-
Luke 13
- 1 Эдүгээ түүнд хэдэн Галийлчуудын тухай ярьсан зарим хүн түүний дэргэд байлаа. Пилаатос тэр Галийлчуудын цусыг тахилуудтай нь хольсон ажээ.
- 2 Тэгээд Есүс хариулж тэдэнд, Эдгээр Галийлчууд бүх Галийл хүнээс илүү гэмтнүүд байсан учраас тийм зүйлсээр зовсон гэж та нар бодож байна уу?
- 3 Би та нарт хэлье. Үгүй ээ, үнэндээ та нар ч бас гэмшин эргэхгүй бол бүгд үүнчлэн сүйрнэ.
- 4 Эсвэл Силоам дахь тэр цамхаг арван найман хүний дээр унаж улмаар тэднийг алсан. Тэднийг Иерусалимд байдаг бүх хүнээс илүү гэмтнүүд байсан гэж та нар бодож байна уу?
- 5 Би та нарт хэлье. Үгүй ээ, үнэндээ та нар гэмшин эргэхгүй бол бүгд үүнчлэн сүйрнэ гэлээ.
- 6 Тэр бас ийм зүйрлэл ярив. Нэгэн хүн усан үзмийн тариаландаа инжрийн мод тарьсан байжээ. Улмаар тэр очоод, тэндээс жимс хайсан боловч юу ч олсонгүй.
- 7 Тиймээс тэр мөнөөх усан үзмийн тариалан арчлагчид, Ажигтун, би энэ инжрийн модноос гурван жил жимс хайн ирж байгаа боловч юу ч олохгүй байна. Үүнийг цавч. Үүнийг энэ газар ашиггүй байлгаад яах юм бэ? гэв.
- 8 Тэгэхэд нь тэр түүнд, Эзэн, би үүнийг тойруулж ухаад, өтөг бууц цацах хүртэл үүнийг энэ жилдээ бас орхиоч.
- 9 Тэгээд энэ үнэхээр жимс гаргавал сайн. Харин үгүй бол үүнийг та дараа нь цавчаарай гэж хариулав.
- 10 Улмаар нэгэн шаббаат өдөр синагогиудын нэгд нь тэрбээр заан сургаж байлаа.
- 11 Тэгтэл ажигтун, арван найман жилийн турш сул дорой байдлын сүнстэй байсан нэгэн эмэгтэй тэнд байжээ. Мөн тэрээр бөгтөр байсан бөгөөд яагаад ч нуруугаа тэнийлгэж чаддаггүй байв.
- 12 Тэгэхэд Есүс түүнийг хараад дуудаж улмаар түүнд, Эмэгтэй, чи сул дорой байдлаасаа чөлөөлөгдлөө гэлээ.
- 13 Улмаар тэрбээр эмэгтэйн дээр гараа тавив. Тэгэхэд эмэгтэй шууд цэх болгогдож улмаар Шүтээнийг алдаршуулав.
- 14 Гэтэл Есүс шаббаат өдөрт эдгээчихсэн учраас синагогийн удирдагч хүмүүст эгдүүцэлтэйгээр, Хүн зургаан өдөрт ажиллах ёстой байдаг. Тийм учраас шаббаат өдөрт биш, харин тэдгээрт ирж эдгээлгэ гэж хариуллаа.
- 15 Тэгэхэд нь Эзэн хариулж түүнд, Хоёр нүүртэн ээ, та нарын нэг бүр чинь шаббаат өдөрт шар үхрээ эсвэл илжгээ саравчнаас нь суллаад, услахаар хөтөлж явдаггүй гэж үү?
- 16 Тэгвэл Сатааны арван найман жилийн турш хүлсэн, Аврахаамын охин болсон энэ эмэгтэй ажигтун, энэ хүлээснээс шаббаат өдөрт суллагдах ёсгүй гэж үү? гэв.
- 17 Тэгээд тэр эдгээр зүйлийг хэлэх үед эсэргүүцэгчид нь бүгдээрээ ичжээ. Мөн ард түмэн бүгдээрээ түүгээр хийгдсэн бүх сүр жавхаат зүйлд нь хөөрөн баясав.
- 18 Тэгээд тэр, Шүтээний хаанчлал юутай адил вэ? Мөн би үүнийг юутай адилтгах вэ?
- 19 Энэ нь нэгэн эрийн аваад, цэцэрлэгтээ хаясан гичийн ганц үртэй адил юм. Тэгээд энэ нь ургаж улмаар том мод болжээ. Тэгэхэд үүний мөчрүүд дээр тэнгэрийн шувууд амардаг гэлээ.
- 20 Мөн тэрбээр дахиад, Шүтээний хаанчлалыг би юутай адилтгах вэ?
- 21 Энэ нь нэгэн эмэгтэйн аваад, гурван хэмжүүр гуриланд бүхэлдээ истэл нь хучсан исгэдэг хөрөнгөтэй адил юм гэжээ.
- 22 Тэгээд тэрбээр хотууд болон тосгодоор заан сургасаар явж бас Иерусалим руу аян хийж байв.
- 23 Тэгтэл нэг хүн түүнд, Эзэн, Аврагдах хүмүүс цөөхөн үү? гэв. Тэгэхэд нь тэр тэдэнд,
- 24 Нарийн хаалгаар орохыг хичээ. Би та нарт хэлье. Учир нь олон хүн орохыг эрмэлзэх боловч чадахгүй.
- 25 Гэрийн эзэн нэгэнтээ босож, хаалгыг хаахад та нар гадаа зогсоод, Эзэн, Эзэн, бидэнд нээгээч гэж хэлэн, хаалгыг тогшиж эхэлнэ. Тэгэхэд тэр та нарт, Би та нарын хаанахынх гэдгийг мэдэхгүй гэж хариулна.
- 26 Дараа нь та нар, Бид таны өмнө идэж бас уусан. Мөн та манай гудамжнуудад зааж сургасан гэж эхэлнэ.
- 27 Харин тэр, Би та нарт хэлье. Би та нарын хаанахынх гэдгийг мэдэхгүй. Хууль бусын ажилчид та нар бүгд надаас холд гэж хэлнэ.
- 28 Аврахаам, Ицхаак, Иакоов болон бүх эш үзүүлэгч Шүтээний хаанчлал дотор байгааг харин та нар өөрсдөө гадна хаягдсанаа харах үед тэнд уйлаан болон шүд хавиралт байх болно.
- 29 Тэгээд тэд өрнө болон дорноос мөн умард болон өмнөдөөс ирж, Шүтээний хаанчлалд сууна.
- 30 Тэгээд ажигтун, эхнийхэн болох сүүлчийнхэн бий. Мөн сүүлчийнхэн болох эхнийхэн бий гэлээ.
- 31 Тэр өдөр хэдэн Фариса хүн ирээд түүнд, Эндээс явж, замаа хөө. Учир нь таныг Ироодис алахыг хүсэж байна гэв.
- 32 Тэгэхэд нь тэр тэдэнд, Та нар явж, тэр үнэгэнд хэл. Ажигтун, өнөөдөр, маргааш би чөтгөрүүдийг зайлуулж бас эдгээлтүүдийг хийнэ. Тэгээд гурав дахь өдрөө би төгс болгогдоно.
- 33 Гэхдээ би өнөөдөр, маргааш мөн дараагийн өдөр нь замаа хөөх ёстой. Учир нь эш үзүүлэгч Иерусалимын гадна хөнөөгдөж болохгүй.
- 34 Иерусалим аа, Иерусалим аа, чи эш үзүүлэгч нарыг алж, чам руу илгээгдсэн тэднийг чулуугаар шиддэг. Эм тахиа дэгдээхийнүүдээ далавчин дороо цуглуулахын адил би чиний хүүхдүүдийг цуглуулахыг хэдэн удаа хүсэв ээ. Гэтэл та нар хүсээгүй!
- 35 Ажигтун, та нарын гэр та нарт эзгүй үлдлээ. Мөн үнэхээр би та нарт хэлье. Эзэний нэрээр ирдэг нь ерөөлтэй гэж та нарын хэлэх үе иртэл та нар намайг харахгүй гэв.
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.