг миний эцгийн гэр лүү илгээхийг би танаас гуйя.
- 28 Учир нь надад таван ах дүү бий. Тэд ч бас энэ тарчлалын газар луу ирэхгүйн тулд тэр тэдэнд гэрчлэг гэв.
- 29 Аврахаам түүнд, Тэдэнд Мошээ болон эш үзүүлэгч нар бий. Тэд тэднийг сонсог гэлээ.
- 30 Гэвч тэр, Үгүй ээ, Аврахаам эцэг минь. Харин үхэгсдээс нэг нь тэдэн рүү очвол тэд гэмшин эргэнэ гэжээ.
- 31 Тэгтэл тэр түүнд, Тэд Мошээ болон эш үзүүлэгч нарыг сонсдоггүй юм бол үхэгсдээс боссон нэгнээр ч бас ятгагдахгүй гэжээ гэв.
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.