-
Mark 5
- 1 Улмаар тэд тэнгисийн нөгөө талд Гадариноосчуудын нутагт ирцгээв.
- 2 Тэгээд түүнийг завинаас буухад бузар сүнстэй нэгэн эр булшны хөшөөнүүд дундаас гарч ирэн, түүнтэй шууд тааралдлаа.
- 3 Тэрбээр булшны хөшөөнүүд дунд оромжтой бөгөөд түүнийг хэн ч, бүр гинжээр ч хүлж чаддаггүй байжээ.
- 4 Учир нь тэрбээр дөнгө болон гинжнүүдээр байнга хүлэгддэг байсан ч түүгээр гинжнүүд таслагдаж, дөнгөнүүд хэдэн хэсэг болгогддог байв. Мөн хэн ч түүнийг номхруулж чаддаггүй байжээ.
- 5 Бас тэрбээр ууланд мөн булшны хөшөөнүүд дунд өдөр шөнөгүй үргэлж хашгиран, өөрийгөө чулуугаар сийчдэг байлаа.
- 6 Харин тэрбээр Есүсийг холоос хараад гүйж, түүнд мөргөн
- 7 улмаар чанга дуугаар хашгираад, Хамгийн Дээд Шүтээний Хүү, Есүс ээ, би танд ямар хамаатай юм бэ? Намайг тарчлаахгүй гэж та Шүтээнээр амлаач гэжээ.
- 8 Учир нь тэр түүнд, Бузар сүнс чи, энэ хүнээс гар гэж хэлсэн байжээ.
- 9 Тэгээд түүнээс, Чиний нэр хэн бэ? гэж асуухад нь тэр, Миний нэр Легеон. Учир нь бид олуулаа гэж хариулжээ.
- 10 Улмаар тэрбээр өөрсдийг нь уг нутгаас явуулахгүй байхыг түүнээс ихэд хичээнгүйлэн гуйв.
- 11 Эдүгээ тэнд уулсын ойролцоо гахайн их сүрэг бэлчиж байлаа.
- 12 Тэгтэл бүх чөтгөр түүнээс, Биднийг тэр гахай руу илгээгээч. Тэгвэл бид тэдэн рүү оръё хэмээн хичээнгүйлэн гуйжээ.
- 13 Тэгэхэд нь Есүс тэдэнд шууд зөвшөөрлөө. Тэгтэл бузар сүнснүүд явж, гахай руу оров. Тэгэхэд мөнөөх сүрэг эгц уруу газраар доошоо тэнгис рүү ухасхийж (тэд ойролцоогоор хоёр мянга байжээ) улмаар тэнгист боомилогджээ.
- 14 Тэгтэл гахайг хариулж байсан хүмүүс зугтаж, үүнийг хот, хөдөөд ярив. Тэгэхэд хүмүүс юу болсныг харахаар явлаа.
- 15 Улмаар тэд Есүс дээр ирэв. Тэгээд чөтгөрт эзэмдүүлж, легеонтой байсан эрийг хувцас өмссөн бас эрүүл ухаантай сууж байхыг хараад, тэд айжээ.
- 16 Түүнчлэн үүнийг харсан хүмүүс тэдэнд чөтгөрт эзэмдүүлж байсан түүнд энэ явдал хэрхэн тохиолдсоныг бас гахайн талаар ярьжээ.
- 17 Тэгэхэд хүмүүс түүнээс өөрсдийнх нь хил хязгаараас гарч явахыг гуйж эхлэв.
- 18 Тэгээд түүнийг завинд ороход чөтгөрт эзэмдүүлж байсан мөнөөх эр өөртэй нь хамт байя гэж түүнээс гуйлаа.
- 19 Гэвч Есүс түүнд зөвшөөрсөнгүй. Харин түүнд, Гэр лүүгээ өөрийнхөн рүүгээ яв. Тэгээд Эзэн чамд ямар агуу зүйлс хийж өгснийг мөн чамайг өрөвдөн өршөөснийг тэдэнд ярь гэв.
- 20 Улмаар тэр яваад, Есүс өөрт нь ямар агуу зүйлс хийснийг Декааполист зарлаж эхлэв. Тэгэхэд бүгд гайхжээ.
- 21 Тэгээд Есүсийг завиар дахин нөгөө тал руу гатлах үед олон хүн түүн рүү цугларав. Тэгэхэд тэрбээр тэнгист ойрхон байлаа.
- 22 Тэгтэл, ажигтун, синагогийн удирдагчдын нэг Иаеирос гэдэг хүн ирэв. Тэгээд тэр түүнийг хараад, хөлд нь унаж
- 23 улмаар түүнээс, Бяцхан охин минь үхлийн ирмэгт байна. Би танаас гуйя, очоод гараа түүн дээр тавиач. Тэгвэл тэр эдгэрч, амьдрах болно хэмээн ихэд хичээнгүйлэн гуйв.
- 24 Тэгээд Есүс түүнтэй хамт явлаа. Тэгэхэд олон хүн түүнийг дагаж, түүнийг бүчин шахжээ.
- 25 Тэр үед нэгэн эмэгтэй арван хоёр жил цус алдалттай байсан
- 26 бөгөөд олон эмчийн олон зүйлээр зовж улмаар өөрт байсан бүхнээ үрсэн боловч юу ч дээрдэлгүй харин ч улам дорджээ.
- 27 Тэр эмэгтэй Есүсийн тухай сонсоод, шахцалдсан хүмүүсийн дундуур ард нь очиж, хувцсанд нь хүрлээ.
- 28 Учир нь тэр, Хэрэв би түүний хувцсанд хүрэх л юм бол эдгэрнэ гэж хэлсэн байжээ.
- 29 Тэгтэл эмэгтэйн цус алдалтын эх үүсвэр даруй хатав. Тэгээд тэрээр уг нэрвэгдлээс эдгэрснээ биедээ мэдэрчээ.
- 30 Тэгэхэд Есүс өөрөөсөө хүч гарсныг тэр даруй дотроо мэдээд, шахцалдсан хүмүүсийн дунд эргэн, Хэн миний хувцсанд хүрсэн бэ? гэв.
- 31 Тэгэхэд шавь нар нь түүнд, Цугласан олон таныг бүчин шахаж байгааг та харж байна. Гэтэл та, Хэн надад хүрэв? гэх юм гэлээ.
- 32 Тэгээд тэр үүнийг хийсэн эмэгтэйг харахын тулд эргэн тойрноо ажлаа.
- 33 Гэтэл өөртөө юу болсныг мэдэж байсан эмэгтэй айн, чичирсээр түүний өмнө ирж уналаа. Тэгээд түүнд бүх үнэнээ хэлэв.
- 34 Харин тэр түүнд, Охин минь, итгэл чинь чамайг аварлаа. Амар тайван дотор явж, нэрвэгдлээсээ салж эрүүл бай даа гэлээ.
- 35 Түүнийг ярьж байх зуур синагогийн удирдагчийн гэрээс хүн ирж, Охин чинь нас барчихлаа. Цаашид Багшид төвөг удаад яах вэ? гэв.
- 36 Гэтэл Есүс хэлсэн үгийг нь сонсонгуутаа синагогийн удирдагчид, Бүү ай. Зөвхөн итгэ гэлээ.
- 37 Тэгээд тэр өөрийг нь дагахыг Пээтрос, Иакоов, Иакоовын ах Иоаннис нараас өөр хэнд ч зөвшөөрсөнгүй.
- 38 Улмаар тэрбээр синагогийн удирдагчийн гэрт очоод, үймээн болон ихэд орилж уйлсан хүмүүсийг харжээ.
- 39 Тэгээд тэр дотогш ороод тэдэнд, Та нар юунд үймж бас уйлна вэ? Энэ охин үхээгүй, харин унтаж байна гэв.
- 40 Тэгтэл тэд түүнийг шоолон инээлдлээ. Харин тэр бүх хүнийг гаргаад, өөртэйгөө хамт байгсад болон охины эцэг, эхийг аваад, охины хэвтэж байсан газарт орлоо.
- 41 Тэгээд охины гараас бариад түүнд, Талитаа күүми гэв. Энэ нь, Охин минь, би чамд хэлж байна, бос гэж хөрвүүлэгддэг ажээ.
- 42 Тэгтэл охин тэр даруй босоод алхав. Учир нь тэр арван хоёр настай байжээ. Тэд асар их гайхшралаар алмайрлаа.
- 43 Тэгэхэд тэр тэдэнд үүнийг хэн ч мэдэх ёсгүй гэж хатуу тушаагаад, охинд идэх юм өг гэв.
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.