-
1 Corinthians 7
- 1 Эдүгээ та нарын надад бичсэн зүйлсийн хувьд гэвэл, эр хүн эмэгтэй хүнд хүрэхгүй байх нь сайн юм.
- 2 Гэвч садар самуунаас зайлсхийхийн тулд эр хүн бүр өөрийн эхнэртэй мөн эмэгтэй хүн бүр өөрийн нөхөртэй байг.
- 3 Зохих ёсны таашаалыг нөхөр нь эхнэртээ мөн үүнчлэн эхнэр нь ч бас нөхөртөө өгөг.
- 4 Эхнэрт өөрийн биеийн дээрх эрх мэдэл байдаггүй, харин нөхөрт нь байдаг. Мөн үүнчлэн нөхөрт өөрийн биеийн дээрх эрх мэдэл байдаггүй, харин эхнэрт нь байдаг.
- 5 Та нар мацаг барилт ба гуйлт руу өөр өөрийгөө зориулахын тулд хэсэг зуур санаа нэгтэйгээр татгалзахаас өөрөөр нэг нэгдээ бүү татгалз. Тэгээд та нарын биеэ хянах чадваргүй байдлаас болоод Сатаан та нарыг сорихгүйн тулд дахин нэгд.
- 6 Харин би үүнийг тушаал мэт биш, зөвшөөрөл мэт хэлье.
- 7 Учир нь бүх эрчүүд яг над шиг байгаасай гэж би хүсдэг. Гэвч хүн бүр, нэг нь ийм байдлаар мөн нөгөө нь тийм байдлаар Шүтээнээс өөртөө тохирсон бэлэгтэй байдаг.
- 8 Тиймээс би гэрлээгүй болон бэлэвснүүдэд нь, Тэд над шиг байвал энэ нь тэдэнд сайн гэж хэлж байна.
- 9 Харин тэд биеэ хорьж чадахгүй бол гэрлэг. Учир нь шатахаас гэрлэх нь дээр юм.
- 10 Мөн гэрлэсэнд нь би биш, харин Эзэн, Эхнэр нь нөхрөөсөө бүү салаг гэж тушааж байна.
- 11 Харин, хэрэв тэр салбал гэрлэхгүй үлдэг эсвэл нөхөртэйгөө эвлэрэг. Түүнчлэн нөхөр нь эхнэрээ бүү хөөг.
- 12 Харин үлдсэнд нь Эзэн биш, би хэлж байна. Ах дүүгийн хэн нэг нь үл итгэдэг эхнэртэй байгаад улмаар тэр эмэгтэйд түүнтэй хамт байх нь таалагдвал тэр эрэгтэй түүнийг бүү хөөг.
- 13 Мөн эмэгтэй хүн үл итгэдэг нөхөртэй байгаад улмаар тэр эрэгтэйд түүнтэй хамт байх нь таалагдвал тэр эмэгтэй түүнийг бүү орхиг.
- 14 Учир нь үл итгэгч нөхөр нь эхнэрээрээ ариусгагддаг мөн үл итгэгч эхнэр нь нөхрөөрөө ариусгагддаг. Эс бөгөөс та нарын хүүхдүүд цэвэр биш байхсан. Харин одоо тэд ариун юм.
- 15 Гэвч үл итгэдэг нь салбал салаг. Ийм тохиолдлуудад ах эсвэл эгч дүү маань хүлээсэн дор биш байна. Харин Шүтээн биднийг амар тайван руу дуудсан.
- 16 Учир нь эхнэр ээ, чи нөхрөө аврах эсэхээ хэрхэн мэдэх билээ? Эсвэл нөхөр өө, чи эхнэрээ аврах эсэхээ хэрхэн мэдэх билээ?
- 17 Харин Шүтээнээс өөрт нь хүртээсний дагуу, Эзэн өөрийг нь дуудсаны дагуу хүн бүр тийнхүү алхаг. Мөн би бүх чуулган дотор ингэж тушаадаг.
- 18 Хэн нэг нь хөвч хөндүүлсэн байхдаа дуудагдсан уу? Тэрбээр бүү хөвч хөндүүлээгүй болог. Хэн нэг нь хөвч үл хөндүүлэлтэнд байхдаа дуудагдсан уу? Тэр нь бүү хөвч хөндүүлэг.
- 19 Хөвч хөндүүлэлт бол юу ч биш бас хөвч үл хөндүүлэлт ч юу ч биш, харин Шүтээний тушаалуудыг сахих нь л юм.
- 20 Хүн бүр дуудагдахдаа байсан тэр дуудлагандаа хэвээр байг.
- 21 Чи боол байхдаа дуудагдсан уу? Үүнийгээ бүү хайхар. Харин чи эрх чөлөөтэй болгогдохоор болбол үүнийг илүүтэй ашигла.
- 22 Учир нь боол байхдаа Эзэн дотор дуудагдсан нь Эзэний эрх чөлөөт хүн мөн. Үүнчлэн бас эрх чөлөөт байхдаа дуудагдсан нь Христийн боол мөн.
- 23 Та нар үнээр худалдан авагдсан. Та нар хүмүүний боолууд бүү бай.
- 24 Ахан дүүс ээ, хүн бүр хаана дуудагдсан тэндээ Шүтээнтэй хамт байг.
- 25 Эдүгээ онгон хүмүүсийн талаарх Эзэний тушаал надад байхгүй. Гэсэн ч би итгэмжтэй байхаар Эзэний өршөөлийг авсан нэгний ёсоор өөрийн шүүлтийг хэлж өгье.
- 26 Тиймээс ийм байх нь хүмүүнд сайн гэж, энэ нь өнөөгийн шаардлагад сайн гэж би бодож байна.
- 27 Чи эхнэрт уяатай юу? Тайлагдахыг бүү эрмэлз. Чи эхнэрээс уяагдаагүй байна уу? Эхнэр бүү эрж хай.
- 28 Гэхдээ улмаар чи гэрлэвэл гэм үйлдсэн хэрэг биш. Мөн онгон бүсгүй гэрлэвэл тэрээр гэм үйлдсэн хэрэг биш. Гэсэн хэдий ч ийм нь махбоддоо зовлонтой байх болно. Харин би та нарыг гамнаж байна.
- 29 Гэвч би үүнийг хэлье. Ахан дүүс ээ, цаг хугацаа бол богинохон. Цаашид эхнэртэй нь ч эхнэргүй мэт,
- 30 мөн гашуудан уйлж байгаа нь ч гашуудан уйлаагүй мэт бас хөөрөн баярлаж байгаа нь хөөрөн баярлаагүй мэт мөн худалдан авч байгаа нь эзэмшээгүй мэт
- 31 түүнчлэн энэ дэлхийг ашиглаж байгаа нь хэт ашиглаагүй мэт байх болж байна. Учир нь энэ дэлхийн хэв маяг өнгөрөн одож байна.
- 32 Гэвч би та нарыг санаа зовнилгүй байгаасай гэж хүсдэг. Гэрлээгүй эр хүн Эзэнд хэрхэн таалагдаж болох вэ гэж Эзэнд харьяалагддаг зүйлст санаа тавьдаг.
- 33 Харин гэрлэсэн эр хүн эхнэртээ хэрхэн таалагдаж болох вэ гэж энэ дэлхийн зүйлст санаа тавьдаг.
- 34 Эхнэр ба онгон эмэгтэйн хооронд бас ялгаа байдаг. Гэрлээгүй эмэгтэй бие болон сүнсний аль алинаар нь ариун байж болохын тулд Эзэний зүйлст санаа тавьдаг. Харин гэрлэсэн эмэгтэй нөхөртөө хэрхэн таалагдаж болох вэ гэж энэ дэлхийн зүйлст санаа тавьдаг.
- 35 Гэхдээ би үүнийг та нар дээр урхи хаяхын тулд биш, харин та нарын ашиг тусын тулд хүндлүүштэй зүйлийн төлөө бас та нар Эзэнийг сатааралгүйгээр хүлээхийн төлөө ярьж байна.
- 36 Харин хэн нэг нь онгон охиндоо таагүй хандаж байна гэж өөрийгөө бодож байгаа бол, охин нь цэцэг шиг насаа өнгөрөөж байгаа бол улмаар хэрэгцээ нь тийнхүү шаардаж байгаа бол тэр эрэгтэй юу хүссэнээ хийг, тэрбээр гэм хийж буй хэрэг биш. Тэднийг гэрлүүлэг.
- 37 Харин ямар ч шаардлагагүй байгаад, зүрх сэтгэлдээ бат зогсож байгаа харин ч өөрийнхөө хүслээс дээгүүр хүч чадалтай байж улмаар өөрийн онгон охиныг хадгалж үлдэхээр зүрх сэтгэлдээ шийдэж буй хүн сайнаар үйлдэж буй хэрэг.
- 38 Тиймээс охиноо гэрлэлтэнд өгч байгаа нь сайнаар үйлдэж буй хэрэг. Харин охиноо гэрлэлтэнд өгдөггүй нь илүү сайнаар үйлдэж буй хэрэг.
- 39 Нөхрөө амьд байх хугацаанд эхнэр нь хуулиар хүлэгдсэн байдаг. Харин нөхөр нь үхвэл тэрээр зөвхөн Эзэн дотор хүссэн хүнтэйгээ гэрлэх эрх чөлөөтэй болно.
- 40 Гэвч миний шүүлтээр бол уг эмэгтэй тэр хэвээрээ үлдвэл илүү жаргалтай байна. Мөн надад ч бас Шүтээний Сүнс байгаа гэж би боддог.
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.