-
Acts 15
- 1 Тэгэхэд Иудаиагаас ирсэн хэдэн хүн ахан дүүст, Та нар Мошээгийн заншлын дагуу хөвч хөндүүлэхгүй бол аврагдаж чадахгүй гэж заан сургажээ.
- 2 Тийм учраас Паулос, Варнаавас хоёр тэдэнтэй багагүй эсэргүүцэл, маргаан үүсгэв. Тэд энэ асуудлын талаар Паулос болон Варнаавасыг мөн өөрсдийнхөө заримыг Иерусалим руу, төлөөлөгчид болон ахлагч нар луу явуулахаар шийдлээ.
- 3 Ингээд чуулганаас илгээгдсэн тэд Жүүд бусчуудын өөрчлөгдөлтийг ярьсаар Фойнийки, Самареиагаар дайран өнгөрсөн бөгөөд бүх ахан дүүсийг асар их баяр хөөртэй болголоо.
- 4 Тэгээд тэд Иерусалимд ирэхдээ чуулганаар мөн төлөөлөгчид болон ахлагч нараар хүлээн авахуулжээ. Тэгээд тэд өөрсөдтэй нь хамт Шүтээний үйлдсэн бүгдийг тунхаглалаа.
- 5 Харин Фарисачуудын бүлгээс итгэсэн зарим нь босож, Тэдний хөвчийг хөндөж бас Мошээгийн хуулийг сахихыг тушаах шаардлагатай байсан юм гэцгээв.
- 6 Тэгэхэд нь төлөөлөгчид болон ахлагч нар энэ асуудлыг авч үзэхээр цугларчээ.
- 7 Улмаар их маргаан болоход Пээтрос босоод тэдэнд, Эрчүүд ээ, ахан дүүс ээ, Шүтээн хэсэг хугацааны өмнө бидний дундаас сонголт хийснийг та нар мэдэж байгаа. Энэ нь Жүүд бусчууд миний амаар сайн мэдээний үгийг сонсоод, итгэхийн тулд байсан.
- 8 Тэгээд зүрх сэтгэлүүдийг мэддэг Шүтээн бидэнд Ариун Сүнсийг өгсөн шигээ тэдэнд ч мөн адил өгснөөрөө тэднийг гэрчиллээ.
- 9 Мөн тэдний зүрх сэтгэлийг итгэлээр ариусгаснаараа бид болон тэдний хооронд хэнийг ч ялгаварлаагүй.
- 10 Эдүгээ тиймээс эцэг өвгөд маань төдийгүй бид хүртэл тээж чадаагүй тийм буулгыг та нар шавь нарын хүзүүн дээр тавьж, Шүтээнийг юунд сорино вэ?
- 11 Харин Эзэн Есүс Христийн энэрлээр бид аврагдахын адил тэд ч бас аврагдана гэдэгт бид итгэдэг гэжээ.
- 12 Тэр үед цугласан олон бүгдээрээ чимээгүй болов. Тэгээд өөрсдөөр нь дамжуулан Шүтээн ямар шинж тэмдгүүд болон гайхамшгуудыг Жүүд бусчуудын дунд үйлдсэнийг ярьж буй Варнаавас, Паулос хоёрыг сонслоо.
- 13 Тэгээд тэр хоёрыг чимээгүй болсны дараа Иакоов хариулж, Эрчүүд ээ, ахан дүүс ээ, намайг сонсоно уу.
- 14 Шүтээн өөрийнхөө нэрийн төлөө Жүүд бусчуудаас хүмүүсийг авахаар тэдэн дээр анх хэрхэн зочилсныг Сиймон тунхагласан.
- 15 Мөн эш үзүүлэгч нарын үгс үүнтэй нийцдэг. Энэ нь,
- 16 Үүний дараа би эргэж ирнэ. Тэгээд Давийдийн нурсан асрыг дахин барина. Ингэж балгасыг нь дахин барих бөгөөд үүнийг би босгоно.
- 17 Энэ нь үлдсэн хүмүүс мөн миний нэрээр дуудагдсан тэр бүх Жүүд бусчууд Эзэнийг эрж хайж болохын тулд юм гэж энэ бүгдийг үйлдэж буй Эзэн хэлж байна хэмээн бичигдсэний дагуу аж.
- 18 Түүний бүх ажил дэлхийн эхлэлээс Шүтээнд мэдэгдэж байсан юм.
- 19 Иймээс Жүүд бусчуудын дундаас Шүтээн рүү эргэсэн тэдэнд бид төвөг удахгүй байя гэж би шийдэж байна.
- 20 Харин хиймэл дүрснүүдээс бузардахуй бас садар самуун бас боомилогдсон зүйлс бас цуснаас цээрлэ гэж тэдэнд бичье.
- 21 Учир нь эрт үеийн Мошээг номлодог хүмүүс хот бүрт байгаа. Тэрбээр шаббаат өдөр бүр синагогиудад уншигддаг гэв.
- 22 Тэгэхэд нь төлөөлөгчид болон ахлагч нар бас чуулган бүхэлдээ өөрсдөөсөө сонгосон эрчүүдийг Паулос, Варнаавас хоёртой хамт Антиохеиа руу явуулахыг сайшаалаа. Тэд нар нь ахан дүүсийн дунд гол эрчүүд болох Варсаваас гэгдсэн Иудаас мөн Сийлас юм.
- 23 Улмаар тэднээр дамжуулах захидлыг ийн бичжээ. Төлөөлөгчид, ахлагч нар болон ахан дүүсээс Антиохеиа, Сири, Киликиад байгаа Жүүд бус ахан дүүст мэндчилж байна.
- 24 Биднээс очсон хэд маань та нарт үгээр төвөг удан, Хөвч хөндүүлж бас хуулийг сахих ёстой гэж хэлэн та нарын сэтгэлийг үймүүлснийг бид сонслоо. Бид тэдэнд тийм тушаал өгөөгүй тул
- 25 сонгогдсон эрчүүдийг бидний хайрт Варнаавас, Паулос хоёрын хамт та нар луу явуулах нь санаа нэгтэй цуглаад байгаа бидэнд зүйтэй санагдлаа.
- 26 Энэ хоёр бол бидний Эзэн Есүс Христийн нэрийн төлөө амь амьдралаа зориулсан эрчүүд юм.
- 27 Тийм учраас бид Иудаас, Сийлас хоёрыг явууллаа. Тэд ч бас амаараа адил зүйлийг хэлнэ.
- 28 Учир нь та нарын дээр дараах шаардлагатай зүйлээс илүү ачааг тохохгүй байх нь Ариун Сүнсэнд бас бидэнд зөв санагдлаа.
- 29 Та нар хиймэл дүрснүүдэд өргөсөн хоол бас цус бас боомилогдсон зүйлс бас садар самуунаас цээрлэ. Хэрэв та нар өөрсдийгөө эдгээрээс хол байлгавал та нар сайн байна. Эрүүл энхийг хүсье.
- 30 Ийнхүү тэднийг явуулахад тэд Антиохеиад иржээ. Тэгээд тэд олон хүнийг цуглуулаад, захидлыг гардууллаа.
- 31 Тэгэхэд тэд уншаад, тайтгарлаасаа болоод баярлан хөөрөв.
- 32 Түүнчлэн өөрсдөө ч бас эш үзүүлэгч байсан Иудаас, Сийлас хоёр ахан дүүсийг олон үгээр урамшуулж бас батжуулжээ.
- 33 Тэгээд тэнд хэсэг байсных нь дараа тэднийг ахан дүүсээс төлөөлөгчид рүү амар тайван дотор явуулжээ.
- 34 Харин Сийласт тэнд үлдэх нь таашаагджээ.
- 35 Үүнчлэн Паулос, Варнаавас хоёр Антиохеиад үлдэн, бас өөр олны хамтаар Эзэний үгийг заан сургаж бас тунхагласаар байлаа.
- 36 Тэгээд Паулос хэдэн өдрийн дараа Варнааваст, Одоо дахин явж, Эзэний үгийг тунхагласан хот бүрт байгаа ахан дүүс дээрээ зочилж, тэдний ямаршуу байгааг харъя гэв.
- 37 Тэгэхэд Варнаавас өөрсөдтэйгөө хамт Мааркос гэгддэг Иоаннисийг авч явахаар шийджээ.
- 38 Харин Памфюлиагаас өөрсдөөс нь салж байсан бас өөрсөдтэй нь хамт энэ ажилд явж байгаагүй түүнийг авч явах нь сайнгүй гэж Паулос үзжээ.
- 39 Тэгээд тэдний хоорондох маргаан хурцадсанаар тэд нэг нэгнээсээ салж улмаар Варнаавас Мааркосыг аваад, Кипр лүү дарвуулт онгоцоор явжээ.
- 40 Харин Паулос Сийласыг сонгосон бөгөөд Шүтээний энэрэлд ахан дүүсээр даатгагдан явлаа.
- 41 Мөн тэрбээр чуулгануудыг батжуулсаар Сири болон Киликиагаар дайран өнгөрчээ.
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.