-
Acts 20
- 1 Улмаар үймээн шуугиан намжаагдсаны дараа Паулос шавь нарыг дуудан, тэднийг тэврэв. Тэгээд Македони руу явахаар хөдөллөө.
- 2 Ингээд тэрхүү бүс нутгаар явж бас тэдэнд маш их урам өгчихөөд, Грект иржээ.
- 3 Тэгээд тэнд гурван сар байв. Улмаар Сири рүү дарвуулт онгоцоор явах гэж байгаа түүнийг Жүүдүүд отон хүлээж байсан тул тэрбээр Македониар дамжин буцахаар боллоо.
- 4 Тэгэхэд Вээройагийн Соопатрос, Тэссалонийкийн Арийстархос, Сэкуундос хоёр бас Дээрвийн Гайос, Тимоотеос хоёр мөн Азийн Тюхикоос, Троофимос нар түүнийг Ази руу дагалджээ.
- 5 Тэд түрүүлж яваад, биднийг хүлээн Троаст байлаа.
- 6 Харин бид исгээгүй талхны өдрүүдийн дараа Фийлиппойгоос дарвуулт онгоцоор явж, тав дахь өдрөө Троаст тэдэн дээр очсон. Тэнд бид долоон өдөр байв.
- 7 Тэгээд долоо хоногийн эхний өдөр шавь нар талх хуваахаар цугларах үед маргааш нь хөдлөх гэж байсан Паулос тэдэнд сургаал номлосон бөгөөд шөнө дунд хүртэл яриагаа үргэлжлүүллээ.
- 8 Тэгэхэд тэдний цугласан байсан дээд давхрын өрөөнд олон дэнлүү байв.
- 9 Тэгтэл гүн нойронд автсан байсан Эвтюхос нэртэй нэгэн залуу цонхон дээр сууж байлаа. Тэгээд Паулос их удаан номлож байсан тул тэр нойронд дийлджээ. Тэгээд гурван давхраас доош уналаа. Улмаар үхсэнээр нь өргөж оруулав.
- 10 Тэгэхэд Паулос доош буугаад, түүн дээр унан улмаар тэврээд, Бүү түгш. Учир нь түүний амь дотор нь байна гэлээ.
- 11 Дараа нь тэр буцаж дээш гараад, талх хугалж улмаар хооллов. Тэгээд удаан хугацаагаар бүр үүр цайтал ярилаа. Ингээд тэр явав.
- 12 Тэгэхэд тэд нөгөө залууг амьд авчирсан бөгөөд багагүй тайвширсан байлаа.
- 13 Тэгээд бид дарвуулт онгоц руу түрүүлэн явж, Аассос руу залуурдлаа. Тэндээс Паулосыг авахаар төлөвлөсөн байв. Учир нь тэр өөрөө явган явахаар төлөвлөн, тийнхүү зохицуулсан байлаа.
- 14 Тэгээд тэр бидэнтэй Аассост уулзахад бид түүнийг аваад, Митюлийнид очсон.
- 15 Тэндээсээ дарвуулт онгоцоор явсаар дараа өдөр нь Хиосын эсрэг талд мөн дараа өдөр нь Саамост очоод, Трогюллионд үлдсэн. Тэгээд бид дараа өдөр нь Мийлитост очив.
- 16 Учир нь Паулос Азид цаг зарцуулахыг хүсээгүй учраас тэрбээр Ээфэсосын хажуугаар залуурдахаар шийдсэн байлаа. Яагаад гэвэл түүнд боломж олдвол Пентикостийн өдөр Иерусалимд байхаар яарчээ.
- 17 Тэгээд Мийлитосоос Ээфэсос руу хүн явуулж, чуулганы ахлагч нарыг дуудлаа.
- 18 Улмаар тэднийг түүн дээр ирэхэд тэр тэдэнд, Би Азид ирсэн анхны өдрөөсөө хойш бүхий л хугацаанд та нартай хамт хэрхэн байсныг минь та нар мэдэж байгаа.
- 19 Би бүхий л даруу байдал болон их нулимстайгаар мөн Жүүдүүдийн хуйвалдаанаас болоод надад ирсэн сорилтуудтайгаар Эзэнд үйлчилсээр байна.
- 20 Түүнчлэн та нарт ашиг тустай юуг ч би харамлаагүй харин та нарт харуулсан. Тэгээд та нарт олны дунд бас айлаас айлд заан сургаж,
- 21 Шүтээн рүү хандсан гэмшин эргэлтийг мөн бидний Эзэн Есүс Христ рүү хандсан итгэлийг Жүүдүүд болон Грекчүүдийн аль алинд нь гэрчилсэн.
- 22 Тиймээс одоо ажигтун, Иерусалимд надад юу тохиолдохыг мэдэхгүйгээр би сүнсэнд хүлэгдэн тийшээ явж байна.
- 23 Үүнээс гадна намайг хот бүрт хүлээснүүд бас дарамтууд хүлээж байгаа гэдгийг Ариун Сүнс гэрчилдэг.
- 24 Гэвч эдгээрийн нэг нь ч намайг ганхуулдаггүй бас би өөрийн амийг өөртөө эрхэмд тооцдоггүй. Энэ нь Шүтээний энэрлийн сайн мэдээг гэрчлэхээр Эзэн Есүсээс хүлээн авсан өөрийн замнал ба үйлчлэлийг баяр хөөртэй дуусгаж болохын тулд юм.
- 25 Тэгээд одоо ажигтун, Шүтээний хаанчлалыг дунд чинь номлож явсан миний царайг та бүгд цаашид харахгүй гэдгийг би мэдэж байна.
- 26 Тиймээс би бүх хүний цуснаас цэвэр гэдэгтээ энэ өдөр та нарыг гэрч болгож байна.
- 27 Учир нь би Шүтээний бүхий л зорилгыг та нарт тунхаглахаас буцаагүй.
- 28 Тийм учраас та нар өөрсдөдөө мөн Ариун Сүнс та нарыг дээр нь харгалзагч болгосон бүх сүрэгт, тэр өөрийнхөө цусаар худалдаж авсан Шүтээний чуулганыг тэжээхэд анхаарал тавь.
- 29 Яагаад гэвэл намайг явсны дараа хэрцгий чононууд сүргийг үл хэлтрүүлж та нарын дунд орно гэдгийг нь би мэдэж байна.
- 30 Мөн хүмүүс өөрсдийнхөө араас шавь нарыг дагуулахын тулд гажууд зүйлс ярьсаар та нарын дундаас босно.
- 31 Тийм учраас сонор сэргэг бай. Би гурван жилийн турш өдөр ч, шөнө ч хүн бүрт нулимстайгаар сануулахаа зогсоогоогүй гэдгийг сана.
- 32 Харин эдүгээ ахан дүүс ээ, би та нарыг Шүтээнд мөн та нарыг босгох бас ариусган тусгаарлагдсан бүх хүний дунд та нарт өв залгамжлалыг өгөх чадалтай түүний энэрлийн үгэнд даатгаж байна.
- 33 Би нэг ч хүний мөнгөн эсвэл алтан эдлэлд бас хувцсанд шунаагүй.
- 34 Тийм ээ, энэ хоёр гар миний хэрэгцээнүүдэд мөн надтай хамт байсан хүмүүст үйлчилсэн гэдгийг та нар өөрсдөө мэдэж байгаа.
- 35 Ийнхүү хөдөлмөрлөхдөө та нар сул доройг хэрхэн дэмжихийг бас Эзэн Есүс, Өгөх нь авахаас илүү жаргалтай гэдэг үгсийг хэрхэн хэлснийг санах ёстойг би бүх зүйлээр та нарт харуулсан гэлээ.
- 36 Тэр ийнхүү ярьчихаад, өвдөг сөгдөн, тэд бүгдийн хамт гуйлт хийжээ.
- 37 Тэгэхэд бүгд уйлж улмаар Паулосын хүзүүгээр тэврээд, түүнийг үнсэн,
- 38 цаашид царайг нь тэд харахгүй гэсэн түүний хэлсэн үгсээс болоод тэд илүүтэй гашууджээ. Улмаар тэд түүнийг дарвуулт онгоц хүртэл дагалдав.
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.