-
Luke 20
- 1 Тэгээд ийм явдал болжээ. Тэрбээр сүм дотор ард түмэнд заан сургаж, сайн мэдээ номлож байсан тэр өдрүүдийн нэгэнд ахлах тахилч нар болон бичээчид ахлагч нарын хамт ирээд
- 2 улмаар түүнтэй ярьж, Бидэнд хэлээдэх. Та ямар эрх мэдлээр эдгээрийг хийдэг юм бэ? Эсвэл танд энэ эрх мэдлийг өгсөн нь хэн бэ? гэв.
- 3 Тэгэхэд нь тэр хариулж тэдэнд, Би ч бас та нараас нэг зүйл асууя. Тэгээд надад хариул.
- 4 Иоаннисийн баптизм тэнгэрээс байсан уу эсвэл хүмүүнээс үү? гэлээ.
- 5 Тэгтэл тэд өөр хоорондоо, Хэрэв бид, Тэнгэрээс гэвэл тэр, Тэгээд та нар яагаад түүнд итгээгүй юм бэ? гэнэ.
- 6 Харин бид, Хүмүүнээс гэвэл, хамаг ард түмэн бидэн рүү чулуу шиднэ. Учир нь тэд Иоаннисийг эш үзүүлэгч байсан гэдэгт ятгагдсан байгаа хэмээн хэлэлцлээ.
- 7 Тэгээд тэд хаанаас байсныг нь мэдэхгүй гэж хариулжээ.
- 8 Тэгтэл Есүс тэдэнд, Би ч бас эдгээр зүйлийг ямар эрх мэдлээр хийдгээ та нарт хэлэхгүй гэв.
- 9 Дараа нь тэрбээр ард түмэнд энэ зүйрлэлийг ярьж эхлэв. Нэгэн эр усан үзмийн тариалан тарьж, үүнийгээ тариаланчдад түрээслээд, холын улс руу удаан хугацаагаар явжээ.
- 10 Тэгээд тэрбээр усан үзмийн тариалангийн жимснээс өөрт нь тариаланчид өгөх ёстой гээд зохистой цагт нь нэгэн боолыг тэдэн рүү илгээжээ. Гэтэл тариаланчид түүнийг зодоод, хоосон явуулав.
- 11 Тэгэхэд нь тэр дахин өөр боолыг илгээжээ. Гэтэл тэд түүнийг ч бас зодоод, гутаан доромжилж, хоосон явууллаа.
- 12 Улмаар тэрбээр гурав дахийг илгээв. Гэтэл тэд түүнийг ч бас шархдуулаад, хөөжээ.
- 13 Дараа нь усан үзмийн тариалангийн эзэн, Би юу хийх вэ? Хайртай хүүгээ илгээе. Тэд түүнийг хараад хүндэтгэнэ байх гэв.
- 14 Гэтэл тариаланчид түүнийг харахдаа өөр хоорондоо, Энэ өв залгамжлагч нь байна. Нааш ирцгээ. Өв хөрөнгийг нь өөрсдийнх болгохын тулд түүнийг алъя хэмээн хэлэлцжээ.
- 15 Ингээд тэд түүнийг усан үзмийн тариалангаас гаргаж алав. Тиймээс мөнөөх усан үзмийн тариалангийн эзэн тэдэнд юу хийх вэ?
- 16 Тэр ирээд, эдгээр тариаланчдыг устгаж улмаар усан үзмийн тариаланг өөр хүмүүст өгнө гэлээ. Тэгтэл тэд сонсоод, Бүү болог гэв.
- 17 Тэгэхэд нь тэр тэднийг хараад, Тэгвэл, Барилгачдын голсон тэрхүү чулуу нь булангийн анхдагч болдог хэмээн бичигдсэн энэ зүйл юу юм бэ?
- 18 Тэр чулуун дээр унах хэн боловч бутарна. Харин энэ нь хэн дээр унана, түүнийг нунтаг болгоно гэлээ.
- 19 Тэгэхэд тухайн үед ахлах тахилч нар болон бичээчид түүнд гар хүрэхийг эрмэлзсэн боловч ард түмнээс айв. Учир нь тэрбээр энэ зүйрлэлийг өөрсдийнх нь эсрэг ярьсан гэдгийг тэд ойлгожээ.
- 20 Улмаар түүнийг ажиглан, үгсээс нь олзолж, түүнийг захирагчийн эрхшээл, эрх мэдэлд тушаахын тулд өөрсдөө зөв шударга хүн мэт дүр үзүүлдэг туршуулуудыг тэд илгээжээ.
- 21 Тэгэхэд тэд түүнээс, Багш аа, та зөв хэлж, заан сургадгийг бас та дүр төрхийг хүлээж авдаггүй, харин Шүтээний замыг үнэнээр заан сургадгийг бид мэднэ.
- 22 Бидний хувьд Кайсарт татвар өгөх нь хуульд нийцтэй юү эсвэл үгүй юү? гэж асуулаа.
- 23 Тэгэхэд нь тэр тэдний заль мэхийг мэдээд тэдэнд, Та нар юунд намайг сорино вэ?
- 24 Надад нэг динаарион харуулаадах. Үүнд хэний дүрс болон бичээс байна вэ? гэв. Тэгтэл тэд Кайсарынх гэж хариуллаа.
- 25 Тэгэхэд нь тэр тэдэнд, Тэгвэл Кайсарын юмсыг Кайсарт нь мөн Шүтээний юмсыг Шүтээнд нь өг гэв.
- 26 Тэгээд тэд ард түмний өмнө түүний үгсээс олзолж чадсангүй. Улмаар тэд түүний хариултанд гайхаж, чимээгүй болов.
- 27 Тэгтэл босголт байдаггүй гэж үгүйсгэдэг Саддукачуудын зарим нь ирээд, түүнээс асууж,
- 28 Багш аа, Мошээ бидэнд, Хэрэв хэн нэгний ах дүү нь эхнэртэй байгаад улмаар тэр хүүхэдгүй нас барвал ах дүү нь эхнэрийг нь авч, ах дүүдээ үр удам бий болго хэмээн бичсэн.
- 29 Эдүгээ ах дүү долоо байжээ. Тэгээд эхнийх нь эхнэр аваад, хүүхэдгүй нас барав.
- 30 Тэгээд хоёр дахь нь түүнийг эхнэрээ болгож авсан бөгөөд тэр ч бас хүүхэдгүй нас барлаа.
- 31 Улмаар гурав дахь нь мөн үүнчлэн долоо дахь нь ч бас түүнийг авчээ. Тэд хүүхэд үлдээгээгүй бөгөөд нас барсан.
- 32 Тэгээд бүгдийн эцэст мөнөөх эмэгтэй ч бас нас барлаа.
- 33 Тийм учраас босголтонд тэр эмэгтэй хэнийх нь эхнэр болох вэ? Учир нь долуулаа түүнийг эхнэрээ болгосон гэв.
- 34 Тэгтэл Есүс хариулж тэдэнд, Энэ үеийн хүүхдүүд гэрлэж бас гэрлүүлэгддэг.
- 35 Харин мөнөөх дэлхийг бас үхэгсдээс босголтыг олж авахад зохистойд тооцогдсон хүмүүс гэрлэхгүй бас гэрлүүлэгдэхгүй.
- 36 Мөн тэд цаашид үхэх боломжгүй. Яагаад гэвэл тэд элч нартай адил бөгөөд босголтын хүүхдүүд байгаагаараа Шүтээний хүүхдүүд юм.
- 37 Эдүгээ бүр Мошээ бутны дэргэд, Эзэнийг Аврахаамын Шүтээн, Ицхаакийн Шүтээн, Иакоовын Шүтээн гэж дуудахдаа үхэгсэд босгогдсон гэдгийг харуулсан.
- 38 Үнэхээр тэр бол үхэгсдийн Шүтээн биш, харин амьдынх юм. Учир нь түүнд бүгд амьд гэжээ.
- 39 Тэгтэл бичээчдийн зарим нь хариулж, Багш аа, та сайн хэллээ гэв.
- 40 Тэгээд үүнээс хойш тэд түүнээс нэг ч асуулт асууж зүрхэлсэнгүй.
- 41 Мөн тэр тэдэнд, Хүмүүс яахаараа, Христ бол Давийдийн хүү гэж хэлдэг юм бэ?
- 42 Гэтэл Давийд өөрөө Дуулал номонд, ЭЗЭН миний Эзэнд, Миний баруун гарт,
- 43 чиний дайснуудыг хөлийн чинь гишгүүр болгох хүртэл залар гэж хэлсэн гэдэг.
- 44 Тиймээс Давийд түүнийг Эзэн гэж дуудаж байгаа юм бол тэр яаж хүү нь байх билээ? гэв.
- 45 Улмаар бүх хүн сонсож байхад тэрбээр шавь нартаа,
- 46 Бичээчдээс болгоомжил. Тэд урт уужтай явахыг хүсдэг бөгөөд зээлүүд дэх мэндчилэлд, синагогиуд дахь гол суудалд, найрууд дахь хүндтэй байранд дуртай.
- 47 Тэд бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цөлмөдөг. Мөн удаан гуйлт хийж буй дүр эсгэдэг. Тэд илүү их ял хүлээн авна гэжээ.
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.