-
Matthew 8
- 1 Түүнийг уулнаас бууж ирэхэд маш олон хүн түүнийг дагав.
- 2 Тэгтэл ажигтун, уяман өвчтэй нэгэн хүн ирээд түүнд мөргөн, Эзэн, хэрэв та хүсвэл намайг цэвэр болгож чадна шүү дээ гэжээ.
- 3 Тэгэхэд нь Есүс гар сунган түүнд хүрч, Би хүсэж байна. Чи цэвэр бол гэв. Гэтэл тэр даруй түүний уяман өвчин цэвэр боллоо.
- 4 Тэгээд Есүс түүнд, Харагтун, хүнд бүү хэл. Харин замаараа явж, өөрийгөө тахилчид үзүүл. Тэгээд тэдэнд гэрчлэл болгож Мошээгийн тушаасан өргөлийг өргө гэв.
- 5 Тэгээд Есүсийг Капернаум руу ороход зуутын нэгэн дарга түүн дээр ирээд, түүнийг гуйн шалж
- 6 улмаар, Эзэн, миний зарц саа өвчин тусаад, аймшигтай шаналан, гэрт хэвтэж байна гэв.
- 7 Тэгэхэд нь Есүс түүнд, Би очиж, түүнийг эдгээе гэлээ.
- 8 Зуутын дарга хариулан, Эзэн, би таныг дээвэр доороо оруулах үнэ цэнэгүй. Харин зөвхөн үг хэлээч. Тэгвэл миний зарц эдгэрнэ.
- 9 Учир нь би бол эрх мэдэл дор байдаг хүн. Миний дор цэргүүд бий. Тэгээд би нэгэнд нь Яв гэхэд тэр явдаг. Мөн нөгөөд нь Ир гэхэд тэр ирдэг. Бас боолдоо, Үүнийг хий гэхэд тэр хийдэг гэв.
- 10 Есүс үүнийг сонсоод гайхан, дагаж байсан хүмүүстээ, Үнэхээр би та нарт хэлье. Би ийм агуу итгэлийг бүр Израйльд ч олоогүй.
- 11 Эдүгээ би та нарт хэлье. Яагаад гэвэл өрнө, дорноос олон хүн ирж, Аврахаам, Ицхаак болон Иакоов нартай хамт тэнгэрийн хаанчлалд сууна.
- 12 Харин хаанчлалын хүүхдүүд гаднах харанхуй руу хаягдана. Тэнд уйлаан болон шүд хавиралт байх болно гэв.
- 13 Тэгээд Есүс зуутын даргад, Замаараа яв. Тийнхүү чиний итгэснээр чамд биелэгдэнэ гэж хэлэв. Ингээд яг тэр цагт түүний зарц эдгэрчээ.
- 14 Дараа нь Есүс Пээтросийн гэрт ирээд, эхнэрийнх нь ээж халууран хэвтэж байгааг харав.
- 15 Тэгээд түүний гарт хүрмэгц халуун нь түүнийг орхилоо. Тэгээд тэр эмэгтэй босож, тэдэнд үйлчилжээ.
- 16 Үдэш болоход чөтгөртэй олон хүнийг түүн рүү авчирцгаав. Тэгэхэд нь тэр, сүнснүүдийг үгээрээ зайлуулж мөн өвчтэй байсан бүгдийг эдгээлээ.
- 17 Энэ нь, Тэр өөрөө бидний сул дорой байдлуудыг авч мөн өвчнүүдийг үүрсэн гэж эш үзүүлэгч Ишаиагаар хэлүүлсэн нь биелэгдэхийн тулд болой.
- 18 Тэгээд Есүс өөрийг нь тойрсон маш олон хүнийг харахдаа нөгөө тал руу явах тушаал өгчээ.
- 19 Гэтэл нэг бичээч ирээд түүнд, Багш аа, таныг хаашаа ч явсан би дагая гэв.
- 20 Тэгэхэд Есүс түүнд, Үнэгнүүд нүхтэй, тэнгэрийн шувууд үүртэй. Харин хүмүүний Хүүд толгой тавих газар үгүй гэлээ.
- 21 Тэгтэл түүний шавь нараас өөр нэг нь түүнд, Эзэн, эхлээд явж, эцгийгээ оршуулахыг надад зөвшөөрөөч гэжээ.
- 22 Гэтэл Есүс түүнд, Намайг дага. Тэгээд үхэгсэд үхэгсдээ оршуулаг гэж хэлэв.
- 23 Ийнхүү түүнийг завинд ороход шавь нар нь түүнийг дагажээ.
- 24 Тэгтэл ажигтун, тэнгист асар хүчтэй шуурга болж улмаар завь давалгаануудад хучигдав. Харин тэр унтаж байлаа.
- 25 Тэгэхэд шавь нар нь ирээд, түүнийг сэрээж, Эзэн, биднийг авраач. Бид сүйрэх нь гэв.
- 26 Харин тэр тэдэнд, Өчүүхэн итгэлтнүүд ээ, та нар юунд айна вэ? гэлээ. Тэгээд тэр босож, салхи болон тэнгисийг зэмлэв. Тэгэхэд тэнд маш тогтуун боллоо.
- 27 Тэгтэл хүмүүс, Энэ ямар гээч хүн бэ? Салхи болон тэнгис хүртэл түүнд дуулгавартай байх юм! хэмээн гайхав.
- 28 Тэгээд түүнийг нөгөө талд Гергесиноосчуудын нутагт ирэхэд булшны хөшөөнүүд дундаас чөтгөр шүглэсэн хоёр хүн гарч ирэн, түүнтэй тааралдав. Тэд дэндүү догшин учраас тэр замаар хэн ч өнгөрдөггүй байжээ.
- 29 Тэгтэл ажигтун, тэд, Шүтээний Хүү Есүс ээ, бид танд ямар хамаатай юм бэ? Та биднийг цагаас нь өмнө тамлахаар энд ирээ юү? гэж хашгирав.
- 30 Тэгэхэд бэлчиж буй олон гахайтай сүрэг тэднээс зайдуухан байжээ.
- 31 Улмаар чөтгөрүүд, Хэрэв биднийг зайлуулах гэж байгаа юм бол гахайн сүрэг рүү явахыг бидэнд зөвшөөрөөч гэж түүнээс гуйв.
- 32 Тэгэхэд нь тэр, Яв гэж тэдэнд хэлжээ. Тийнхүү тэд гарч, гахайн сүрэг рүү явлаа. Тэгтэл ажигтун, гахайн сүрэг бүхэлдээ эгц уруу газраар доошоо тэнгис рүү ухасхийж, усанд үхэв.
- 33 Гэтэл тэдгээрийг хариулж байсан хүмүүс зугтааж, өөрсдийн замаар хот руу явлаа. Тэгээд чөтгөрүүд шүглэгсдэд юу тохиолдсоныг бас бүгдийг ярьжээ.
- 34 Тэгтэл ажигтун, хот бүхэлдээ Есүстэй уулзахаар ирэв. Улмаар түүнийг хараад, хил хязгаараасаа явахыг түүнээс хичээнгүйлэн гуйжээ.
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.