-
Matthew 23
- 1 Дараа нь Есүс цугласан олонд болон шавь нартаа ийн ярилаа.
- 2 Бичээчид болон Фарисачууд Мошээгийн суудалд суудаг.
- 3 Тийм учраас та нарт сахь гэж тэдний хэлэх юу ч бай бүгдийг нь сахь бас хий. Харин тэдний үйл хэргүүдийн дагуу бүү хий. Учир нь тэд хэлдэг ч хийдэггүй.
- 4 Яагаад гэвэл тэд хүнд бас үүрэхэд хэцүү ачаануудыг баглаад, хүмүүний мөрөн дээр тавьдаг. Гэсэн ч өөрсдөө тэдгээрийг ганц хуруугаараа ч хөдөлгөхийг хүсдэггүй.
- 5 Харин тэд бүх үйл хэргээ хүмүүнд харуулахын тулд хийдэг. Тэд сахиуснуудаа өргөсгөн, хувцасныхаа хормойн эмжээрийг томруулдаг.
- 6 Мөн найруудад хамгийн хүндтэй байранд бас синагогиудад гол суудалд
- 7 мөн зээлүүд дэх мэндчилэлд бас хүмүүнээр Раввий, Раввий гэж дуудуулах дуртай.
- 8 Харин та нар Раввий гэж бүү дуудуул. Учир нь та нарын ганц Агуу Багш бол Христ. Түүнчлэн та нар бүгд ахан дүүс.
- 9 Мөн газар дээр өөрсдийн эцэг гэж ямар ч хүнийг бүү дууд. Учир нь тэр нэг нь тэнгэрт байдаг та нарын Эцэг юм.
- 10 Бас та нар агуу багш ч гэж бүү дуудуул. Учир нь тэр нэгэн бол та нарын Агуу Багш буюу Христ юм.
- 11 Харин та нарын дундах агуу нь та нарын зарц байх болно.
- 12 Мөн өөрийгөө өргөмжлөх хэн боловч дорд болгогдоно. Харин өөрийгөө дорд болгох хүн өргөмжлөгдөнө.
- 13 Харин хоёр нүүрт бичээчид болон Фарисачууд та нар гаслантай яа! Учир нь та нар тэнгэрийн хаанчлалыг хүмүүсийн өөдөөс хаадаг. Яагаад гэвэл та нар өөрсдөө ч ордоггүй бас орж яваад нь ч орохыг зөвшөөрдөггүй.
- 14 Хоёр нүүрт бичээчид болон Фарисачууд та нар гаслантай яа! Учир нь та нар бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цөлмөж, удаан гуйлт хийж буй дүр эсгэдэг. Тийм учраас та нар илүү ял авна.
- 15 Хоёр нүүрт бичээчид болон Фарисачууд та нар гаслантай яа! Учир нь та нар хэн нэгнийг дагаар оруулах гэж тэнгис газаргүй тэнүүчилдэг. Тэгээд ормогц нь өөрсдөөсөө хоёр дахин дор тамын хүүхэд болгодог.
- 16 Хэн боловч сүмээр тангараглах нь юу ч биш. Харин сүмийн алтаар тангараглах хэн боловч өртөн гэж хэлдэг сохор хөтөч та нар гаслантай яа!
- 17 Мунхаг бас сохор хүмүүс ээ. Үнэндээ, алт эсвэл алтыг ариусгадаг сүмийн аль нь илүү агуу вэ?
- 18 Мөн хэн боловч тахилын ширээгээр тангараглах нь юу ч биш. Харин дээр нь байгаа өргөлөөр тангараглах хэн боловч өртөн.
- 19 Мунхаг бас сохор хүмүүс ээ. Үнэндээ, өргөл эсвэл өргөлийг ариусгадаг тахилын ширээний аль нь илүү агуу вэ?
- 20 Иймд тахилын ширээгээр тангараглах хэн ч бай үүгээр болон үүн дээрх бүх зүйлээр тангараглаж буй хэрэг.
- 21 Мөн сүмээр тангараглах хэн ч бай үүгээр болон үүний дотор оршдог түүгээр тангараглаж буй хэрэг.
- 22 Мөн тэнгэрээр тангараглах хүн Шүтээний хаан суудал болон дээр нь суудаг түүгээр тангараглаж буй хэрэг.
- 23 Хоёр нүүрт бичээчид болон Фарисачууд та нар гаслантай яа! Учир нь та нар гаа, зоргодос болон гоньдныхоо аравны нэгийг өргөдөг. Гэтэл та нар хуулийн илүү жинтэй нь болох шударга ёс, өршөөл болон итгэлийг орхигдуулдаг. Та нар эдгээрийг хийх ёстой бөгөөд бусдыг нь ч хийлгүй бүү орхи.
- 24 Сохор хөтөч та нар дэлэнчийг шүүж авдаг хэрнээ тэмээг залгидаг.
- 25 Хоёр нүүрт бичээчид болон Фарисачууд та нар гаслантай яа! Учир нь та нар аяга, тавагны гаднахыг цэвэрлэдэг ч эдгээр нь дотроо дээрэм болон хэтрэлтээр дүүрэн байдаг.
- 26 Сохор Фариса чи эхлээд аяга, тавагны дотор талыг цэвэрлэ. Тэгвэл эдгээрийн гаднах нь ч бас цэвэр болно.
- 27 Хоёр нүүрт бичээчид болон Фарисачууд та нар гаслантай яа! Учир нь та нар шохойдсон булшнуудтай адил юм. Үнэндээ энэ нь гаднаа сайхан харагддаг ч дотроо үхэгсдийн яснууд болон бүх бузар байдлаар дүүрэн байдаг.
- 28 Яг үүнчлэн та нар ч бас гаднаасаа хүмүүнд зөв харагддаг ч дотроо хоёр нүүрт байдал болон хууль бус байдлаар дүүрэн байдаг.
- 29 Хоёр нүүрт бичээчид болон Фарисачууд та нар гаслантай яа! Яагаад гэвэл та нар эш үзүүлэгч нарын булшнуудыг барьж босгон бас зөв хүмүүсийн хөшөө дурсгалыг чимэглэдэг.
- 30 Тэгээд, Бид хэрэв эцэг өвгөдийнхөө үед байсан бол эш үзүүлэгч нарын цусыг урсгахад тэдэнтэй хамсаатан болохгүй байх байсан гэцгээдэг.
- 31 Ингэснээрээ та нар эш үзүүлэгч нарыг алсан хүмүүсийн хүүхдүүд мөн гэдгээ өөрсдөдөө гэрчилж байна.
- 32 Та нар ч бас эцэг өвгөдийнхөө хэмжээг дүүргэ.
- 33 Могойнууд болон хорт могойнуудын удам аа, та нар тамын ялаас хэрхэн зугтаж чадах вэ?
- 34 Тиймээс ажигтун, би та нар луу эш үзүүлэгч нар болон мэргэн хүмүүс, бичээчдийг илгээж байна. Тэгээд та нар тэдний заримыг нь алж, цовдолно. Мөн тэдний заримыг нь синагогиуддаа ташуурдаж бас хотоос хот руу мөшгөх болно.
- 35 Ингэснээр зөв Хээвэлийн цуснаас эхлээд сүм болон тахилын ширээний хооронд та нарын алсан Бэрэхиагийн хүү Зехариагийн цус хүртэл газар дээр урссан бүх зөв цус та нарын дээр ирнэ.
- 36 Үнэхээр би та нарт хэлье. Энэ бүх зүйл энэ үеийнхэн дээр ирэх болно.
- 37 Иерусалим аа, Иерусалим аа, чи эш үзүүлэгч нарыг алж, чам руу илгээгдсэн тэднийг чулуугаар шиддэг. Эм тахиа дэгдээхийнүүдээ далавчин дороо цуглуулдгийн адил би чиний хүүхдүүдийг цуглуулахыг хэдэн удаа хүсэв ээ! Гэтэл та нар хүсээгүй.
- 38 Ажигтун, та нарын гэр та нарт эзгүй үлдлээ.
- 39 Учир нь би та нарт хэлье. Эзэний нэрээр ирдэг нь ерөөлтэй еэ хэмээн та нар хэлэх хүртлээ одооноос эхлээд намайг харахгүй.
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.