-
Matthew 11
- 1 Тэгээд ийм явдал болжээ. Есүс арван хоёр шавьдаа тушааж дуусаад, тэдний хотуудаар зааж сурган бас номлохоор тэндээс явлаа.
- 2 Эдүгээ Христийн ажлуудыг Иоаннис шоронд сонсоод, шавь нараасаа хоёрыг илгээн,
- 3 Та ирэх ёстой нь мөн үү эсвэл бид өөр нэгнийг хүлээх үү? гэж түүнд хэлүүлэв.
- 4 Тэгэхэд Есүс тэдэнд хариулж, Яв. Сонсож бас харж байгаа зүйлсээ Иоаннист хэл.
- 5 Сохрууд нь хараатай болж, доголонгууд нь алхаж, уяман өвчтөнгүүд нь цэвэр болгогдож, дүлийнүүд нь сонсож, үхэгсэд нь босгогдож мөн ядууст сайн мэдээ тунхаглагдаж байна.
- 6 Түүнчлэн надаар үл бүдрэгдэх хэн боловч жаргалтай байна гэв.
- 7 Тэгээд тэднийг явах үед Есүс цугласан олонд Иоаннисийн тухай ярьж эхлэн, Та нар юу харахаар цөл рүү явсан юм бэ? Салхинд ганхах зэгсийг үү?
- 8 Үнэндээ та нар юу харахаар явсан юм бэ? Зөөлөн хувцас өмссөн хүнийг үү? Ажигтун, зөөлөн хувцас өмсдөг хүмүүс хаадын өргөөнүүдэд байдаг.
- 9 Үнэхээр та нар юу харахаар явсан юм бэ? Эш үзүүлэгчийг үү? Тийм ээ, би та нарт хэлье. Эш үзүүлэгчээс ч илүүг нь.
- 10 Учир нь түүний тухай, Ажигтун, Би элчээ чиний нүүрний өмнө илгээнэ. Тэр чиний өмнөх замыг чинь бэлтгэнэ гэж бичигдсэн нь энэ юм.
- 11 Үнэхээр би та нарт хэлье. Эмэгтэйчүүдээс төрөгсдийн дунд Иоаннис Баптистаас агуу нь босоогүй. Гэвч тэнгэрийн хаанчлалд хамгийн өчүүхэн нь түүнээс агуу юм.
- 12 Иоаннис Баптистийн өдрүүдээс одоог хүртэл тэнгэрийн хаанчлал хүчинд автаж байгаа бөгөөд хүч түрэгчид нь үүнийг хүчээр эзлэн авч байна.
- 13 Учир нь бүх эш үзүүлэгч болон хууль Иоаннисийг ирэх хүртэл эш үзүүлсэн.
- 14 Тиймээс та нар хэрэв хүлээн авахыг хүсвэл энэ нь ирэх ёстой байсан Элийа юм.
- 15 Сонсох чихтэй нь сонсогтун.
- 16 Харин энэ үеийнхнийг юутай адилтгах вэ? Тэд бол зээлүүдэд суугаад, найзуудаа дуудан
- 17 улмаар, Бид та нарт лимбэдсэн. Тэгэхэд та нар бүжиглээгүй. Бид та нарт харууссан. Тэгэхэд та нар гашуудаагүй гэж буй хүүхдүүдтэй адил юм.
- 18 Учир нь Иоаннис ирээд, идээ ч үгүй, уугаа ч үгүй. Гэтэл тэд, Тэр чөтгөртэй гэж хэлдэг.
- 19 Хүмүүний Хүү ирээд, идэж мөн уусан. Гэтэл тэд, Ховдог, дарсанд согтуурагч мөн татвар хураагчид болон гэмтнүүдийн найз энэ хүнийг ажигтун гэж хэлдэг. Харин мэргэн ухаан хүүхдүүдээрээ зөвтгөгддөг гэв.
- 20 Дараа нь аугаа ажлуудын ихэнх нь хийгдсэн хотууд гэмшин эргээгүй учраас тэр эднийг зэмлэж эхлэн,
- 21 Хоразийн чи гаслантай яа! Витсайда чи гаслантай яа! Учир нь та нарт хийгдсэн аугаа ажлууд хэрвээ Тюрос болон Сидоонд хийгдсэн бол тэд тааран хувцас ба үнсэн дотор аль эрт гэмшин эргэх байсан.
- 22 Харин би та нарт хэлье. Тюрос болон Сидооны хувьд шүүлтийн өдөр энэ нь та нараас илүү тэсмээр байх болно.
- 23 Түүнчлэн тэнгэрт тултал өргөмжлөгдсөн Капернаум чи, үхэгсдийн газар луу унагаагдана. Учир нь чамд хийгдсэн аугаа ажлууд хэрэв Соодомад хийгдсэн бол тэр, энэ өдөр хүртэл үлдэх байсан.
- 24 Харин би та нарт хэлье. Соодомагийн нутгийн хувьд шүүлтийн өдөр энэ нь чинийхээс илүү тэсмээр байх болно гэлээ.
- 25 Тэр үед Есүс хариулж, Эцэг минь ээ, тэнгэр ба газрын Эзэн танд би талархаж байна. Яагаад гэвэл та, мэргэд болон хашир хүмүүсээс энэ зүйлсийг нууцалж улмаар эдгээрийг нялхаст илчиллээ.
- 26 Тийм ээ, Эцэг минь. Яагаад гэвэл ингэх нь таны мэлмийд тааламжтай байсан.
- 27 Надад Эцэгээс минь бүх зүйл өгөгдсөн. Тиймээс Хүү нь хэн болохыг Эцэгээс өөр мөн Эцэг нь хэн болохыг Хүү болон Хүү нь түүнийг хэнд илчилнэ тэр хүнээс өөр хэн ч мэдэхгүй.
- 28 Туйлдталаа ажилладаг бас хүнд ачаатай бүхэн над руу ир. Би та нарыг амраая.
- 29 Миний буулгыг өөр дээрээ ав. Тэгээд надаас суралц. Учир нь би зүрх сэтгэлдээ номхон бөгөөд даруу билээ. Тиймээс та нар сэтгэлдээ амралтыг олно.
- 30 Учир нь миний буулга амархан бөгөөд миний ачаа хөнгөн билээ гэв.
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.