-
Acts 27
- 1 Тэгээд Итали руу дарвуулт онгоцоор бидний явах нь тодорхой болох үед тэд Паулос болон өөр хэдэн хоригдлыг Севастоосын цэргийн ангийн зуутын дарга Иулиос гэгчид тушаалаа.
- 2 Улмаар бид Адрамюттиноосын дарвуулт онгоцонд ороод, Азийн эргүүдийг даган хөвөхөөр зорин хөдөллөө. Бидэнтэй хамт Тэссалонийкийн нэгэн Македони хүн Арийстархос байсан.
- 3 Тэгээд бид дараа өдөр нь Сидоонд хүрлээ. Тэгэхэд Иулиос Паулост элэгсэг хандаж, түүнийг сэргээхээр нөхөд дээр нь очих чөлөө олгов.
- 4 Биднийг тэндээс хөдлөхөд салхи сөрүү байсан тул Киприйн урдуур хөвлөө.
- 5 Тэгээд бид Киликиа болон Памфюлиагийн тэнгисээр хөвөөд, Люкиагийн хот Мюрад очсон.
- 6 Тэгэхэд Итали руу хөвж явсан Александреиагийн дарвуулт онгоцыг зуутын дарга олоод, биднийг тэнд суулгав.
- 7 Тэгээд олон өдөр удаан хөвсөөр, бид Книйдост бараг очих гэж байтал салхи бидэнд боломж олгоогүй тул Крийтигийн урдуур Салмоони руу хөвсөн юм.
- 8 Ингээд түүгээр арайхийн өнгөрөөд, Сайн боомт гэж нэрлэгддэг нэгэн газарт очлоо. Үүний ойролцоо Ласаиа хот байсан.
- 9 Эдүгээ нэлээд хугацаа өнгөрсөн бас эдүгээ хөвөхөд аюултай болсон мөн мацаг барилт хэдийнээ өнгөрсөн байсан тул Паулос
- 10 тэдэнд, Эрхмүүд ээ, энэ аялал зөвхөн ачаа болон усан онгоцонд ч биш, харин бас бидний аминд ч гарзтай мөн их хохиролтой болох нь гэдгийг би харж байна гэж зөвлөжээ.
- 11 Гэвч зуутын дарга Паулосаар хэлэгдсэн эдгээр зүйлээс илүү залуурчин болон дарвуулт онгоцны эзэнд итгэлээ.
- 12 Түүнчлэн уг боомт нь өвөлжихөд тохиромжгүй байсан тул тэндээс хөдөлж, ямар нэг аргаар Фойникст хүрч чадвал тэнд өвөлжье гэж ихэнх нь зөвлөв. Энэ нь Крийтигийн нэгэн боомт бөгөөд баруун өмнөд болон баруун хойд чигт харсан байдаг аж.
- 13 Тэгээд өмнөдийн салхи зөөлөн үлээхэд тэд санаснаар нь болж байна гэж бодоод, тэндээс хөдлөн, Крийтигийн дэргэдүүр хөвөв.
- 14 Гэтэл төд удалгүй өөдөөс нь Евроклюдон гэдэг ширүүн салхи бослоо.
- 15 Улмаар дарвуулт онгоц туугдаж, салхийг сөрж чадахгүй болоход бид өөрөөр нь залууллаа.
- 16 Тэгээд Клауди гэдэг нэгэн арлын урдуур өнгөрч байхдаа аврах завийг тогтоох гэж бид маш их ажиллав.
- 17 Тэд үүнийг өргөчихөөд, туслах хэрэгслүүд ашиглан, дарвуулт онгоцонд бэхэлж уялаа. Мөн элсэн харгианд орчих вий хэмээн айсаар, дарвуулаа буулгав. Ийнхүү залууллаа.
- 18 Улмаар бид шуурганд маш хүчтэй цохигдсоор байсан тул дараа өдөр нь тэд дарвуулт онгоцыг хөнгөлөв.
- 19 Тэгээд гурав дахь өдөр нь бид дарвуулт онгоцны тоноглолыг гараараа авч хаялаа.
- 20 Улмаар нар ч, одод ч олон өдрөөр үзэгдээгүй бөгөөд багагүй шуурга биднийг нөмрөхөд аврагдах бүх найдвар маань тэгэхэд л үгүй болсон.
- 21 Харин хоол идэцгээлгүй удаан байсны дараа Паулос тэдний дунд зогсоод, Эрхмүүд ээ, та нар намайг сонсох хэрэгтэй байсан. Тэгвээс Крийтигээс хөдлөхгүй бас энэ гарз, хохирлыг үзэхгүй байх байсан.
- 22 Гэхдээ одоо урам зоригтой байхыг би та нарт уриалж байна. Учир нь дарвуулт онгоцноос өөр, та нарын аминд хүрэх ямар ч хохирол учрахгүй.
- 23 Яагаад гэвэл би харьяалагддаг бас миний үйлчилдэг Шүтээний элч энэ шөнө миний дэргэд зогсоод,
- 24 Паулос аа, бүү ай. Чи Кайсарын өмнө хүргэгдэх ёстой бөгөөд ажигтун, чамтай хамт дарвуулт онгоцонд яваа бүх хүнийг Шүтээн чамд өгсөн гэсэн.
- 25 Тиймээс эрхмүүд ээ, урам зоригтой бай. Яагаад гэвэл энэ нь надад хэлэгдсэний дагуу болно гэдэгт би Шүтээнд итгэж байна.
- 26 Гэхдээ бид нэгэн арал дээр хаягдах ёстой гэлээ.
- 27 Гэтэл арван дөрөв дэх шөнө болоход бидний дарвуулт онгоц Адриаст дээш, доош шидэгдэж байх зуур ямар нэг нутагт ойртлоо гэж шөнө дундын үед далайчид боджээ.
- 28 Тэгээд гүнийг хэмжсэн бөгөөд хорин алд байгааг олж мэдлээ. Улмаар жаахан цаашлаад, дахин хэмжихэд арван таван алд байгааг олж мэдэв.
- 29 Тэр үед бид хаднууд руу орчих вий хэмээн айж байлаа. Тэд хитэгнээс дөрвөн зангуу хаяад улмаар өдөр болохыг хүсэв.
- 30 Харин далайчид дарвуулт онгоцноос зугтахыг эрмэлзэн, завийг тэнгис рүү буулгахдаа хошууны хэсгээс зангуунууд буулгахыг оролдож байгаа мэт дүр эсгэжээ.
- 31 Паулос зуутын дарга болон цэргүүдэд, Энэ хүмүүс дарвуулт онгоцонд байхгүй л бол та нар аврагдаж чадахгүй гэлээ.
- 32 Тэр үед цэргүүд мөнөөх завины олснуудыг огтолж улмаар үүнийг унагаав.
- 33 Тэгээд өдөр болох гэж байхад Паулос бүх хүнд идэх юмнаас авахыг хүсэж, Энэ бол та нар идэх юмнаас авахгүйгээр хоолгүй байсаар бас үргэлжлүүлсээр байгаа арван дөрөв дэх өдөр.
- 34 Тиймээс би та нарыг идэх юмнаас авахыг гуйж байна. Яагаад гэвэл та нарын хэний ч толгойноос нэг үс ч унахгүй учраас энэ нь та нарын эрүүл байхын төлөө юм гэлээ.
- 35 Тэгээд тэр ийн хэлчихээд, талх аван, бүх хүний өмнө Шүтээнд талархав. Улмаар талхыг хугалаад, идэж эхлэв.
- 36 Тэгтэл тэд бүгд урам зоригтой болж бас идэх юмнаас авлаа.
- 37 Тэгэхэд бид бүгдээрээ хоёр зуун далан зургаан сэтгэл дарвуулт онгоцонд байв.
- 38 Тэгээд тэд хангалттай идчихээд, дарвуулт онгоцоо хөнгөлж, улаан буудайг тэнгист хаялаа.
- 39 Улмаар өдөр болоход тэд уг газрыг таньсангүй. Харин тэд эрэг бүхий жижиг буланг олж хараад, боломж байвал дарвуулт онгоцоо тийш нь гаргая гэж боджээ.
- 40 Тэгээд тэд зангуунуудаа татаж авчихаад, өөрсдийгөө тэнгист даатган, залуурын уяануудыг суллаж, гол дарвуулаа салхинд өргөөд, эрэг рүү болголоо.
- 41 Улмаар хоёр тэнгис уулзсан хэсэг рүү ороод, тэд дарвуулт онгоцыг хайргадуулчихав. Тэгтэл урд хэсэг нь зоогдож, хөдлөхгүй болжээ. Харин арын хэсэг нь давалгааны хүчинд эвдэрлээ.
- 42 Тэгэхэд цэргүүд хоригдлуудын хэн нэг нь сэлж гараад, зугтчих вий гэсэндээ тэднийг алахыг зорилго болгожээ.
- 43 Харин Паулосыг аврах хүсэлтэй байсан зуутын дарга тэднийг зорилгоос нь хориглов. Улмаар сэлж чаддагуудыг нь тэнгис рүү эхэлж ороод, газарт гарахыг тушаалаа.
- 44 Тэгэхэд үлдсэн хүмүүсийн зарим нь хавтангууд дээр, зарим нь дарвуулт онгоцны эвдэрхий хэсгүүд дээр байв. Тэгээд ийм явдал болсон юм. Бүгд газар дээр эсэн мэнд гарлаа.
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.