-
Acts 19
- 1 Тэгэхэд ийм явдал болжээ. Аполлоосыг Кооринтост байх зуур Паулос өндөрлөг эргүүдээр өнгөрөн, Ээфэсост ирэв. Тэгээд хэдэн шавийг олоод
- 2 тэдэнд, Та нар итгэснээсээ хойш Ариун Сүнсийг хүлээн авсан уу? гэжээ. Тэгэхэд тэд түүнд, Ариун Сүнс байдаг эсэхийг бид огт дуулаагүй гэв.
- 3 Тэгтэл тэр тэдэнд, Тэгвэл та нар юу руу баптизм хийлгэсэн юм бэ? гэхэд тэд, Иоаннисийн баптизм руу гэлээ.
- 4 Тэгэхэд нь Паулос, Иоаннис өөрийнхөө дараа ирэх түүнд буюу Христ Есүст итгэх ёстойг хүмүүст хэлэн, үнэхээр гэмшин эргэлтийн баптизмаар баптизм хийсэн гэв.
- 5 Тэд үүнийг сонсчихоод, Эзэн Есүсийн нэрээр баптизм хийлгэжээ.
- 6 Улмаар Паулос тэдэн дээр гараа тавихад Ариун Сүнс тэдэн дээр ирэв. Тэгтэл тэд хэлүүдээр ярьж, эш үзүүллээ.
- 7 Тэгэхэд бүгд арван хоёр орчим эрчүүд байв.
- 8 Мөн тэрбээр синагогид орж, Шүтээний хаанчлалын талаарх зүйлсийн тухай учирлан мөн ятгасаар гурван сарын турш зоригтой ярьжээ.
- 9 Гэтэл зарим хүний сэтгэл хатуурсан бөгөөд үл итгэж улмаар цугласан олны өмнө энэхүү замыг бузар муугаар ярихад тэр тэднээс холдон явж, шавь нарыг тусгаарлаад, Тюраннос гэдэг хүний сургууль дээр өдөр бүр учирлан ярилаа.
- 10 Улмаар энэ нь хоёр жилийн турш үргэлжлэв. Тийнхүү Азид суурьшсан Жүүдүүд болон Грекчүүдийн аль аль нь бүгд Эзэн Есүсийн үгийг сонсжээ.
- 11 Түүнчлэн Шүтээн Паулосын гараар онцгой аугаа үйлсүүдийг үйлдлээ.
- 12 Тиймээс түүний биеэс алчуур болон хормогчийг нь өвчтөнүүд рүү авчирсан бөгөөд эмгэгүүд тэднээс зайлж бас ёрын муу сүнснүүд тэднээс гарч явав.
- 13 Тэгтэл чөтгөрийг зайлуулагч, хэрэн хэсдэг Жүүдүүдийн зарим нь, Бид Паулосын тунхагладаг тэр Есүсээр та нарт тушааж байна хэмээн ёрын муу сүнстэй хүмүүсийн дээр Эзэн Есүсийн нэрийг дуудахыг оролдов.
- 14 Мөн тахилч нарын ахлагч Жүүд хүн Скеюасын долоон хөвгүүн байсан бөгөөд тэд мөн адил үйлджээ.
- 15 Тэгэхэд нь ёрын муу сүнс хариулж улмаар, Би Есүсийг мэддэг. Бас Паулосыг танина. Харин та нар хэн юм бэ? гэлээ.
- 16 Тэгтэл дотроо ёрын муу сүнстэй мөнөөх эр тэдэн дээр үсрэн очоод, тэднийг эзэрхийлж, тэдний эсрэг хүчээр түрэмгийлсэн тул тэд мөнөөх байшингаас нүцгэн бас шархтай гарч зугтав.
- 17 Тэгээд энэ нь Ээфэсост суурьшдаг бүх Жүүдүүд болон Грекчүүдэд ч бас мэдэгдсэн байжээ. Улмаар тэд бүгдийн дээр айдас бууж улмаар Эзэн Есүсийн нэр агуу болгогджээ.
- 18 Түүнчлэн итгэсэн олон ирээд, өөрсдийн үйл хэргийг улайж бас илчиллээ.
- 19 Мөн ид шид ашигладаг байсан тэдний олон нь номнуудаа авчран, бүгдийн өмнө шатаалаа. Тэгэхэд тэд тэдгээрийн үнийг тооцсон бөгөөд тавин мянган мөнгөн зоос болохыг олж мэдэв.
- 20 Ийнхүү Шүтээний үг хүчтэйгээр өсөж улмаар эзэрхийллээ.
- 21 Тэгээд эдгээр зүйл дууссаны дараа Паулос Македони болон Ахаиагаар дайран өнгөрчихөөд, Иерусалим руу явахаар сүнсэн дотроо, Би тэнд очсоныхоо дараа Ромыг ч бас үзэх ёстой гэж шийдэв.
- 22 Тиймээс тэр өөртөө үйлчилсэн хүмүүсээс Тимоотеос, Ээрастос хоёрыг Македони руу явуулав. Харин өөрөө Азид хэсэг хугацаанд үлджээ.
- 23 Тэгтэл яг тэр үед энэхүү замын талаар багагүй үймээн дэгдэв.
- 24 Учир нь мөнгөний дархан Димийтриос нэртэй нэгэн эр Аартемист зориулан мөнгөн дуганууд бүтээсэн нь гар урчуудад багагүй ашиг авчиржээ.
- 25 Тэрбээр адилхан мэргэжилтэй ажилчдыг тэдний хамт цуглуулж улмаар, Эрхмүүд ээ, бид энэ ажлаар өөрсдийн хөрөнгөтэй болсныг та нар мэдэж байгаа.
- 26 Түүнчлэн гараар бүтээгдсэн тэдгээр нь шүтээнүүд биш хэмээн энэ Паулос зөвхөн Ээфэсост биш, бараг бүх Ази даяар ярьж, олон хүнийг ятгаж улмаар эргүүлснийг та нар харж бас сонсож байна.
- 27 Тиймээс зөвхөн бидний энэ урлал үнэ цэнэгүй болох аюулд байгаа юм биш, харин бүх Ази болон дэлхийн шүтдэг агуу эх шүтээн Аартемисийн сүм хүртэл дорд үзэгдэн, яруу алдар нь устгагдах гэж байна гэв.
- 28 Тэгэхэд тэд эдгээрийг сонсоод, хилэгнэлээр дүүрэн болж, Ээфэсосчуудын Аартемис бол агуу хэмээн хашгиралдлаа.
- 29 Улмаар хот бүхэлдээ будилаан самуунаар дүүргэгдэв. Тэгээд Паулосын хамтран аялагч Македонийн эрчүүд болох Гайос болон Арийстархосыг барьсан тэд санаа нэгтэйгээр театр луу яарлаа.
- 30 Тэгэхэд Паулос хүмүүсийн дунд явж орохыг хүсэхэд шавь нар түүнд үл зөвшөөрчээ.
- 31 Мөн түүний найзууд болох Азийн удирдагч хэдэн хүн түүнийг өөрөө театр луу очихгүй байхыг хүсэн, түүн рүү хүн явуулав.
- 32 Тэгэхэд чуулсан хүмүүсийн зарим нь нэг зүйлийг, зарим нь өөр зүйлийг хашгиралдаж байлаа. Яагаад гэвэл тэд будилж самуурсан байжээ. Түүнчлэн ихэнх нь яах гэж цугласнаа ч мэдэхгүй байжээ.
- 33 Тэгээд тэд Александросыг цугласан олноос татаж гаргахад, Жүүдүүд түүнийг урагш түлхэв. Тэгэхэд Александрос гараа дохин, өөрийгөө хүмүүст өмгөөлөхийг хүсжээ.
- 34 Харин тэд түүний Жүүд хүн байсныг нь мэдээд, хоёр цагийн турш, Ээфэсосчуудын Аартемис бол агуу гэж нэгэн дуугаар хашгиралдлаа.
- 35 Тэгэхэд нь хотын бичээч хүмүүсийг намжаачихаад, Ээфэсосын эрчүүд ээ, Ээфэсосчуудын хот бол агуу эх шүтээн Аартемисийг мөн Зевсээс унасан дүрийг шүтэгч гэдгийг мэддэггүй ямар хүн байдаг юм бэ?
- 36 Тиймээс эдгээр зүйл маргашгүй тул та нар тайван байх хэрэгтэй. Тэгээд юуг ч яаран бүү хий.
- 37 Учир нь та нарын авчирсан энэ эрчүүд сүмийг тоногчид ч биш бас та нарын эх шүтээнийг доромжлогчид ч биш.
- 38 Иймд хэрэв Димийтриос болон түүнтэй байгаа гар урчуудад хэн нэгний эсрэг асуудал байгаа бол хууль нээлттэй бас амбан захирагчид ч байна. Тэд нэгнийхээ эсрэг хэрэг мэдүүлэг.
- 39 Харин та нар өөр асуудлуудын талаар ямар нэг зүйл лавлаж байвал тэр нь хууль ёсны чуулганаар шийдвэрлэгдэнэ.
- 40 Яагаад гэвэл энэ өдрийн бослогоос болоод бид асуугдах аюултай. Гэтэл энэ үймээний талаар өчиг өгч болох ямар ч шалтгаан байхгүй байна гэлээ.
- 41 Тэгээд тэр ийн ярьчихаад, цуглааныг тараажээ.
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.