-
Acts 12
- 1 Эдүгээ тэр үеэр Ироодис хаан чуулганы заримд нь хор хүргэхээр гар сунгалаа.
- 2 Тэгээд тэрбээр Иоаннисийн ах Иакоовыг илдээр алжээ.
- 3 Улмаар Жүүдүүдэд энэ нь таалагдсаныг тэр харсан учраас Пээтросыг ч бас барихаар цаашлав. (Тэгэхэд исгээгүй талхны өдрүүд байжээ.)
- 4 Тэгээд тэр түүнийг баривчилчихаад, шоронд хийсэн бөгөөд дөрвөн дөрөвт цэрэгт мануулахаар түүнийг тушаалаа. Түүнийг Дээгүүр өнгөрөхийн дараа ард түмэн рүү аваачихаар төлөвлөсөн ажээ.
- 5 Ийнхүү Пээтрос шоронд хоригдсон байв. Харин түүний төлөөх чуулганы гуйлт Шүтээн рүү тасралтгүй хийгдэж байжээ.
- 6 Тэгээд түүнийг Ироодис авч явах гэж байсан яг тэр шөнө Пээтрос хоёр цэргийн дунд хоёр гинжээр гинжлэгдэн унтаж байлаа. Мөн харуулууд хаалганы өмнө шоронг манаж байв.
- 7 Тэгтэл ажигтун, Эзэний элч түүн дээр ирсэн бөгөөд шорон дотор гэрэл цацарлаа. Тэгээд тэрбээр Пээтросыг хажуу руу нь ёврон, түүнийг сэрээгээд, Хурдан бос гэв. Тэгэхэд гинжнүүд нь түүний гараас уналаа.
- 8 Улмаар мөнөөх элч түүнд, Бүсээ бүслээд, шаахайгаа үд гэхэд нь тэр тийн үйлдэв. Тэгтэл тэр түүнд, Хувцсаа өмсөөд, намайг дага гэлээ.
- 9 Тэгэхэд нь тэр гадагш гарч, түүнийг дагасан бөгөөд элчээр хийгдсэн нь бодитой байсан гэдгийг мэдсэнгүй. Харин үзэгдэл үзлээ гэж боджээ.
- 10 Тэгээд тэд нэг дэх, хоёр дахь харуулыг өнгөрөөд, хот руу хөтөлдөг төмөр дааман хаалга руу очив. Тэр дааман хаалга өөрөө тэдэнд нээгдлээ. Улмаар тэд гарч, нэг гудамжаар өнгөрчээ. Тэгтэл элч тэр даруй түүнээс холдон одлоо.
- 11 Тэгэхэд Пээтрос өөрийн сэхээтэй болоод, Эзэн өөрийн элчийг илгээн, намайг Ироодисийн гараас мөн Жүүд хүмүүсийн бүх горьдлогоос чөлөөлсөн гэдгийг би одоо гарцаагүй ойлголоо гэв.
- 12 Тэгээд тэр энэ зүйлийг эргэцүүлчихээд, Мааркос гэгдсэн Иоаннисийн ээж Марийагийн гэрт ирлээ. Тэнд олон хүн цуглаад, гуйлт хийж байжээ.
- 13 Тэгээд Пээтрос дааман хаалганы үүдийг тогшиход Рооди нэртэй шивэгчин охин чагнахаар очлоо.
- 14 Улмаар тэр Пээтросын дууг танихдаа баяр хөөрөөсөө болоод дааман хаалгыг нээлгүй харин гүйж ороод, дааман хаалганы өмнө Пээтрос зогсож байгааг хэлжээ.
- 15 Тэгтэл тэд түүнд, Чи солиорчээ гэв. Гэвч тэрээр үнэхээр тийм байсан гэж баталсаар байлаа. Тэгэхэд нь тэд, Тэр бол түүний элч нь гэжээ.
- 16 Харин Пээтрос үргэлжлүүлэн тогшив. Улмаар тэд хаалгыг нээхдээ түүнийг хараад, алмайран гайхлаа.
- 17 Харин тэр тэдэнд чимээгүй байхыг гараараа дохиод, өөрийг нь шоронгоос Эзэн хэрхэн гаргасныг тэдэнд ярив. Тэгээд тэр, Эдгээр зүйлийг Иакоов болон ахан дүүст хэл гэлээ. Ингээд тэр тэндээс хөдөлж, өөр газар луу явжээ.
- 18 Эдүгээ өдөр болмогц Пээтрост юу тохиолдсон талаар багагүй бужигнаан цэргүүдийн дунд болж байв.
- 19 Тэгэхэд Ироодис түүнийг хайсан бөгөөд олоогүй тул харуулуудыг байцааж улмаар тэднийг цаазлахыг тушаажээ. Тэгээд тэр Иудаиагаас Кайсаареиа руу уруудаад, тэнд үлдлээ.
- 20 Түүнчлэн Тюрос болон Сидооны хүмүүст Ироодис маш их уурласан байв. Харин тэд хааны унтлагын өрөөний албат Влаастосыг өөрсдийн андаа болгосон байсан тул амар тайвныг хүсэн санаа нэгтэйгээр түүн рүү иржээ. Учир нь энэ хааны улсаар тэдний улс тэжээгддэг байжээ.
- 21 Тэгээд товлосон өдөрт хааны өмсгөлөө өмссөн Ироодис хаан суудалдаа суун, тэдэнд үг хэлэв.
- 22 Тэгэхэд хүмүүс, Энэ дуу хоолой хүмүүнийх биш, шүтээнийх байна гэж орилолдлоо.
- 23 Тэгэхэд тэр даруй Эзэний элч түүнийг ниргэв. Учир нь тэрбээр Шүтээнд алдрыг өгөөгүй юм. Тэгээд өтнүүдэд идүүлэн, сүнсээ тавьжээ.
- 24 Харин Шүтээний үг өсөж бас үржив.
- 25 Тэгээд Варнаавас, Саулос хоёр үйлчлэлээ гүйцээчихээд, Мааркос гэгдсэн Иоаннисийг аван, Иерусалимаас буцлаа.
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.