-
Mark 9
- 1 Тэгээд тэр тэдэнд, Үнэхээр би та нарт хэлье. Энд зогсож буй хүмүүсийн зарим нь Шүтээний хаанчлал хүч чадлын хамт ирэхийг харах хүртлээ үхэл амтлахгүй гэжээ.
- 2 Улмаар Есүс зургаан өдрийн дараа Пээтрос, Иакоов, Иоаннис нарыг дагуулаад, тусдаа тэдний хамт өндөр ууланд гарлаа. Тэгээд тэр тэдний өмнө хувирав.
- 3 Тэгэхэд хувцас нь гялалзсан, цас мэт цав цагаан болов. Дэлхий дээрх нэг ч угаагч ийм цагаан болгож чадахгүй.
- 4 Тэгтэл тэдэнд Элийа Мошээгийн хамт үзэгдсэн бөгөөд тэд Есүстэй ярилцаж байлаа.
- 5 Тэгэхэд Пээтрос хариулж Есүст, Раввий, бид энд байгаа нь сайн боллоо. Тиймээс бид гурван цацар хийе. Танд нэгийг, Мошээд нэгийг бас Элийад нэгийг гэв.
- 6 Учир нь тэд маш их айсан байсан тул тэр юу хэлэхээ мэдэхгүй байлаа.
- 7 Тэгтэл үүл гарч, тэднийг бүрхэв. Улмаар үүлнээс, Энэ бол миний хайртай Хүү. Түүнийг сонс гэх дуу хоолой гарлаа.
- 8 Тэгээд тэд гэнэт эргэн тойрноо хараад, өөрсөдтэй нь хамт зөвхөн Есүсээс өөр хэн ч байхгүйг мэдлээ.
- 9 Улмаар уулнаас буух зуураа, хүмүүний Хүүг үхэгсдээс босгогдох хүртэл харсан зүйлсээ хэнд ч хэлж болохгүйг тэр тэдэнд тушаав.
- 10 Тиймээс тэд энэ үгийг өөрсдөдөө хадгалж, үхэгсдээс босгогдоно гэдэг нь ямар утгатайг хоорондоо хэлэлцжээ.
- 11 Улмаар тэд, Эхлээд Элийа ирэх ёстой гэж бичээчид яагаад хэлдэг юм бэ? хэмээн түүнээс асуулаа.
- 12 Харин тэр хариулж тэдэнд, Үнэхээр Элийа эхэлж ирээд, бүх зүйлийг сэргээдэг. Түүнчлэн хүмүүний Хүү олон зүйлээр шаналж бас ад үзэгдэх ёстой гэж түүний тухай хэрхэн бичигдсэн байдаг билээ.
- 13 Харин би та нарт хэлье. Тэр Элийа үнэхээр ирсэн бөгөөд түүний талаар бичигдсэнчлэн хүмүүс хүссэн бүхнээ түүнд үйлдсэн гэв.
- 14 Тэгээд тэр шавь нар дээрээ ирэхдээ тэднийг тойрсон үй олон хүнийг бас тэдэнтэй хэлэлцэж байгаа бичээчдийг харлаа.
- 15 Тэгтэл бүх хүн түүнийг тэр даруй харчихаад, ихэд гайхан, түүн рүү гүйлдэн түүнтэй мэндэлжээ.
- 16 Тэгэхэд тэр бичээчдээс, Та нар тэдэнтэй юу хэлэлцэнэ вэ? гэж асуулаа.
- 17 Тэгтэл цугласан олноос нэг нь хариулж, Багш аа, би хэлгүй сүнстэй хүүгээ танд авчирлаа.
- 18 Тэгээд тэр түүнийг хаа ч хамаагүй эзэмдэж, түүнийг татвалзуулдаг. Улмаар тэр хөөс сахруулдаг, шүдээ хавирдаг бас хөшдөг. Тэгээд уг сүнсийг зайлуулахын тулд би таны шавь нартай ярьсан боловч тэд чадсангүй гэлээ.
- 19 Харин тэр түүнд хариулан, Ээ итгэлгүй үеийнхэн, би та нартай хамт хэр удаан байх билээ? Хэр удаан та нарыг тэвчих юм бэ? Түүнийг над руу авчир гэв.
- 20 Тэгэхэд тэд хүүг түүн дээр авчирлаа. Тэгээд тэрбээр хүүг харах үед сүнс түүнийг шууд татвалзуулжээ. Тэгтэл хүү газар унаж, хөөс сахруулан хөлбөрөв.
- 21 Тэгээд тэр эцгээс нь, Энэ түүнд ирснээс хойш хэр хугацаа болж байна? гэж асуув. Тэгэхэд тэр, Нялхаас нь.
- 22 Тэгээд түүнийг устгахын тулд гал руу бас ус руу байнга хаядаг. Үнэхээр та ямар нэгэн зүйл хийж чадах бол биднийг өрөвдөөч. Бидэнд туслаач гэлээ.
- 23 Харин Есүс түүнд, Хэрэв чи итгэж чадвал итгэдэг хүнд бүх зүйл боломжтой гэв.
- 24 Тэгэхэд мөнөөх хүүгийн эцэг тэр даруй хашгиран, Эзэн минь, би итгэж байна. Миний үл итгэлд туслаач гэж нулимстайгаар хэллээ.
- 25 Гэтэл Есүс хүмүүсийн гүйлдэн ирж буй хараад, бузар сүнсийг зандран түүнд, Хэлгүй, дүлий сүнс ээ, би чамд тушааж байна. Түүнээс гар. Цаашид түүн рүү бүү ор гэв.
- 26 Тэгтэл сүнс хашгирч, түүнийг ихэд татвалзуулаад, түүнээс гарлаа. Тэгэхэд хүү үхдэл мэт болов. Тиймээс олон хүн, Тэр үхчихлээ гэжээ.
- 27 Харин Есүс түүнийг гараас нь барьж, түүнийг өндийлгөв. Тэгэхэд тэр бослоо.
- 28 Тэгээд түүнийг айлд орсон байх үед шавь нар нь түүнээс, Бид яагаад түүнийг зайлуулж чадсангүй вэ? гэж хувьчлан асуув.
- 29 Тэгэхэд тэр тэдэнд, Гуйлт болон мацгаас өөр юугаар ч ийм төрлийг гаргаж чадахгүй гэлээ.
- 30 Тэгээд тэндээс тэд хөдөлж, Галийлаар дайрсан бөгөөд хэнд ч мэдэгдэхийг тэр хүссэнгүй.
- 31 Учир нь тэр шавь нартаа заан сургаж улмаар тэдэнд, Хүмүүний Хүү хүмүүсийн гарт тушаагдана. Улмаар тэд түүнийг алах бөгөөд тэр алагдсаныхаа дараа гурав дахь өдрөө босно гэлээ.
- 32 Харин тэд ярьсан зүйлийг нь ойлгоогүй бөгөөд түүнээс асуухаас эмээв.
- 33 Ингээд тэр Капернаумд ирлээ. Тэгээд айлд байхдаа тэр тэднээс, Зам зуур та нар хоорондоо юу гэж маргалдаад байсан бэ? гэж асуув.
- 34 Харин тэд дуугүй байлаа. Учир нь зам зуур тэд хоорондоо хэн нь хамгийн агуу талаар маргалджээ.
- 35 Улмаар тэр суугаад, арван хоёрыг дуудан тэдэнд, Хэн нэгэн тэргүүнд байхыг хүсвэл бүгдийн сүүлд бас бүгдийн үйлчлэгч байх болно гэв.
- 36 Тэгээд нэгэн хүүхдийг авчраад, тэдний дунд түүнийг зогсоолоо. Улмаар түүнийг тэврээд тэдэнд,
- 37 Ийм хүүхэд шиг нэгнийг миний нэрээр хүлээн авах хэн ч бай намайг хүлээн авч буй хэрэг. Мөн намайг хүлээн авах хэн ч бай намайг биш, харин намайг илгээсэн түүнийг хүлээн авч буй хэрэг гэв.
- 38 Тэгэхэд Иоаннис хариулж, түүнд, Багш аа, биднийг дагадаггүй нэг хүн таны нэрээр чөтгөрүүдийг зайлуулж байхыг бид харсан. Тэгээд тэр биднийг дагадаггүй учраас бид түүнийг хориглосон гэлээ.
- 39 Гэтэл Есүс, Түүнийг бүү хоригло. Яагаад гэвэл миний нэрээр гайхамшгийг үйлдэх атлаа төд удалгүй намайг муучилж чадах хүн байхгүй.
- 40 Учир нь бидний эсрэг биш хүн бидний талд байдаг.
- 41 Яагаад гэвэл та нарыг Христийнх гэдгээс болоод миний нэрээр та нарт аяга ус уулгах хэн ч бай тэр хүн, үнэхээр би та нарт хэлье, тэрбээр шагналаа огт алдахгүй.
- 42 Мөн надад итгэдэг багачуудын нэгийг бүдрүүлэх хэн ч бай түүний хувьд хүзүүндээ тээрмийн чулуу зүүлгээд, тэнгист хаягдах нь дээр.
- 43 Түүнчлэн гар чинь чамайг бүдрүүлбэл үүнийг таст. Там руу, бөхөөгдөшгүй гал руу явахдаа хоёр гартай байснаас амьдрал руу эрэмдэг орох нь чамд дээр.
- 44 Тэнд тэдний өт үхдэггүй бас гал нь бөхдөггүй.
- 45 Мөн хөл чинь чамайг бүдрүүлбэл үүнийг таст. Там руу, бөхөөгдөшгүй гал руу хаягдахдаа хоёр хөлтэй байснаас амьдрал руу доголон орох нь чамд дээр.
- 46 Тэнд тэдний өт үхдэггүй бас гал нь бөхдөггүй.
- 47 Бас нүд чинь чамайг бүдрүүлбэл үүнийг ухаж ав. Тамын гал руу хаягдахдаа хоёр нүдтэй байснаас Шүтээний хаанчлал руу нэг нүдтэй орох нь чамд дээр.
- 48 Тэнд тэдний өт үхдэггүй бас гал нь бөхдөггүй.
- 49 Учир нь хүн бүр галаар давслагдана. Мөн тахил болгон давсаар давслагдана.
- 50 Давс бол сайн. Харин давс давслаг чанараа алдвал үүнийг та нар юугаар амтлах вэ? Өөрсдөдөө давстай бай. Мөн нэг нэгтэйгээ эв найртай бай гэлээ.
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.