-
Acts 2
- 1 Улмаар Пентикостийн өдөр ид өрнөхөд тэд бүгдээрээ санаа нэгтэйгээр нэг газарт байв.
- 2 Тэгтэл хүчит салхи шуурах мэт нэгэн чимээ гэнэт тэнгэрээс гарч, тэдний сууж байсан байшинг бүхэлд нь дүүргэлээ.
- 3 Тэгээд тэдэнд гал шиг салаа хэлнүүд үзэгдэж, хүн нэг бүр дээр тогтов.
- 4 Тэгтэл тэд бүгд Ариун Сүнсээр дүүргэгдсэн бөгөөд Сүнс тэдэнд ярих зүйл өгсний дагуу өөр өөр хэлээр ярьж эхэлжээ.
- 5 Тэгэхэд тэнгэрийн доорх үндэстэн бүрээс ирсэн сүсэг бишрэлтэй Жүүд эрчүүд Иерусалимд оршин сууж байлаа.
- 6 Эдүгээ энэ тухай тархахад үй олон хүн цугласан бөгөөд өөрсдийнх нь хэлээр ярьж буй тэднийг хүн бүр сонссон учраас будлив.
- 7 Тэгээд тэд бүгд гайхан бас алмайрч, нэг нь нөгөөдөө, Ажигтун, ярьж байгаа энэ хүмүүс бүгдээрээ Галийлчууд биш үү?
- 8 Тэгтэл яахаараа бид нэг бүрчлэн өөрсдийнхөө төрсөн газрын хэлийг сонсоно вэ?
- 9 Паартосчууд, Мийдосчүүд, Эламийтэсчүүд болон Месопотамиа, Иудаиа, Каппадокиа, Поонтос, Азид оршин суугчид
- 10 бас Фрюгиа, Памфюлиа, Египет, Кюрийний ойролцоох Ливигийн хэсгүүд, Ромын цагаачид, Жүүдүүд болон дагаар орогчид,
- 11 Крийтичүүд бас Арабууд бид Шүтээний гайхамшгуудыг ярьж буй тэднийг өөр өөрсдийн хэлээр сонсож байна гэлцжээ.
- 12 Мөн тэд гайхаж улмаар эргэлзэн нэг нэгэндээ, Энэ нь ямар утгатай юм бол? гэлцэв.
- 13 Харин бусад хүмүүс тохуурхан, Энэ хүмүүс шинэ дарсанд дүүрчээ гэлээ.
- 14 Гэтэл арван нэгийн хамт Пээтрос босоод, дуугаа өндөрсгөн улмаар тэдэнд, Иудаиагийн эрчүүд ээ, Иерусалимд оршин сууж байгаа бүх хүмүүс ээ, үүнийг та нарт мэдүүлье. Тэгээд миний үгсийг сонсоцгоо.
- 15 Учир нь өдрийн гурав дахь цаг болж байгаа тул эд нар та нарын бодож байгаачлан согтсон юм биш.
- 16 Харин энэ бол эш үзүүлэгч Иоэлээр хэлэгдсэн тэрхүү зүйл юм.
- 17 Тэгэхэд Шүтээн, Төгсгөлийн өдрүүдэд ийм явдал болно. Би Сүнснээсээ бүх махбодын дээр цутгана. Тэгээд та нарын хөвгүүд мөн та нарын охид эш үзүүлнэ. Танай залуучууд үзэгдлүүд үзнэ бас ахмадууд чинь зүүднүүд зүүдэлнэ.
- 18 Түүнчлэн тэр өдрүүдэд би Сүнснээсээ боолууд дээрээ мөн шивэгчнүүд дээрээ үнэхээр цутгана. Тэгээд тэд эш үзүүлнэ.
- 19 Тэгэхэд би гайхамшгуудыг дээр тэнгэрт бас шинж тэмдгүүдийг доор газарт цус, гал, утааны униараар үзүүлнэ.
- 20 Эзэний ирэх тэрхүү агуу бас мэдэгдэхүйц өдрийн өмнө нар харанхуй руу, сар цус руу хувиргагдана.
- 21 Мөн ийм явдал болно. Эзэний нэрийг дуудах хэн ч бай аврагдана гэсэн байдаг.
- 22 Израйлийн эрчүүд та нар энэ үгсийг сонсоцгоо. Назаретийн Есүс нь аугаа үйлсүүд, гайхамшгууд, шинж тэмдгүүдээр та нарын дунд Шүтээнээр батлагдсан хүн билээ. Та нарын ч бас мэдэж байгаачлан Шүтээн эдгээрийг түүгээр дамжуулан та нарын дунд үйлдсэн.
- 23 Шүтээний шийдвэрт зөвлөгөө ба урьдаас мэддэг мэдлэгээр нь тушаагдсан түүнийг та нар бариад, хууль үгүй гарнуудаар цовдолж улмаар харгисаар алсан.
- 24 Шүтээн үхлийн өвдөлтүүдийг тайлснаараа түүнийг босгосон. Яагаад гэвэл тэрбээр үүнд баригдсан байх нь боломжгүй байлаа.
- 25 Учир нь Давийд түүний талаар, Би нүүрнийхээ өмнө Эзэнийг үргэлж урьдаас хардаг байсан. Учир нь би ганхуулагдахгүйн тулд тэр миний баруун гар талд байдаг.
- 26 Тийм учраас зүрх сэтгэл минь хөөрөн баярлаж бас хэл минь баяссан. Үүнээс гадна бас махбод минь ч найдвар дотор амарна.
- 27 Яагаад гэвэл та сэтгэлийг минь үхэгсдийн газарт орхихгүй мөн Ариун Нэгэн чинь ялзралыг үзэхийг та зөвшөөрөхгүй.
- 28 Та надад амьдралын замуудыг мэдүүлсэн. Та дүр төрхөөрөө намайг баяр хөөрөөр дүүрэн болгоно гэжээ.
- 29 Эрчүүд ээ, ахан дүүс ээ, Тэрбээр нас барж бас оршуулагдсан бөгөөд булш нь энэ өдрийг хүртэл бидэнтэй байгаа гэж Давийд өвөг эцгийн талаар та нарт илэн далангүй ярихыг минь зөвшөөрнө үү.
- 30 Тиймээс хаан суудалд нь суух Христийг махбодын хувьд өөрийнх нь ташааны жимснээс босгоно гэж өөрт нь Шүтээн тангаргаар амалсныг эш үзүүлэгч байсан тэр мэдэж байсан.
- 31 Тэрбээр Христийн босголтын тухай урьдаас харан, түүний сэтгэл үхэгсдийн газарт орхигдоогүй бас түүний махбод ялзралыг ч үзээгүй гэдгийг өгүүлсэн юм.
- 32 Энэхүү Есүсийг Шүтээн босгосон. Үүний гэрчүүд нь бид бүгдээрээ мөн.
- 33 Тиймээс Шүтээний баруун гар талд өргөмжлөгдсөн бас мөнөөх амлалт болох Ариун Сүнсийг Эцэгээс хүлээн авсан тэрбээр та нарын одоо харж бас сонсож байгаа энэ зүйлийг цутгасан билээ.
- 34 Учир нь Давийд тэнгэрүүд өөд өргөгдөөгүй. Харин тэр өөрөө, ЭЗЭН миний Эзэнд, Миний баруун гарт,
- 35 чиний дайснуудыг хөлийн чинь гишгүүр болгох хүртэл залар гэж хэлсэн.
- 36 Тийм учраас Шүтээн та нарын цовдолсон яг тэр Есүсийг Эзэн төдийгүй бас Христ болгосон гэдгийг Израйлийн айл бүр баттай мэдэг гэлээ.
- 37 Эдүгээ тэд үүнийг сонсохдоо зүрхэндээ сүлбэгдэж улмаар, Пээтрос болон бусад төлөөлөгчдөд, Эрчүүд ээ, ахан дүүс ээ, бид яах вэ? гэцгээв.
- 38 Тэгтэл Пээтрос тэдэнд, Гэмшин эргэцгээ. Тэгээд та нарын хүн нэг бүр гэмүүдээс уучлалтын төлөө Есүс Христийн нэрээр баптизм хийлгэ. Улмаар та нар Ариун Сүнсний бэлгийг хүлээн авна.
- 39 Учир нь энэхүү амлалт нь Эзэн Шүтээний маань дуудах хүн болгонд буюу та нарт бас та нарын хүүхдүүдэд мөн алсад байгаа бүгдэд юм гэжээ.
- 40 Мөн тэр өөр олон үгээр гэрчилж бас, Энэ гажууд үеийнхнээс өөрсдийгөө хамгаал гэж уриаллаа.
- 41 Тэгэхэд түүний үгийг баяртайгаар хүлээн авагсад нь баптизм хийлгэжээ. Тэгээд яг тэр өдөр гурван мянга орчим сэтгэл нэмэгдэв.
- 42 Улмаар тэд төлөөлөгчдийн сургаал болон нөхөрлөлд мөн талх хуваалтанд түүнчлэн гуйлтуудад тууштай үргэлжлүүлжээ.
- 43 Мөн сэтгэл бүрийн дээр эмээлт ирлээ. Улмаар олон гайхамшиг болон шинж тэмдэг төлөөлөгчдөөр үйлдэгджээ.
- 44 Түүнчлэн итгэсэн бүгд хамтдаа байсан бөгөөд бүх зүйлийг нийтийнх байлгадаг байлаа.
- 45 Бас өөрсдийн эзэмшлүүд болон өмч хөрөнгүүдийг зараад, тэдгээрийг хүн бүрт байсан хэрэгцээнийх нь дагуу бүгдэд хуваажээ.
- 46 Мөн тэд өдөр бүр санаа нэгтэйгээр сүмд үргэлжлүүлэн байж мөн айлаас айлд талх хуваан, хоолоо баяр хөөртэйгөөр бас зүрх сэтгэлийн нэг байдалтайгаар идэцгээж,
- 47 Шүтээнийг магтсаар бас бүх хүний тааллыг олсоор байлаа. Улмаар Эзэн аврагдах ёстой болгоныг өдөр бүр чуулганд нэмж байв.
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.