-
Matthew 19
- 1 Тэгээд ийм явдал болжээ. Есүс энэ үгсээ дуусгаад, Галийлаас явж, Иорданаас цааших Иудаиагийн хил хязгаарт ирэв.
- 2 Тэгэхэд үй олон хүн түүнийг дагалаа. Улмаар тэр тэднийг тэнд эдгээжээ.
- 3 Фарисачууд бас түүн дээр ирээд, түүнийг сорин түүнд, Эр хүн эхнэрээсээ ямар нэг шалтгаанаар салах нь хуульд нийцтэй юу? гэлээ.
- 4 Тэгтэл тэр тэдэнд хариулж, Бүтээгч нь хүмүүнийг эр, эмээр нь эхэнд бүтээгээд
- 5 улмаар, Иймээс эр хүн эцэг, эхээ орхиод, эхнэртэйгээ наалдана. Тэгээд тэр хоёр, нэг махбод болно гэж хэлснийг та нар уншаагүй юу?
- 6 Тиймээс тэд цаашид хоёр биш, харин нэг махбод болно. Иймд Шүтээний нийлүүлсэн юмыг хүмүүн бүү салгаг гэв.
- 7 Тэд түүнд, Тэгвэл яагаад салалтын бичиг өгч, эхнэрээсээ салахыг Мошээ тушаасан юм бэ? гэлээ.
- 8 Тэр тэдэнд, Та нарын зүрх сэтгэлийн хатуугаас болоод Мошээ та нарт эхнэрээсээ салахыг зөвшөөрсөн. Харин эхнээсээ ийм байгаагүй.
- 9 Иймд би та нарт хэлье. Садар самуунаас л биш бол эхнэрээ явуулж, өөр хүнтэй гэрлэх хэн боловч завхайрч буй хэрэг. Түүнчлэн салсан эмэгтэйтэй гэрлэх хэн боловч завхайрч буй хэрэг гэв.
- 10 Шавь нар нь түүнд, Эр хүний хэрэг явдал хэрэв эхнэртэйгээ ийм байх аваас гэрлэх нь тусгүй юм байна гэлээ.
- 11 Харин тэр тэдэнд, Энэ нь өгөгдсөн хүмүүс биш л бол энэ үгийг бүх хүн хүлээн авч чадахгүй.
- 12 Учир нь эхийн хэвлийгээс тайганаараа төрсөн хүмүүс байдаг. Бас хүмүүнээр тайган болгуулсан тайганчууд бий. Мөн тэнгэрийн хаанчлалын төлөө өөрсдийгөө тайган болгосон тайганчууд байдаг. Хүлээн авах чадвартай нь үүнийг хүлээн аваг гэв.
- 13 Тэр үед бяцхан хүүхдүүд дээр гарыг нь тавиулж гуйлгахаар тэднийг түүн рүү авчирчээ. Гэтэл шавь нар тэднийг зэмлэв.
- 14 Харин Есүс, Бяцхан хүүхдүүдэд зөвшөөр, над руу ирэхийг нь тэдэнд бүү хоригло. Учир нь тэнгэрийн хаанчлал бол ийм хүмүүсийнх гэлээ.
- 15 Тэгээд тэдэн дээр гараа тавьчихаад, тэндээс явав.
- 16 Тэгтэл ажигтун, нэг хүн түүн дээр ирээд түүнд, Сайн Багш аа, мөнхийн амьдралтай болохын тулд би ямар сайн зүйл хийх вэ? гэлээ.
- 17 Тэгэхэд тэр түүнд, Чи яагаад намайг сайн гэж дуудна вэ? Ганцхан Шүтээнээс өөр сайн нь үгүй. Харин чи амьдрал руу орохыг хүсвэл тушаалуудыг сахь гэв.
- 18 Тэр түүнд, Алийг нь вэ? гэхэд Есүс, Чи бүү аллага үйлд. Чи бүү завхайрал үйлд. Чи бүү хулгай хий. Чи бүү хуурамчаар гэрчил.
- 19 Эцэг, эхээ хүндэтгэ. Мөн чи ойрынхноо өөрийн адил хайрла гэлээ.
- 20 Мөнөөх залуу түүнд, Би энэ бүх зүйлийг өсвөр наснаасаа сахисан. Надад өөр юу дутаж байна? гэв.
- 21 Есүс түүнд, Хэрэв чи төгс байхыг хүсэж байгаа бол явж, байгаагаа зараад, ядууст өг. Тэгвэл чи тэнгэрт эд баялагтай болно. Тэгээд ирээд, намайг дага гэлээ.
- 22 Гэтэл нөгөө залуу хэлснийг нь сонсоод, гунигтайгаар явж одов. Учир нь тэр их эд хөрөнгөтэй байжээ.
- 23 Тэгэхэд Есүс шавь нартаа, Үнэхээр би та нарт хэлье. Яагаад гэвэл баян хүн тэнгэрийн хаанчлалд хэцүү орно.
- 24 Харин би та нарт дахин хэлье. Баян хүн Шүтээний хаанчлалд орохоос тэмээ зүүний сүвэгчээр орох нь илүү амархан гэлээ.
- 25 Шавь нар нь үүнийг сонсоод, маш ихээр гайхан, Тэгвэл хэн аврагдаж чадах юм бэ? гэлцэв.
- 26 Гэтэл Есүс тэдэн рүү хараад тэдэнд, Энэ нь хүмүүнээр боломжгүй. Харин Шүтээнээр бүх зүйл боломжтой гэлээ.
- 27 Тэгтэл Пээтрос хариулан, түүнд, Ажигтун, бид бүхнээ орхиод, таныг дагасан. Тиймээс бид юутай болох вэ? гэв.
- 28 Тэгэхэд Есүс тэдэнд, Үнэхээр би та нарт хэлье. Учир нь дахин сэргээлтэнд Хүмүүний Хүү сүр жавхааныхаа хаан суудалд суух үед намайг дагасан та нар бас арван хоёр хаан суудалд сууж, Израйлийн арван хоёр овгийг шүүнэ.
- 29 Түүнчлэн миний нэрийн төлөө орон гэр эсвэл ах дүү эсвэл эгч дүү эсвэл эцэг эсвэл эх эсвэл эхнэр эсвэл хүүхдүүд эсвэл өөрийн газрыг орхисон хүн бүр зуу дахинг хүлээн авч мөн мөнхийн амьдралыг өвлөнө.
- 30 Харин эхэнд байгаа олон нь сүүлд мөн сүүлд байгаа нь эхэнд байх болно гэлээ.
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.