-
Matthew 4
- 1 Тэр үед Есүс элээнд соригдохын тулд цөл рүү сүнсээр хөтлөгджээ.
- 2 Тэгээд тэр дөчин өдөр, дөчин шөнө мацаг барив. Дараа нь өлсжээ.
- 3 Тэгтэл уруу татагч түүн дээр ирээд, Хэрэв чи Шүтээний Хүү мөн л юм бол эдгээр чулуунд талх бол гэж тушаагаач гэлээ.
- 4 Гэтэл тэр хариулж, Хүн зөвхөн талхаар биш, харин Шүтээний амнаас гарах үг бүрээр амьдардаг гэж бичигдсэн байдаг гэв.
- 5 Улмаар элээ түүнийг ариун хот руу аваачиж, сүмийн орой дээр зогсоолоо.
- 6 Тэгээд түүнд, Хэрэв чи Шүтээний Хүү мөн л юм бол өөрийгөө доош унагаач. Учир нь, Тэр чамтай холбоотой тушаалыг элч нартаа өгнө. Тиймээс тэд хөлийг чинь ямар ч үед чулуунд цохиулахгүйн тулд чамайг гар дээрээ өргөнө гэж бичигдсэн байдаг гэв.
- 7 Есүс түүнд, Дахин, Чи Эзэн Шүтээнээ бүү сорь гэж бичигдсэн байдаг гэлээ.
- 8 Дахиад, элээ түүнийг маш өндөр ууланд аваачиж, дэлхийн бүх хаанчлал болон тэдний сүр жавхааг түүнд харуулав.
- 9 Тэгээд түүнд, Хэрэв чи унаж, надад мөргөвөл энэ бүх зүйлийг би чамд өгье гэлээ.
- 10 Тэгэхэд Есүс түүнд, Сатаан аа, чи эндээс зайл. Учир нь, Чи Эзэн Шүтээндээ мөргөж, зөвхөн түүнд үйлчил гэж бичигдсэн байдаг гэв.
- 11 Тэгтэл элээ түүнийг орхилоо. Тэгээд ажигтун, элч нар ирж, түүнд үйлчилжээ.
- 12 Эдүгээ Иоаннис шоронд хийгдсэнийг Есүс сонсоод, Галийл руу явлаа.
- 13 Тэгээд тэр Назаретийг орхин, Завулоон болон Нефталеимийн хилүүд дээрх тэнгисийн эрэг дэх Капернаумд ирж суурьшжээ.
- 14 Энэ нь эш үзүүлэгч Ишаиагаар,
- 15 Жүүд бусчуудын Галийл, Иорданаас цааш тэнгисийн зам дагуух Завулооны нутаг болон Нефталеимийн нутгийн
- 16 харанхуйд суусан хүмүүс агуу гэрлийг харав. Тэгээд үхлийн газар болон сүүдэрт суусан тэдэнд гэрэл цацарлаа гэж хэлэгдсэн нь биелэгдэхийн тулд ажээ.
- 17 Тэр цагаас Есүс, Гэмшин эргэгтүн. Учир нь тэнгэрийн хаанчлал хаяанд байна хэмээн тунхаглаж эхэлсэн юм.
- 18 Тэгээд Есүс Галийл тэнгисийн эргээр алхаж яваад, тэнгист тор шидэж буй Пээтрос хэмээн нэрлэгддэг Сиймон мөн түүний дүү Андреас гэдэг ах дүү хоёрыг харав. Учир нь тэд загасчид байлаа.
- 19 Тэгээд тэр тэдэнд, Миний араас дага. Би та нарыг хүмүүний загасчид болгоно гэв.
- 20 Тэгэхэд тэд торнуудаа тэр даруй орхин, түүнийг дагалаа.
- 21 Тэгээд тэр тэндээс явсаар завин дотор эцэг Зеведаиосынхаа хамт торнуудаа нөхөж буй Зеведаиосын Иакоов мөн түүний дүү Иоаннис гэдэг өөр ах дүү хоёрыг харав. Улмаар тэр тэднийг дууджээ.
- 22 Тэгэхэд тэд тэр даруй завь болон эцгээ орхин улмаар түүнийг дагалаа.
- 23 Ийнхүү Есүс Галийлийн бүх нутгаар тойрон явахдаа синагогиудад нь сургаал зааж, хаанчлалын сайн мэдээг тунхаглан, хүмүүст байгаа бүх төрлийн өвчин болон бүх төрлийн эмгэгийг эдгээж байлаа.
- 24 Тэгээд Сири даяар түүний алдар цуу тархав. Тиймээс тэд элдвийн эмгэг ба шаналалд баригдсан, чөтгөрүүдэд эзэмдүүлсэн, унаж татдаг болон саа туссан бүх өвчтөнийг түүн рүү авчирлаа. Тэгэхэд тэр тэднийг эдгээжээ.
- 25 Улмаар Галийл, Декааполис, Иерусалим болон Иудаиагаас мөн Иорданы цаанаас маш олон хүн түүнийг дагалаа.
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.