-
Mark 3
- 1 Тэгээд тэр дахиад синагогид оржээ. Тэгэхэд тэнд хатингаршсан гартай нэгэн эр байлаа.
- 2 Улмаар тэд түүнийг буруутгахын тулд шаббаат өдөр тэр эрийг эдгээх нь үү хэмээн түүнийг ажиглаж байв.
- 3 Тэгтэл тэр хатингаршсан гартай хүнд, Голд зогс гэлээ.
- 4 Тэгээд тэдэнд, Шаббаат өдрүүдэд сайныг үйлдэх эсвэл ёрын мууг үйлдэх, амийг аврах эсвэл алахын аль нь хуульд нийцтэй вэ? гэжээ. Харин тэд чимээгүй байлаа.
- 5 Тэгтэл тэр ууртайгаар тэднийг тойруулан харахдаа тэдний зүрх сэтгэлийн хатууд харамсан нөгөө эрд, Гараа сунга гэв. Тэгэхэд тэр сунгасан бөгөөд гар нь нөгөөх шигээ бүрэн сэргээгджээ.
- 6 Тэгтэл Фарисачууд гарч яваад, түүнийг хэрхэн хөнөөх тухай түүний эсрэг зөвлөгөөнийг тэр даруй Ироодисынхонтой хамт хийлээ.
- 7 Харин Есүс шавь нартайгаа тэнгис рүү явжээ. Тэгэхэд нь түүнийг Галийлаас, Иудаиагаас,
- 8 Иерусалимаас, Идумаиагаас, Иорданы чанадаас үй олон хүн дагав. Мөн Тюрос болон Сидоон хавийн үй олон хүн түүний хийсэн агуу зүйлсийг сонсоод, түүн дээр ирлээ.
- 9 Тиймээс цугласан олноос болоод тэдэнд бүчүүлэхгүйн тулд өөрийг нь нэг завь хүлээж байх хэрэгтэй хэмээн тэр шавь нартаа хэлсэн аж.
- 10 Яагаад гэвэл тэр олон хүнийг эдгээсэн учир нэрвэгдэлд байсан хүмүүс түүнд хүрэх гэж түүн рүү шавжээ.
- 11 Тэгтэл бузар сүнснүүд түүнийг хараад, өмнө нь унаж, Та бол Шүтээний Хүү гэж хашгирав.
- 12 Тэгэхэд тэр өөрийгөө мэдүүлэхгүй байхыг тэдэнд хатуу санууллаа.
- 13 Тэгээд тэрбээр уул руу өгссөн бөгөөд хүссэн хүмүүсээ дуудав. Тэгэхэд нь тэд түүн рүү иржээ.
- 14 Улмаар тэрбээр арван хоёрыг өөртэйгөө хамт байлгахын тулд мөн тэднийг номлуулахаар илгээхийн тулд
- 15 бас өвчнүүдийг эдгээж, чөтгөрүүдийг зайлуулах эрх мэдэлтэй болгохоор томилов.
- 16 Ингээд эдгээр нь түүний Пээтрос гэж нэрлэсэн Сиймон,
- 17 мөн Зеведаиосын Иакоов болон Иакоовын дүү Иоаннис буюу түүний тэднийг нэрлэснээр Боанергеес буюу Аянгын хөвгүүд,
- 18 мөн Андреас, Фийлиппос, Вартоломаиос, Маттаиос, Томаас, Алфаиосын хүү Иакоов, Таддаиос, Кананийтисийн Сиймон,
- 19 мөн Иудаас Искариотис нар бөгөөд тэр түүнээс урвасан. Улмаар тэд айлд орлоо.
- 20 Тэгтэл цугласан олон дахиад ирэв. Тиймээс тэд талх идэж ч чадсангүй.
- 21 Тэгэхэд энэ тухай ойрынхон нь сонсоод, түүнийг авчрахаар явлаа. Учир нь тэд, Тэр улайрчихжээ гэв.
- 22 Улмаар Иерусалимаас уруудаж ирсэн бичээчид, Тэр Вээлзэвүүлтэй. Тиймээс тэрбээр чөтгөрүүдийг чөтгөрүүдийн хунтайжаар хөөн зайлуулдаг гэлээ.
- 23 Тэгтэл тэр тэднийг дуудаад, тэдэнд зүйрлэлүүдээр хэлэхдээ, Сатаан Сатаанаа яаж хөөн зайлуулж чадах билээ?
- 24 Хэрэв хаанчлал өөрийнхөө эсрэг хуваагдвал тэр хаанчлал тогтнож чадахгүй.
- 25 Хэрэв айл өөрийнхөө эсрэг хуваагдвал тэр айл тогтнож чадахгүй.
- 26 Хэрэв Сатаан өөрийнхөө эсрэг босож улмаар хуваагдвал тэр тогтнож чадахгүй харин эцэс болно.
- 27 Хэн ч хүчтэй хүнийг эхлээд хүлэхгүйгээр хүчтэй хүний гэрт орж, эд агуурсыг нь бусниулж чадахгүй. Харин хүлбэл дараа нь түүний гэрийг бусниулна.
- 28 Үнэхээр би та нарт хэлье. Хүмүүний хөвгүүдийн хувьд бүх гэм, доромжлох аливаа шүтээнийг доромжлохуй нь уучлагдана.
- 29 Гэвч Ариун Сүнсний эсрэг доромжлох хүнд уучлал хэзээ ч байхгүй. Харин мөнхийн ялын аюулд байна гэлээ.
- 30 Яагаад гэвэл тэд, Тэрбээр бузар сүнстэй гэсэн юм.
- 31 Тэгтэл түүний дүү нар болон эх нь ирсэн бөгөөд гадаа зогсон, түүн рүү хүн илгээж, түүнийг дуудав.
- 32 Тэгэхэд цугласан олон түүнийг тойрон сууж байсан бөгөөд тэд түүнд, Ажигтун, гадаа таны эх болон таны дүү нар таныг хайж байна гэлээ.
- 33 Тэгтэл тэр тэдэнд, Хэн миний эх эсвэл дүү нар вэ? гэж хариулав.
- 34 Тэгээд тэр өөрийгөө тойрон суусан хүмүүсийг тойруулж хараад, Миний эх болон дүү нарыг харагтун!
- 35 Учир нь Шүтээний хүслийг биелүүлэх хэн ч бай тэр хүн миний ах, эгч, дүү болон эх мөн гэлээ.
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.