-
Matthew 26
- 1 Тэгээд ийм явдал болжээ. Есүс энэ бүх үгийг хэлж дуусаад шавь нартаа,
- 2 Хоёр өдрийн дараа Дээгүүр өнгөрөх баяр болно гэдгийг та нар мэднэ. Тэгэхэд хүмүүний Хүү цовдлогдохоор тушаагдана гэлээ.
- 3 Тэр үед Каиафас гэдэг тэргүүн тахилчийн ордонд ахлах тахилч нар, бичээчид болон ард түмний ахлагч нар цугларав.
- 4 Тэгээд тэд Есүсийг заль мэхээр барьж улмаар алъя хэмээн зөвлөлджээ.
- 5 Гэвч тэд, Ард түмний дунд үймээн гаргахгүйн тулд баяраар болохгүй гэв.
- 6 Эдүгээ Есүсийг Витаниад, уяман өвчтэй Сиймоны гэрт байхад,
- 7 гөлтгөнө савтай, маш үнэтэй анхилуун тос барьсан нэгэн эмэгтэй түүн дээр иржээ. Тэгээд үүнийгээ сууж байгаа түүний толгой дээр нь цутгалаа.
- 8 Гэтэл шавь нар нь үүнийг хараад, эгдүүцэн Яах гэж ийм үрэлгэн байгаа юм бэ?
- 9 Учир нь энэ анхилуун тосыг их үнээр зараад, ядууст өгч болох байсан юм гэлээ.
- 10 Есүс үүнийг мэдээд тэдэнд, Та нар юунд энэ эмэгтэйд төвөг удна вэ? Учир нь тэр надад сайн үйл хийлээ.
- 11 Яагаад гэвэл ядуус үргэлж та нартай байдаг. Харин би та нарт үргэлж байхгүй.
- 12 Учир нь тэрээр энэ анхилуун тосыг миний биен дээр цутгасан нь миний оршуулгын төлөө үйлдсэн хэрэг.
- 13 Үнэхээр би та нарт хэлье. Энэ сайн мэдээ даян дэлхийн хаана тунхаглагдана тэнд энэ эмэгтэйн хийсэн зүйл түүнийг дурсахуйн төлөө бас яригдана гэв.
- 14 Тэр үед ахлах тахилч нар луу арван хоёрын нэг Иудаас Искариотис гэдэг нь очоод,
- 15 Би түүнийг та нарт тушаая. Та нар надад юу өгөх вэ? гэжээ. Тэгэхэд нь тэд гучин мөнгөн зоосоор түүнтэй тохиролцов.
- 16 Тэгээд тэр цагаас хойш түүнийг тушаах завшааныг тэр эрэлхийлэх болжээ.
- 17 Эдүгээ Исгээгүй талхны баярын эхний өдөр шавь нар Есүс дээр ирээд түүнд, Дээгүүр өнгөрөхийг идэхийн тулд танд зориулж, биднийг хаана бэлдээсэй гэж та хүсэж байна вэ? гэв.
- 18 Тэгэхэд тэр, Хот руу нэг хүн дээр оч. Тэгээд түүнд, Миний цаг ойрхон байна. Би танайд шавь нартайгаа Дээгүүр өнгөрөхийг хийнэ гэж Агуу Багш хэлж байна хэмээн хэл гэв.
- 19 Тэгэхэд шавь нар Есүсийн өөрсдөд нь оноосны дагуу гүйцэтгэлээ. Тэгээд тэд Дээгүүр өнгөрөхт бэлтгэв.
- 20 Улмаар үдэш болоход тэрбээр мөнөөх арван хоёртой хамт суужээ.
- 21 Тэгээд тэднийг хооллох зуур тэр, Үнэхээр би та нарт хэлье. Та нарын нэг надаас урвах болно гэв.
- 22 Тэгэхэд тэд маш ихээр гуниглан, хүн болгон түүнд, Эзэн, би юу? хэмээн хэлж эхэллээ.
- 23 Тэгтэл тэр хариулж, Надтай хамт нэг саванд гар дүрдэг тэр хүн надаас урвах болно.
- 24 Хүмүүний Хүү өөрийнх нь тухай бичигдсэний дагуу явдаг. Харин өөрөөр нь хүмүүний Хүү тушаагдах тэр хүн гаслантай яа! Тэр хүн төрөөгүй байсан бол түүнд сайн байхсан гэв.
- 25 Тэгтэл түүнээс урвасан Иудаас хариулж, Би мөн үү, Раввий? гэлээ. Тэр түүнд, Чи хэлчихлээ гэв.
- 26 Мөн тэднийг идэж байх зуур Есүс талх авч, ерөөгөөд, хугалан, шавь нарт өгч, Май, ид. Энэ бол миний бие гэлээ.
- 27 Улмаар тэрбээр аягатайг авч талархаад, тэдэнд өгөн, Бүгдээрээ үүнээс уу.
- 28 Учир нь энэ бол шинэ гэрээний миний цус. Энэ нь гэмүүдээс чөлөөлөлтийн тулд олны төлөө урсана.
- 29 Харин би та нарт хэлье. Үүнээс хойш би усан үзмийн энэ жимсийг Эцэгийнхээ хаанчлалд та нартай хамт шинээр уух тэр өдрийг хүртэл үүнээс уухгүй гэв.
- 30 Тэгээд тэд магтан дуу дуулчихаад, Чидуны уул руу явлаа.
- 31 Тэгэхэд Есүс тэдэнд, Энэ шөнө та нар надаас болоод бүгд бүдрүүлэгдэнэ. Учир нь, Би хоньчинг цохино. Тэгэхэд хонин сүрэг тараагдана гэж бичигдсэн байдаг.
- 32 Харин би босгогдсоныхоо дараа та нараас өмнө Галийлд очно гэв.
- 33 Гэтэл Пээтрос түүнд хариулж, Танаас болоод бүгд бүдрүүлэгдэх ч би хэзээ ч бүдрүүлэгдэхгүй гэлээ.
- 34 Есүс түүнд, Үнэхээр би чамд хэлье. Яагаад гэвэл энэ шөнө азарган тахиа донгодохоос өмнө чи намайг гурвантаа үгүйсгэнэ гэв.
- 35 Пээтрос түүнд, Би тантай хамт үхэх хэрэгтэй болсон ч, таныг огт үгүйсгэхгүй гэлээ. Шавь нар ч бас бүгд ингэж хэлжээ.
- 36 Дараа нь Есүс тэдэнтэй хамт Гетсиманий гэдэг газар ирээд шавь нарт, Намайг тэнд очоод, гуйлт хийх зуур та нар эндээ сууж бай гэлээ.
- 37 Улмаар тэр Пээтрос бас Зеведаиосын хоёр хүүг дагуулав. Тэгээд түүний сэтгэл гунигтай бас маш хүнд болж эхэлжээ.
- 38 Дараа нь тэр тэдэнд, Сэтгэл минь асар ихээр, үхтлээ гашуудаж байна. Та нар эндээ үлдээд, надтай хамт сэргэг бай гэлээ.
- 39 Тийнхүү тэр цааш жаахан яваад, нүүрээрээ унан, Эцэг минь ээ, хэрэв боломжтой бол энэ аягыг надаас зайлуулаач. Гэхдээ миний хүссэнээр биш, харин таныхаар болог гэж гуйлт хийлээ.
- 40 Тэгээд тэр шавь нар луу ирж, тэднийг унтаж байхыг олж хараад Пээтрост, Та нар яачихав аа, надтай хамт ганц цаг ч сэргэг байж чадсангүй юу?
- 41 Та нар уруу татлага руу орохгүйн тулд сэргэг байж, гуйлт хийгтүн. Сүнс үнэхээр бэлэн ч, махбод сул дорой гэв.
- 42 Тэр дахин хоёр дахь удаагаа явж, Эцэг минь ээ, хэрэв би үүнийг уухаас нааш энэ аяга надаас зайлах боломжгүй юм бол таны хүсэл биелэг гэж гуйлаа.
- 43 Улмаар тэр ирээд, тэднийг дахиад унтаж байхыг олж харав. Учир нь тэдний нүд хүндэрсэн байжээ.
- 44 Тиймээс тэр тэднийг орхин, дахин цааш яваад, адил үгсийг хэлж, гурав дахь удаагаа гуйлт хийлээ.
- 45 Дараа нь тэрбээр шавь нар дээрээ ирээд тэдэнд, Одоо унт, амар. Ажигтун, цаг ойртож байгаа бөгөөд хүмүүний Хүү гэмтнүүдийн гарт тушаагдах гэж байна.
- 46 Бос, явцгаая. Ажигтун, намайг тушаах нэгэн ойртож байна гэв.
- 47 Тийнхүү түүнийг ярьж байх зуур, ажигтун, арван хоёрын нэг Иудаас нь ахлах тахилч нар болон ард түмний ахлагч нараас илгээгдсэн сэлэм, шийдэмтэй үй олон хүний хамт ирлээ.
- 48 Эдүгээ түүнээс урвасан тэр, Би хэнийг үнсэнэ тэр нь мөнөөх хүн шүү. Түүнийг баривчил хэмээн тэдэнд дохио өгсөн ажээ.
- 49 Тэгээд тэрбээр Есүс рүү шууд очоод, Амар байна уу, раввий гэж хэлээд, түүнийг үнслээ.
- 50 Тэгэхэд Есүс түүнд, Анд минь, чи яахаар ирээ вэ? гэв. Тэгтэл тэд ирээд, Есүс рүү гар сунган, түүнийг барилаа.
- 51 Тэгтэл ажигтун, Есүстэй байсан тэдний нэг гараа явуулан илдээ сугалаад, тэргүүн тахилчийн боолын чихийг цавчин таслав.
- 52 Тэгэхэд нь Есүс түүнд, Илдээ хуйнд нь буцаа. Учир нь илд барьдаг бүхэн илдээр сүйрнэ.
- 53 Эсвэл чи намайг Эцэгээсээ арван хоёр легионоос илүү элч нарыг надад өгөөч хэмээн одоо гуйж чадахгүй гэж бодоо юу?
- 54 Тэгвэл ийм байх ёстой гэсэн бичвэрүүд хэрхэн биелэгдэх вэ? гэлээ.
- 55 Яг тэр үед Есүс цугласан олонд, Та нар намайг барихын тулд дээрэмчний эсрэг мэт сэлэм, шийдэмтэй ирээ юү? Би өдөр бүр та нартай хамт сүмд суугаад, заан сургаж байхад та нар намайг бариагүй.
- 56 Гэхдээ энэ бүхэн болсон нь эш үзүүлэгч нарын бичвэрүүд биелэгдэхийн тулд юм гэв. Тэгэхэд шавь нар нь бүгд түүнийг орхин зугтжээ.
- 57 Тэгтэл Есүсийг барьсан хүмүүс түүнийг тэргүүн тахилч Каиафаст аваачив. Тэнд бичээчид болон ахлагч нар цугласан байлаа.
- 58 Харин Пээтрос түүнийг тэргүүн тахилчийн хашаа хүртэл холоос дагасаар дотогш орж, эцсийг нь үзэхээр зарц нартай хамт суулаа.
- 59 Эдүгээ ахлах тахилч нар болон ахлагч нар мөн зөвлөл бүхэлдээ Есүсийг цаазлахын тулд түүний эсрэг хуурамч гэрчлэлийг эрж хайв.
- 60 Гэвч юу ч олсонгүй. Олон хуурамч гэрч ирээд ч тэд юу ч олсонгүй. Харин сүүлд нь хоёр хуурамч гэрч ирээд,
- 61 Энэ хүн, Би Шүтээний сүмийг нураагаад, үүнийг гурав хоногийн дотор барьж чадна гэж хэлсэн гэв.
- 62 Тэгэхэд тэргүүн тахилч босож түүнд, Чи юу ч хариулахгүй юу? Энэ хүмүүс чиний эсрэг юу гэрчлээд байгаа юм бэ? гэлээ.
- 63 Гэсэн ч Есүс чимээгүй л байв. Тэгэхэд тэргүүн тахилч хариулж түүнд, Чи Шүтээний Хүү, Христ мөн эсэхээ бидэнд хэлж, амьд Шүтээнээр тангарагла гэв.
- 64 Есүс түүнд, Та хэлчихлээ. Гэвч би та нарт хэлье. Үүнээс хойш та нар хүмүүний Хүү хүч чадлын баруун гар талд залран буйг бас тэнгэрийн үүлсийн дунд ирж буйг харна гэлээ.
- 65 Тэгтэл тэргүүн тахилч хувцсаа уран, Тэрбээр Шүтээнийг доромжиллоо. Бидэнд цаашид гэрч нарын хэрэг юу байна вэ? Ажигтун, та нар сая түүний шүтээнийг доромжлохуйг сонслоо.
- 66 Та нар юу гэж бодож байна вэ? гэв. Тэгэхэд нь тэд хариулж, Тэр үхлийн буруутай гэлээ.
- 67 Дараа нь тэд түүний нүүр лүү нулимж бас түүнийг нударгалав. Мөн зарим нь алгадаад,
- 68 Таныг цохисон нь хэн болохыг бидэнд эш үзүүлээдэх, Христ ээ? гэцгээлээ.
- 69 Эдүгээ Пээтрос гадаа, хашаан дотор сууж байв. Тэгэхэд нэгэн шивэгчин охин түүн дээр ирээд, Та ч бас Галийлийн Есүстэй хамт байсан гэв.
- 70 Гэтэл тэр, Би чиний юу хэлээд байгааг ойлгохгүй байна гэж бүгдийн өмнө үгүйсгэлээ.
- 71 Тэгээд түүнийг үүдний хэсэг рүү явахад өөр нэг шивэгчин түүнийг хараад, тэнд байсан хүмүүст, Энэ хүн бас Назаретийн Есүстэй хамт байсан гэв.
- 72 Тэгэхэд тэр, Би тэр хүнийг огт мэдэхгүй гэж тангарагаар дахин үгүйсгэлээ.
- 73 Тэгтэл хэсэг хугацааны дараа тэнд зогсож байсан хүмүүс Пээтрос руу ирээд, Яриа чинь чамайг илчилж байгаа учраас чи бас тэдний нэг гарцаагүй мөн байна гэв.
- 74 Тэгэхэд тэр, Би тэр хүнийг огт мэдэхгүй хэмээн хараан, тангараглаж эхлэв. Гэтэл тэр даруй азарган тахиа донгодлоо.
- 75 Тэгээд Пээтрос, Азарган тахиа донгодохоос өмнө чи намайг гурвантаа үгүйсгэнэ гэж өөрт нь хэлсэн Есүсийн үгийг санав. Улмаар тэр гадагш гарч, гашуунаар уйллаа.
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.