-
Matthew 5
- 1 Тийнхүү тэр цугласан олныг хараад, уул руу гарав. Тэгээд түүнийг суухад шавь нар нь түүн рүү ирлээ.
- 2 Тэгэхэд тэр ам нээн, тэдэнд сургаж хэлэхдээ,
- 3 Сүнсэндээ ядуу нь жаргалтай. Учир нь тэнгэрийн хаанчлал бол тэднийх.
- 4 Гашуудагчид жаргалтай. Учир нь тэд тайтгаруулагдана.
- 5 Номхон нь жаргалтай. Учир нь тэд газар дэлхийг өвлөнө.
- 6 Зөв байдлын араас өлсөн цангагчид жаргалтай. Учир нь тэд цатгагдана.
- 7 Өршөөнгүй нь жаргалтай. Учир нь тэд өршөөл хүртэнэ.
- 8 Зүрх сэтгэлдээ цэвэр нь жаргалтай. Учир нь тэд Шүтээнийг харна.
- 9 Амар тайвныг бий болгогчид жаргалтай. Учир нь тэд Шүтээний хүүхдүүд гэж дуудагдана.
- 10 Зөв байдлаас болж хавчигдагчид жаргалтай. Учир нь тэнгэрийн хаанчлал бол тэднийх.
- 11 Надаас болоод та нарыг гутаан, хавчих мөн ёрын муу бүх үгийг та нарын эсрэг худал ярих үед та нар жаргалтай.
- 12 Баяс, бүр ихээр хөөрөн баярла. Яагаад гэвэл тэнгэр дэх та нарын шагнал агуу их. Учир нь та нарын өмнө байсан эш үзүүлэгч нарыг тэд тийнхүү хавчсан.
- 13 Та нар бол дэлхийн давс. Гэтэл давс амтаа алдвал тэр юугаар давслагдах билээ? Ийм давс гадагш хаягдаж, хүмүүний хөлд гишгэгдэхээс өөр цаашид юунд ч ашиггүй.
- 14 Та нар бол дэлхийн гэрэл. Уулан дээр байгаа хот нууцлагдаж чадахгүй.
- 15 Хүмүүс дэн асаагаад үүнийг савны доор биш, харин дэнгийн суурин дээр тавьдаг. Тэгэхэд энэ нь гэрт байгаа бүгдийг гэрэлтүүлдэг.
- 16 Та нарын гэрэл хүмүүний өмнө ийнхүү гэрэлтэг. Тэгвэл тэд та нарын сайн ажлуудыг харж, тэнгэрт буй та нарын Эцэгийг алдаршуулах болно.
- 17 Намайг хууль эсвэл эш үзүүлэгч нарыг устгахаар ирсэн гэж бүү бод. Би устгахаар биш, харин биелүүлэхээр ирсэн.
- 18 Учир нь үнэхээр би та нарт хэлье. Тэнгэр ба дэлхий үгүй болтол, бүгд биелэгдэх хүртэл хуулиас ганц эвэр эсвэл ганц цэг ч алга болохгүй.
- 19 Тийм учраас хамгийн өчүүхэн эдгээр тушаалын нэгийг зөрчих мөн хүмүүнд ийнхүү сургах хэн боловч тэнгэрийн хаанчлалд хамгийн өчүүхэн хэмээн дуудагдана. Харин биелүүлж сургах хэн боловч тэр нь тэнгэрийн хаанчлалд эрхэм хэмээн дуудагдана.
- 20 Учир нь би та нарт хэлье. Та нарын зөв байдал бичээчид болон Фарисачуудынхаас илүү гарахгүй бол тэнгэрийн хаанчлалд та нар хэзээ ч орохгүй.
- 21 Чи аллага бүү үйлд. Аллага үйлдэх хэн боловч шүүлтийн аюулд орно гэж хуучин цагийн хүмүүсээр хэлэгдсэнийг та нар сонссон.
- 22 Гэвч би та нарт хэлье. Шалтгаангүйгээр ах дүүдээ уурлах хүн шүүлтийн аюулд орно. Мөн ах дүүдээ Ракаа гэж хэлэх хэн боловч зөвлөлийн аюулд орно. Бас, Чи мунхаг гэж хэлэх хэн боловч тамын галын аюулд орно.
- 23 Тийм учраас чи тахилын ширээ рүү өргөлөө авчрахдаа чиний эсрэг ямар нэг юм ах дүүд чинь байгааг тэнд санавал,
- 24 өргөлөө тэнд, тахилын ширээний өмнө орхи. Тэгээд замаараа буц. Эхлээд ах дүүтэйгээ эвлэр. Дараа нь ирж, өргөлөө өргө.
- 25 Заргалдагчтайгаа замд явахдаа түүнтэй түргэн зохиц. Эс бөгөөс заргалдагч чинь чамайг шүүгчид тушаах бөгөөд шүүгч чамайг түшмэлд тушаана. Тийнхүү чи шоронд хаягдана.
- 26 Үнэхээр би чамд хэлье. Чи сүүлчийн кодраантисыг нь төлөх хүртлээ тэндээс хэзээ ч гарахгүй.
- 27 Чи завхайрал бүү үйлд гэж хуучин цагийн хүмүүсээр хэлэгдсэнийг та нар сонссон.
- 28 Харин би та нарт хэлье. Тачаадахын тулд эмэгтэй хүнийг харах хэн боловч аль хэдийн түүнтэй зүрх сэтгэлдээ завхайрал үйлдчихсэн хэрэг.
- 29 Тэгээд баруун нүд чинь чамайг бүдрүүлбэл үүнийг ухаж аваад, өөрөөсөө зайлуул. Учир нь чиний бие бүхэлдээ тамд хаягдах биш, харин чиний нэг эрхтэн сүйрэх нь чамд ашигтай.
- 30 Мөн баруун гар чинь чамайг бүдрүүлбэл үүнийг тастаад, өөрөөсөө зайлуул. Учир нь чиний бие бүхэлдээ тамд хаягдах биш, харин чиний нэг эрхтэн сүйрэх нь чамд ашигтай.
- 31 Гэвч, Эхнэрээ явуулах хэн боловч түүнд салалтын бичиг өгөг гэж хэлэгдсэн байдаг.
- 32 Харин би та нарт хэлье. Садарласнаас бусад тохиолдолд эхнэрээ явуулах хэн боловч түүнийг завхайрахад хүргэж буй хэрэг. Мөн салсан эмэгтэйтэй гэрлэх хэн боловч завхайрч буй хэрэг.
- 33 Дахиад, Чи өөрөөрөө худал бүү тангарагла. Харин Эзэнд амлалтуудаа биелүүл гэж хуучин цагийн хүмүүсээр хэлэгдсэнийг та нар сонссон.
- 34 Харин би та нарт хэлье. Хэзээ ч бүү тангарагла. Тэнгэрээр ч болохгүй. Учир нь энэ бол Шүтээний хаан суудал.
- 35 Газраар ч болохгүй. Учир нь энэ бол түүний хөлийн гишгүүр. Иерусалимаар ч болохгүй. Учир нь энэ бол агуу Хааны хот.
- 36 Бас толгойгоороо ч бүү тангарагла. Яагаад гэвэл чи нэг үсийг ч цагаан эсвэл хар болгож чадахгүй.
- 37 Харин та нарын яриа, За за, Үгүй үгүй байг. Учир нь эдгээрээс илүү нь ёрын муугаас байдаг.
- 38 Нүдний оронд нүд, шүдний оронд шүд гэж хэлэгдсэнийг та нар сонссон.
- 39 Харин би та нарт хэлье. Та нар ёрын мууг бүү эсэргүүц. Тиймээс баруун хацар дээр чинь чамайг алгадах хэн ч бай түүнд, нөгөөгөө бас эргүүл.
- 40 Мөн хэн нэгэн чамтай заргалдаж, дээлийг чинь авбал нөмрөгийг чинь ч тэр бас аваг.
- 41 Бас чамайг нэг бээр явуулахаар албадах хэн ч бай түүнтэй хамт хоёр бээр яв.
- 42 Чамаас гуйсан хүнд өг. Бас чамаас зээлэх хүнээс бүү зайлсхий.
- 43 Чи ойрынхноо хайрлаж, дайснаа үзэн яд гэж хэлэгдсэнийг та нар сонссон.
- 44 Харин би та нарт хэлье. Дайснуудаа хайрла. Та нарыг хараадаг хүмүүсийг ерөө. Та нарыг үзэн яддаг хүмүүст сайныг үйлд. Та нарыг доромжилдог болон та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө гуй.
- 45 Тэгвэл та нар тэнгэрт буй Эцэгийнхээ хүүхдүүд нь байх болно. Яагаад гэвэл тэр өөрийн нарыг муу дээр ч, сайн дээр ч мандуулдаг бөгөөд бороог зөв шударга дээр ч, шударга бус дээр ч оруулдаг.
- 46 Учир нь та нарыг хайрладаг хүмүүсийг та нар хайрлавал ямар шагналтай байх вэ? Татвар хураагчид ч бас ийн хийдэггүй гэж үү?
- 47 Мөн та нар зөвхөн ахан дүүстэйгээ мэндчилбэл та нар бусдаас илүү юу хийж байна вэ? Татвар хураагчид ч бас ийн хийдэггүй гэж үү?
- 48 Тийм учраас тэнгэрт буй та нарын Эцэг төгс шиг та нар төгс бай.
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.