-
Luke 10
- 1 Энэ зүйлсийн дараа Эзэн бас өөр далан хүнийг томилж улмаар тэднийг хоёр хоёроор нь өөрийн очих гэж байгаа бүх хот болон газар луу нүүрнийхээ өмнө илгээв.
- 2 Ингэхдээ тэр тэдэнд, Ургац үнэхээр арвин харин ажилчид цөөн байна. Тийм учраас ургацын Эзэнээс ургац руугаа ажилчид илгээгээч гэж та нар гуй.
- 3 Замаараа явцгаа. Ажигтун, би та нарыг чононууд дундах хурганууд адил илгээж байна.
- 4 Хэтэвч ч, богц ч, гутал ч бүү авч яв. Тэгээд замдаа хэнтэй ч бүү мэндэл.
- 5 Гэхдээ ямар ч айлд орно эхлээд, Энэ гэрт амар тайван байг гэж хэл.
- 6 Тэгээд тэнд амар тайвны хүү байх юм бол та нарын амар тайван үүн дээр тогтоно. Байхгүй аваас энэ нь та нарт эргэж ирнэ.
- 7 Тэгээд тэр айлд үлдээд, өгснийг нь ид бас уу. Учир нь ажилчин хөлсөө хүртэх нь зохистой. Айлаас айл руу бүү яв.
- 8 Тэгээд та нар ямар нэг хот руу орно, тэд та нарыг хүлээн авбал өмнө чинь тавигдсаныг ид.
- 9 Бас тэндхийн өвчтэй хүмүүсийг эдгээ. Тэгээд тэдэнд, Шүтээний хаанчлал та нарт ойрхон байна гэж хэл.
- 10 Харин та нар ямар нэг хот руу орно, тэд та нарыг хүлээн авахгүй бол гудамжнуудад нь гараад,
- 11 Бүр танай хотын бидэнд наалдсан тоосыг ч бид та нарын эсрэг гөвж байна. Үүнээс гадна Шүтээний хаанчлал та нарт ойрхон байгаа гэдэг энэ зүйлийг мэдэгтүн гэж хэл.
- 12 Харин би та нарт тэрхүү өдөрт Соодомагийн хувьд тэр хотынхоос илүү тэвчиж болохуйц байх болно гэдгийг хэлье.
- 13 Хоразийн, чи гаслантай яа! Витсайда, чи гаслантай яа! Учир нь та нарт хийгдсэн хүчирхэг ажлууд хэрэв Тюрос болон Сидоонд хийгдсэн бол тэд тааран хувцас болон үнсэн дотор сууж, аль эрт гэмшин эргэх байсан.
- 14 Гэхдээ тэрхүү шүүлтэнд Тюрос болон Сидооны хувьд та нарынхаас илүү тэвчиж болохуйц байх болно.
- 15 Мөн тэнгэрт тултал өргөмжлөгдсөн Капернаум чи үхэгсдийн газар хүртэл унагаагдана.
- 16 Та нарыг сонсож буй нь намайг сонсож буй хэрэг. Мөн та нарыг үл ойшоож буй нь намайг үл ойшоож буй хэрэг. Харин намайг үл ойшоож буй нь намайг илгээсэн нэгнийг үл ойшоож буй хэрэг гэжээ.
- 17 Тэгээд мөнөөх далан хүн баяртайяа эргэж ирээд, Эзэн, чөтгөрүүд хүртэл таны нэрээр бидэнд захирагдаж байна гэв.
- 18 Тэгэхэд тэр тэдэнд, Би Сатааныг тэнгэрээс цахилах цахилгаан мэт унахыг харсан.
- 19 Ажигтун, би та нарт могойнууд болон хилэнцэт хорхойнууд дээр дэвслэх бас дайсны бүх хүч чадлаас дээгүүрх эрх мэдлийг өгч байна. Улмаар та нарыг юу ч хэзээ ч гэмтээхгүй.
- 20 Гэхдээ сүнснүүд та нарт захирагдсан гэдэг үүнд бүү баясан хөөр. Харин үүний оронд нэрс чинь тэнгэрт бичигдсэний төлөө баясан хөөр гэв.
- 21 Яг тэр цагт Есүс сүнсэн дотор хөөрөн баясаж улмаар, Тэнгэр болон газрын Эзэн, Эцэг минь ээ, та мэргэд болон ухаантнуудаас энэ зүйлсийг нууж харин нялхаст эдгээрийг илчилсэн учраас би танд талархъя. Тийм ээ, Эцэг минь. Яагаад гэвэл ингэх нь таны мэлмийд тааламжтай байсан.
- 22 Бүх зүйл Эцэгээс минь надад өгөгдсөн. Тиймээс Хүү нь хэн болохыг Эцэгээс өөр мөн Эцэг нь хэн болохыг Хүү болон Хүү нь түүнийг хэнд илчилнэ тэр хүнээс өөр хэн ч мэдэхгүй гэлээ.
- 23 Тэгээд тэрбээр шавь нар луугаа эргээд хувьчлан, Та нарын хардаг зүйлсийг хардаг нүд жаргалтай.
- 24 Учир нь олон эш үзүүлэгч болон хаад та нарын харж буй зүйлсийг харахыг хүссэн боловч хараагүй бас та нарын сонсож буй зүйлсийг сонсохыг хүссэн боловч сонсоогүй гэдгийг би та нарт хэлье гэв.
- 25 Тэгтэл ажигтун, нэг хуульч босож зогсоод, түүнийг сорин, Багш аа, би мөнхийн амьдралыг өвлөхийн тулд юу хийх вэ? гэлээ.
- 26 Тэгэхэд нь тэр түүнд, Хуулинд юу бичигдсэн байдаг билээ? Чи хэрхэн уншдаг вэ? гэв.
- 27 Тэгтэл тэр, Чи Эзэн Шүтээнээ бүхий л зүрхээрээ, бүхий л сэтгэлээрээ, бүхий л чадлаараа мөн бүхий л оюунаараа бас ойрынхноо өөр шигээ хайрла гэдэг хэмээн хариуллаа.
- 28 Тэгэхэд нь тэр түүнд, Чи зөв хариуллаа. Үүнийг хий. Тэгээд чи амьдарна гэв.
- 29 Гэтэл тэр өөрийгөө зөвтгөхийг хүсэж Есүст, Тэгээд хэн миний ойрын хүн юм бэ? гэлээ.
- 30 Тэгэхэд нь Есүс хариулж, Нэгэн хүн Иерусалимаас Иерихоо руу уруудаж яваад, дээрэмчдэд бүслэгджээ. Тэгтэл тэд хувцсыг нь түүнээс тайлж аван, шархдуулаад, үхлүүт орхичихоод явлаа.
- 31 Гэтэл уг замаар нэгэн тахилч тохиолдлоор уруудаж явав. Тэгээд тэр түүнийг хараад, нөгөө талаар нь өнгөрчээ.
- 32 Мөн үүнчлэн нэгэн Лэвий хүн түүнийг мөнөөх газраа байхад ирж бас харсан боловч нөгөө талаар нь өнгөрлөө.
- 33 Харин нэгэн Самареиа хүн аялж яваад, түүний байсан газар иржээ. Тэгээд тэр түүнийг хараад өрөвдөв.
- 34 Улмаар түүн рүү очиж, шархнуудад нь тос, дарс асгаад боолоо. Тэгээд түүнийг өөрийнхөө адгуус дээр суулгаад, түүнийг дэн буудалд авчирч улмаар түүнийг асарчээ.
- 35 Тэгээд маргааш нь явахдаа дэн буудлын эзэнд хоёр динаарион гаргаж өгөөд түүнд, Түүнийг асраарай. Мөн таны илүү зарцуулсан юуг ч бай би эргэж ирэхдээ танд төлнө гэлээ.
- 36 Тэгвэл дээрэмчдэд бүслэгдсэн түүнд энэ гурвын аль нь ойрын хүн байсан гэж чи бодож байна вэ? гэлээ.
- 37 Тэгэхэд нь тэр, Түүнд өрөвч сэтгэл гаргасан нь гэв. Тэгтэл Есүс түүнд, Яв. Тэгээд чи үүнчлэн үйлд гэлээ.
- 38 Эдүгээ тэднийг явж байхад ийм явдал болов. Тэрбээр нэгэн тосгон руу оржээ. Тэгэхэд Маарта гэдэг нэгэн эмэгтэй гэртээ түүнийг хүлээн авлаа.
- 39 Тэгээд түүнд Марийа гэдэг дүү байсан бөгөөд тэр нь Есүсийн хөлд суугаад, үгийг нь сонсож байв.
- 40 Харин Маарта их үйлчлэлээс болоод түүртэж байлаа. Улмаар тэр түүн рүү очоод, Эзэн, дүү минь намайг ганцаараа үйлчлэг гээд орхисон нь танд хамаагүй юу? Тиймээс надад тусал гэж түүнд хэлээч гэв.
- 41 Тэгтэл Есүс хариулж түүнд, Маарта, Маарта, чи олон зүйлийн талаар санаа зовж бас сандчиж байна.
- 42 Харин нэг л зүйл шаардлагатай байдаг бөгөөд Марийа өөрөөс нь авагдахгүй тэрхүү сайн хэсгийг сонгожээ гэв.
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.