-
Matthew 12
- 1 Тэр үед, шаббаат өдөр Есүс тариан талбайн дундуур явжээ. Тэгэхэд шавь нар нь өлсөж байсан тул тариан түрүү таслан идэж эхлэв.
- 2 Гэтэл Фарисачууд үүнийг хараад түүнд, Ажигтун, таны шавь нар шаббаат өдөр хийхэд хуульд нийцгүй зүйлийг хийж байна гэлээ.
- 3 Харин тэр тэдэнд, Давийд өөрөө болон түүнтэй хамт байсан хүмүүс өлсөж байх үед тэр юу хийснийг та нар уншаагүй юу?
- 4 Тэрбээр Шүтээний өргөөнд хэрхэн орж, үзмэрийн талхыг идсэн билээ. Гэтэл энэ нь зөвхөн тахилч нарт зориулагдсан бөгөөд тэр болон түүнтэй хамт байгсад идэхэд хуульд нийцгүй байсан.
- 5 Эсвэл тахилч нар шаббаат өдрүүдэд, шаббаатыг сүм дотор бузарладаг атлаа хэрхэн гэм зэмгүй байдгийг хуулиас та нар уншаагүй юу?
- 6 Харин энд байгаа нэгэн нь сүмээс илүү агуу гэдгийг би та нарт хэлье.
- 7 Түүнчлэн та нар, Би өргөлийг биш өршөөлийг хүсдэг гэдэг нь ямар утгатайг мэдсэнсэн бол гэм зэмгүй хүнийг буруутгахгүй байх байсан.
- 8 Учир нь хүмүүний Хүү бол шаббаат өдрийн ч Эзэн юм гэж хэлэв.
- 9 Дараа нь тэр тэндээс яваад, тэдний синагогид орлоо.
- 10 Гэтэл ажигтун, хатингаршсан гартай нэгэн эр байв. Тэгээд тэд түүнийг буруутгахын тулд түүнээс, Шаббаат өдрүүдэд эдгээх нь хуульд нийцтэй юү? гэж асуулаа.
- 11 Тэгэхэд тэр тэдэнд, Ганц хоньтой байгаад тэр нь шаббаат өдөр нүхэнд унавал түүнийг бариад, татаж гаргахгүй ямар хүн та нарын дунд байна вэ?
- 12 Тэгвэл хүн хониноос хэр илүү юм бэ? Тиймээс шаббаат өдрүүдэд сайныг үйлдэх нь хуульд нийцтэй гэв.
- 13 Дараа нь тэр нөгөө хүнд, Гараа сунга гэв. Тэгэхэд тэр сунгасан бөгөөд нөгөөхтэй нь адил эрүүл болж сэргээгджээ.
- 14 Тэр үед Фарисачууд гарч яваад, хэрхэн түүнийг устгах талаар түүний эсрэг зөвлөлийг хуралдуулав.
- 15 Харин Есүс үүнийг мэдээд, тэндээс холдон одлоо. Тэгтэл маш олон хүн түүнийг дагасан бөгөөд бүгдийг нь эдгээжээ.
- 16 Тэгээд өөрийгөө мэдүүлэхгүй байхыг тэдэнд хатуу сануулав.
- 17 Энэ нь эш үзүүлэгч Ишаиагаар,
- 18 Сонгосон зарцыг минь ажигтун. Надад хайрлагдсан түүнд сэтгэл минь ихэд тааламжтай. Би түүн дээр сүнсээ буулгах бөгөөд тэр Жүүд бусчуудад шүүлтийг тунхаглана.
- 19 Тэр маргахгүй бас хашгирахгүй. Мөн хэн ч түүний дуу хоолойг гудамжнуудад сонсохгүй.
- 20 Тэр шүүлтийг ялалт руу гаргах хүртлээ няцарсан зэгсийг ч хугалахгүй бас уугьж буй маалингийг ч бөхөөхгүй.
- 21 Мөн Жүүд бусчууд түүний нэрэнд бат найдна гэж хэлэгдсэн нь биелэгдэхийн тулд ажээ.
- 22 Тэр үед чөтгөрт эзэмдүүлсэн сохор бөгөөд хэлгүй хүнийг түүн дээр авчрав. Тэгэхэд тэр мөнөөх сохор бөгөөд хэлгүй хүнийг эдгээсэн учраас тэрбээр ярьж бас харлаа.
- 23 Тэгтэл бүх хүн алмайран гайхаж, Энэ чинь Давийдийн хүү юм биш үү? гэцгээв.
- 24 Гэтэл Фарисачууд сонсоод, Энэ хүн чөтгөрүүдийн хунтайж Вээлзэвүүлээр л биш бол чөтгөрүүдийг зайлуулдаггүй гэлээ.
- 25 Тэр үед Есүс тэдний санааг мэдээд, тэдэнд, Өөрийнхөө эсрэг хуваагдсан хаанчлал бүр үгүйрэлд хүрдэг. Мөн өөрийнхөө эсрэг хуваагдсан хот эсвэл айл бүр тогтнохгүй.
- 26 Түүнчлэн Сатаан, Сатаанаа зайлуулж, өөрийнхөө эсрэг тэр хуваагдвал түүний хаанчлал хэрхэн тогтнох вэ?
- 27 Тэгээд би чөтгөрүүдийг хэрэв Вээлзэвүүлээр зайлуулдаг юм бол та нарын хүүхдүүд хэнээр зайлуулдаг байх вэ? Иймд тэд та нарын шүүгч байх болно.
- 28 Харин би чөтгөрүүдийг Шүтээний Сүнсээр зайлуулдаг юм бол Шүтээний хаанчлал та нарт ирчихээд байна.
- 29 Эсвэл хүн хүчтэй хүнийг эхэлж хүлээд, дараа нь түүний гэрийг бусниулахаас өөрөөр яаж хүчтэй хүний гэрт орж, эд агуурсыг нь бусниулж чадах билээ.
- 30 Надтай хамт байдаггүй нь миний эсрэг бөгөөд надтай хамт хураадаггүй нь тараадаг.
- 31 Тийм учраас би та нарт хэлье. Гэм ба шүтээнийг доромжлохуйн бүх хэлбэр нь хүмүүний хувьд уучлагдана. Харин Ариун Сүнсний эсрэг шүтээнийг доромжлохуй нь хүмүүний хувьд уучлагдахгүй.
- 32 Мөн хэн ч бай хүмүүний Хүүгийн эсрэг үг хэлнэ энэ нь түүнд уучлагдана. Харин Ариун Сүнсний эсрэг ярьдаг хэн ч бай түүнд, энэ нь энэ дэлхийд ч, ирэх дэлхийд ч уучлагдахгүй.
- 33 Модыг сайн болгосон ч, үгүй ч жимс нь сайн. Модыг муу болгосон ч, үгүй ч жимс нь муу. Учир нь жимсээрээ мод танигддаг.
- 34 Хорт могойн үр удам аа, Та нар ёрын муу атлаа сайн зүйлсийг хэрхэн ярьж чадах вэ? Учир нь сэтгэлийн бялхсан байдлаас ам ярьдаг.
- 35 Сайн хүн сэтгэлийнхээ сайн эрдэнээс сайн зүйлсийг гаргадаг. Харин муу хүн муу эрдэнээс муу зүйлсийг гаргадаг.
- 36 Гэвч би та нарт хэлье. Яагаад гэвэл ярих дэмий үг бүрийнхээ төлөө хүмүүн шүүлтийн өдөр өчиг өгнө.
- 37 Учир нь чи үгсээрээ цагаатгагдаж бас үгсээрээ буруутгагдана гэж хэлэв.
- 38 Тэгтэл бичээчид болон Фарисачуудын зарим нь, Багш аа, бид танаас шинж тэмдэг хармаар байна гэж хариулав.
- 39 Тэгэхэд нь тэр тэдэнд хариулж, Ёрын муу, завхай үеийнхэн шинж тэмдэг эрэлхийлдэг. Гэвч тэдэнд Ионаа эш үзүүлэгчийн шинж тэмдгээс өөр ямар ч шинж тэмдэг өгөгдөхгүй.
- 40 Учир нь Ионаа гурван өдөр, гурван шөнө халимны гэдсэнд байсан шиг хүмүүний Хүү тийнхүү гурван өдөр, гурван шөнө газрын зүрхэнд байх болно.
- 41 Нинэвээгийн эрчүүд Ионаагийн номлолд гэмшин эргэсэн учраас энэ үеийнхэнтэй хамт шүүлтэнд зогсож, тэднийг буруутгана. Тиймээс ажигтун, Ионаагаас илүү агуу нь энд байна.
- 42 Өмнөдийн хатан хаан Соломооны мэргэн ухааныг сонсохоор газрын хязгаараас ирсэн учраас энэ үеийнхэнтэй хамт шүүлтэнд зогсож, тэднийг буруутгана. Тиймээс ажигтун, Соломооноос илүү агуу нь энд байна.
- 43 Бузар сүнс хүнээс гараад, хуурай газруудаар алхан, амралтыг эрэн хайвч үл олно.
- 44 Тэгээд тэр, Би хаанаас гарч ирсэн тэр гэр лүүгээ буцъя даа гэж хэлнэ. Улмаар очоод гэр нь хоосон, шүүрдэгдсэн бас цэгцлэгдсэнийг олж харна.
- 45 Дараа нь тэр яваад, өөрөөсөө илүү хорон муу долоон өөр сүнсийг өөртэйгөө хамт авчирч, тэнд орж оршино. Тэгэхэд мөнөөх хүний сүүлчийн байдал нь эхнийхээсээ ч дор болдог. Хорон муу энэ үеийнхэнд ч бас ийм юм болно гэв.
- 46 Ийнхүү түүнийг хүмүүстэй ярих зуур ажигтун, түүний эх болон дүү нар нь түүнтэй ярилцахыг эрмэлзэн, гадаа зогсож байлаа.
- 47 Тэгэхэд нэг хүн түүнд, Ажигтун, таны эх болон таны дүү нар тантай ярилцахыг эрмэлзэн, гадаа зогсож байна гэв.
- 48 Гэтэл тэр өөрт нь хэлсэн хүнд хариулан, Хэн миний эх вэ? Мөн хэн миний ах дүү нар юм бэ? гэжээ.
- 49 Тэгээд тэр өөрийн шавь нар луу гараа сунгаад, Ажигтун, миний эх мөн миний ах дүү нар!
- 50 Яагаад гэвэл тэнгэрт буй Эцэгийн минь хүслийг биелүүлэх хэн ч бай тэр нь миний ах, эгч, дүү бас эх мөн гэв.
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.