-
Matthew 27
- 1 Өглөө болоход ахлах тахилч нар болон ард түмний ахлагч нар бүгд Есүсийг цаазлахын тулд түүний эсрэг зөвлөлдөөн хийжээ.
- 2 Улмаар тэд түүнийг хүлээд авч яван, захирагч Поонтиос Пилаатост тушаав.
- 3 Тэр үед түүнээс урвасан Иудаас түүний яллагдсаныг хараад харамсан, мөнөөх гучин мөнгөн зоосоо ахлах тахилч нар болон ахлагч нарт буцаан авчирч,
- 4 Би гэмгүй цуснаас урван гэм хийжээ гэв. Тэгэхэд тэд, Бидэнд ямар хамаатай юм бэ? Хар, чамд л хамаатай гэлээ.
- 5 Тэгэхэд нь тэр мөнгөн зооснуудыг сүм дотор чулуудаад, тэндээс гарав. Улмаар явж, өөрийгөө дүүжилжээ.
- 6 Тэгтэл ахлах тахилч нар мөнөөх мөнгөн зооснуудыг аваад, Эдгээрийг сан хөмрөгт хийх нь хуульд нийцгүй. Яагаад гэвэл энэ нь цусны үнэ гэв.
- 7 Тэгээд тэд зөвлөлдөөн хийж, харийнхныг оршуулахын тулд ваарчны талбайг тэдгээрээр худалдан авчээ.
- 8 Тиймээс тэр талбай энэ өдрийг хүртэл Цусны талбай хэмээгдсэн.
- 9 Ийнхүү эш үзүүлэгч Ийрмеиагаар, Тэгээд тэд түүний үнэлэгдсэн гучин мөнгөн зоосыг авав. Израйлийн хүүхдүүдээс буй тэд түүнийг ийн үнэлсэн.
- 10 Улмаар Эзэний надад чиглүүлсний дагуу тэдгээрийг ваарчны талбайн төлөө өгчээ гэж хэлэгдсэн нь биелэгдсэн юм.
- 11 Тэгээд Есүс захирагчийн өмнө зогслоо. Тэгэхэд захирагч түүнээс, Та Жүүдүүдийн Хаан мөн үү? гэж асуув. Гэтэл Есүс түүнд, Та хэлж байна гэлээ.
- 12 Ахлах тахилч нар болон ахлагч нараар буруутгагдаж байхдаа тэр юу ч хариулсангүй.
- 13 Тэр үед Пилаатос түүнд, Таны эсрэг хэчнээн олон зүйл гэрчилж байгааг та сонсохгүй байна уу? гэв.
- 14 Гэсэн ч тэр түүнд нэг ч үг хариулсангүй. Тиймээс захирагч ихэд гайхжээ.
- 15 Эдүгээ захирагч уг баяраар ард түмэнд хүссэн нэг хоригдлыг нь суллаж өгдөг заншилтай байв.
- 16 Тэгэхэд тэр үед Варавваас гэдэг зартай хоригдол байжээ.
- 17 Тиймээс тэднийг цугларахад Пилаатос тэдэнд, Хэнийг та нарт суллаж өгөхийг та нар хүсэж байна вэ? Варавваасыг уу эсвэл Христ хэмээгддэг Есүсийг үү? гэв.
- 18 Учир нь атаархлаас болоод түүнийг тушаасныг тэр мэдэж байжээ.
- 19 Түүнийг шүүхийн суудал дээр суух үед эхнэр нь түүн рүү хүн илгээж, Чи тэр зөв шударга хүнд юу ч бүү хий. Учир нь энэ өдөр би түүнээс болоод зүүдэндээ маш их шаналлаа гэж хэлүүлжээ.
- 20 Гэтэл ахлах тахилч нар болон ахлагч нар Варавваасыг гуйж, Есүсийг хөнөөх ёстой гэж цугласан олныг ятгав.
- 21 Дараа нь захирагч хариулж тэдэнд, Та нарт энэ хоёрын алийг нь суллаж өгөхийг та нар хүсэж байна вэ? гэжээ. Тэд, Варавваасыг гэлээ.
- 22 Пилаатос тэдэнд, Тэгвэл Христ хэмээгддэг Есүсийг би яах вэ? гэв. Бүгд түүнд, Тэр цовдлогдог гэжээ.
- 23 Тэгэхэд захирагч, Яагаад? Тэр ямар хорон мууг үйлдсэн юм бэ? гэлээ. Харин тэд, Тэр цовдлогдог гэж улам их хашгиралдав.
- 24 Үймээн дэгдээхээс өөр ашиггүй болсныг Пилаатос хараад, ус авч, цугласан олны өмнө гараа угаан, Би энэ зөв шударга хүний цусанд гэм буруугүй. Та нар үүнийг хар гэлээ.
- 25 Тэгэхэд бүх ард олон хариулж, Түүний цус бидэн дээр болон бидний хүүхдүүд дээр байг гэв.
- 26 Дараа нь тэр тэдэнд Варавваасыг суллажээ. Харин Есүсийг ташуурдуулчихаад, цовдлуулахаар тушаалаа.
- 27 Тэгээд захирагчийн цэргүүд Есүсийг нийтийн танхим руу аваачихад цэргийн бүтэн анги түүн дээр цугларчээ.
- 28 Улмаар түүнийг нүцгэлэн, түүнд час улаан нөмрөг нөмрүүлэв.
- 29 Мөн өргөстэй бутаар титэм сүлжээд, толгой дээр нь тавьж, баруун гарт нь зэгс бариулжээ. Тэгээд түүний өмнө сөгдөн, түүнийг тохуурхаж, Жүүдүүдийн Хаанд мэндчилье! гэцгээлээ.
- 30 Тэгээд түүн рүү нулимж, зэгсийг нь аваад, толгой руу нь цохив.
- 31 Ийнхүү түүнийг тохуурхсаныхаа дараа түүнээс нөмрөгийг нь тайлж аваад, түүнд хувцсыг нь өмсүүлэн, цовдлохоор авч явлаа.
- 32 Тэгээд тэд тэндээс гарч яваад, Сиймон нэртэй нэгэн Кюрина хүнийг олов. Тэд түүнд загалмайг нь үүрэхийг албадлаа.
- 33 Улмаар тэд гавлын газар гэж хэлэгддэг Гулгоолет гэдэг газар ирээд,
- 34 цөстэй хольсон цагаан цууг түүнд уулгахаар өгөв. Тэгэхэд тэрбээр амсаад, уухыг үл хүслээ.
- 35 Дараа нь тэд түүнийг цовдлон, хувцаснуудыг нь ялгаад, шавга орхижээ. Энэ нь эш үзүүлэгч нараар, Тэд миний хувцаснуудыг дундаа ялгаж, миний хувцасны төлөө шавга орхино хэмээн хэлүүлсэн нь биелэгдэхийн тулд ажээ.
- 36 Тэгээд тэд түүнийг суугаагаараа тэнд маналаа.
- 37 Түүний толгойн дээр ЭНЭ БОЛ ЖҮҮДҮҮДИЙН ХААН ЕСҮС гэж бичигдсэн ял тулгалтыг нь байрлуулжээ.
- 38 Тэр үед түүнтэй хамт хоёр хулгайч, нэг нь түүний баруун гар талд нөгөө нь зүүн талд цовдлогдсон байв.
- 39 Тэгэхэд хажуугаар нь өнгөрөгсөд түүнийг доромжлоод, толгойгоо сэгсрэн,
- 40 улмаар, Сүмийг нураадаг бас гурав хоногийн дотор барьдаг чи өөрийгөө авраач. Хэрэв чи Шүтээний Хүү л юм бол наад загалмайнаасаа буугаад ирээч гэцгээв.
- 41 Үүнчлэн ахлах тахилч нар ч бас бичээчид болон ахлагч нарын хамт түүнийг тохуурхан,
- 42 Тэр бусдыг аварсан. Өөрийгөө аварч чадахгүй байна. Хэрэв тэр Израйлийн Хаан л юм бол энэ загалмайнаасаа одоо буугаад ирэг. Тэгвэл бид түүнд итгэе.
- 43 Тэрбээр Шүтээнд найдсан. Хэрэв Шүтээн хүсвэл түүнийг одоо чөлөөлөг. Учир нь тэр, Би бол Шүтээний Хүү гэсэн гэлээ.
- 44 Мөн түүнтэй хамт цовдлогдсон мөнөөх хулгайч нар ч бас түүнийг доромжлов.
- 45 Эдүгээ зургаа дахь цагаас ес дэх цаг хүртэл бүх газарт харанхуй болжээ.
- 46 Тэгтэл ес дэх цагийн орчимд Есүс чанга дуугаар, Эли, Эли, лама савахтани? гэж хашгирав. Энэ нь Шүтээн минь, Шүтээн минь, та намайг юунд орхив? гэсэн үг ажээ.
- 47 Харин тэнд зогсож байсан зарим хүн үүнийг сонсоод, Энэ хүн Элийаг дуудаж байна гэв.
- 48 Гэтэл тэдний нэг нь тэр даруй гүйн, далайн хөвөн авч, цагаан цуу шингээгээд, зэгсэнд тогтоож, түүнд уулгахаар өглөө.
- 49 Харин бусад нь, Орхи, Элийа түүнийг аврахаар ирэх эсэхийг харъя гэв.
- 50 Гэтэл Есүс дахин чанга дуугаар орилоод, сүнсээ тавилаа.
- 51 Тэгэхэд, ажигтун, сүмийн хөшиг дээрээсээ доошоо хоёр хуваагдав. Мөн газар хөдөлж, хаднууд бутарчээ.
- 52 Тэгээд булшнууд нээгдсэн бөгөөд нойрссон олон ариун хүний бие боссон юм.
- 53 Мөн түүний босголтын дараа тэд булшнуудаас гарч ирээд, ариун хот руу явж, олон хүнд үзэгдсэн.
- 54 Эдүгээ Есүсийг манаж байсан зуутын дарга болон түүнтэй хамт байсан хүмүүс газар хөдлөлт ба болсон зүйлсийг хараад, маш их айн, Энэ хүн үнэхээр Шүтээний Хүү байжээ гэлцэв.
- 55 Тэгэхэд Есүст үйлчлэн, түүнийг Галийлаас дагаж байсан олон эмэгтэй тэнд холоос ажиж байжээ.
- 56 Тэдний дунд Марийа Магдалиний, Иакоов болон Иосиисийн эх Марийа мөн Зеведаиосын хүүхдүүдийн эх байлаа.
- 57 Үдэш болоход тэнд Иосээф нэртэй Ариматаиагийн нэгэн баян эр ирэв. Тэр ч бас өөрөө Есүсийн шавь байжээ.
- 58 Тэр Пилаатос руу очоод, Есүсийн цогцсыг гуйв. Тэгэхэд Пилаатос цогцсыг нь өгөхийг тушаалаа.
- 59 Тэгээд Иосээф цогцсыг нь аваад, цэвэрхэн маалинган даавуунд ороов.
- 60 Улмаар хад ухаж зассан өөрийнхөө шинэ булшинд тэр түүнийг тавилаа. Тэгээд булшны үүд рүү асар том чулуу өнхрүүлээд, тэндээс явжээ.
- 61 Тэгэхэд тэнд Марийа Магдалиний болон нөгөө Марийа хоёр булшны эсрэг талд сууж байлаа.
- 62 Эдүгээ маргааш нь буюу бэлтгэлийн өдрийн дараах өдөр ахлах тахилч нар болон Фарисачууд Пилаатосынд цуглаад,
- 63 Эзэнтэн, тэр мэхлэгч амьд байхдаа, Би гурав хоногийн дараа босно гэж хэлснийг бид санаж байна.
- 64 Тийм учраас гурав дахь өдрийг хүртэл булшийг хамгаал гэж тушаагаач. Тэгэхгүй бол шавь нар нь шөнөөр ирж, түүнийг хулгайлаад хүмүүст, Тэр үхэгсдээс босгогдсон гэнэ. Тэгвэл сүүлчийн мэхлэлт нь эхнийхээсээ дор байх болно гэв.
- 65 Тэгтэл Пилаатос тэдэнд, Та нарт харуулын алба бий. Явж, та нар чадахаараа хамгаал гэлээ.
- 66 Тэгэхэд нь тэд явж, чулууг лацдаад, харуул тавьж, булшийг хамгааллаа.
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.