-
John 13
- 1 Эдүгээ энэ дэлхий дээрх өөрийнхнөө хайрласан, эцэс хүртэл тэднийг хайрласан Есүс энэ дэлхийгээс Эцэг рүү явах цаг нь ирснийг дээгүүр өнгөрөх баярын өмнө мэджээ.
- 2 Тэгээд оройн зоог дуусаж байхад түүнээс урвах Сиймоны хүү Иудаас Искариотисийн зүрх сэтгэлд элээ аль хэдийн орсон байжээ.
- 3 Эцэг бүх зүйлийг гарт нь өгсөн гэдгийг мөн Шүтээнээс ирсэн бас Шүтээн рүү явж байна гэдгээ Есүс мэдэж байлаа.
- 4 Тэрбээр оройн хоолноос босож, хувцсаа хажуудаа тавив. Тэгээд алчуур аван, өөртөө бүсэллээ.
- 5 Дараа нь саванд ус хийж, шавь нарынхаа хөлийг угааж эхэлсэн бөгөөд бүсэлсэн байсан алчуураараа арчив.
- 6 Тэгээд тэрбээр Сиймон Пээтрос руу очлоо. Тэгэхэд Пээтрос түүнд, Эзэн, та миний хөлийг угаах гэж үү? гэв.
- 7 Есүс хариулж улмаар түүнд, Чи одоо миний юу хийж байгааг мэдэхгүй. Харин үүний дараа мэдэх болно гэлээ.
- 8 Пээтрос түүнд, Та хэзээ ч миний хөлийг угаахгүй гэхэд Есүс түүнд, Хэрэв би чамайг угаахгүй бол чамд надтай хамаатай хэсэг байхгүй гэж хариулав.
- 9 Сиймон Пээтрос түүнд, Эзэн, зөвхөн миний хөлийг ч биш бас гар мөн толгойг минь гэлээ.
- 10 Есүс түүнд, Угаалгасан хүн хөлөөс бусдыг нь угаалгах шаардлагагүй. Үнэндээ бүхэлдээ цэвэр байдаг. Тэгээд та нар цэвэр гэхдээ бүгд биш гэв.
- 11 Учир нь тэр өөрөөс нь хэн урвахыг мэдэж байсан юм. Тийм учраас тэр, Та нар бүгдээрээ цэвэр биш гэжээ.
- 12 Ингээд тэр тэдний хөлийг угаасны дараа хувцсаа авч дахин суугаад тэдэнд, Би та нарт юу хийж өгснийг мэдэж байна уу?
- 13 Та нар намайг Багш бас Эзэн гэж дууддаг бөгөөд та нар зөв хэлдэг. Учир нь Би мөн.
- 14 Тэгвэл та нарын Эзэн бас Багш би хөлийг чинь угаасан бол та нар ч бас нэг нэгнийхээ хөлийг угаах ёстой.
- 15 Учир нь би та нарт үлгэр жишээ өглөө. Энэ нь би та нарт үйлдсэн шиг та нар ч бас үйлдэхийн тулд юм.
- 16 Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье. Боол бол эзнээсээ илүү агуу биш. Мөн илгээгдсэн хүн өөрийг нь илгээсэн нэгнээс илүү агуу биш.
- 17 Хэрэв та нар эдгээр зүйлийг мэддэг бол эдгээрийг үйлдвээс жаргалтай байна.
- 18 Би бүгдийн чинь тухай яриагүй байна. Би хэнийг сонгосноо мэддэг. Харин энэ нь, Надтай хамт талх иддэг нэгэн миний эсрэг өсгийгөө өргөсөн хэмээх бичвэр биелэгдэхийн тулд юм.
- 19 Эдүгээ энэ зүйл болохоос өмнө та нарт хэлж байгаа нь ийм зүйл болоход та нар, Би бол тэр гэдэгт итгэж болохын тулд юм.
- 20 Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье. Миний илгээсэн хэнийг ч болов хүлээн авч буй хүн намайг хүлээн авч буй хэрэг. Түүнчлэн намайг хүлээн авч буй хүн намайг илгээсэн түүнийг хүлээн авч буй хэрэг гэв.
- 21 Есүс ингэж хэлэхдээ сүнсэн дотроо шаналж байсан юм. Тэгээд гэрчлэн, Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье. Та нарын нэг надаас урвах болно гэлээ.
- 22 Тэгэхэд шавь нар хэний тухай ярьж байгаад нь эргэлзэн, нэг нэг рүүгээ харав.
- 23 Эдүгээ шавь нарынх нь нэг Есүсийн энгэрт налсан байжээ. Түүнийг Есүс хайрладаг байсан.
- 24 Тиймээс түүн рүү Сиймон Пээтрос, хэн нэгний тухай тэр ярьсан нь хэн болохыг асуугаач гэж дохив.
- 25 Тэгэхэд Есүсийн цээж рүү нь налж хэвтсэн тэр түүнд, Эзэн, тэр хэн юм бэ? гэлээ.
- 26 Есүс, Би талхны хэлтэрхийг авч дүрээд хэнд өгнө энэ нь тэр юм гэж хариулав. Тэгээд талхны хэлтэрхийг дүрэн, Сиймоны Иудаас Искариотист өглөө.
- 27 Улмаар талхны хэлтэрхийний дараа түүн рүү Сатаан оров. Тэгэхэд Есүс түүнд, Чи хийж байгаагаа түргэн хий гэлээ.
- 28 Эдүгээ тэрбээр үүнийг юуны төлөө түүнд хэлснийг хооллохоор хажуулсан нэг ч хүн мэдсэнгүй.
- 29 Учир нь Иудааст мөнгөний уут байдаг тул Есүс түүнд, Бидэнд баяраар хэрэгтэй зүйлийг худалдаж ав гэж эсвэл түүнийг ядууст ямар нэг зүйл өг гэж хэллээ хэмээн тэдний зарим нь бодсон юм.
- 30 Тэгээд талхны хэлтэрхийг авсан тэр шууд гарч явав. Тэгэхэд шөнө байлаа.
- 31 Тийнхүү түүнийг гарч явахад Есүс, Одоо хүмүүний Хүү алдаршуулагдаж байна. Мөн түүний дотор Шүтээн алдаршуулагдаж байна.
- 32 Хэрэв Шүтээн түүний дотор алдаршуулагдвал Шүтээн ч бас өөрийнхөө дотор түүнийг алдаршуулах бөгөөд түүнийг тэр даруй алдаршуулна.
- 33 Бяцхан хүүхдүүд ээ, цаашид би та нартай хэсэг зуур байна. Та нар намайг эрж хайна. Мөн би Жүүдүүдэд, Миний явах газар луу та нар очиж чадахгүй гэж хэлж байсныхаа адил одоо ч бас би та нарт хэлж байна.
- 34 Би та нарт, Та нар нэг нэгнээ хайрла гэдэг, бүр би та нарыг хайрласан шиг та нар ч бас нэг нэгнээ хайрла гэдэг шинэ тушаалыг өгч байна.
- 35 Хэрэв та нар нэг нэгнээ хайрлавал үүгээр чинь та нарыг миний шавь нар мөн гэдгийг бүгд мэднэ гэлээ.
- 36 Сиймон Пээтрос түүнд, Эзэн, та хаашаа явж байгаа юм бэ? гэхэд нь Есүс түүнд, Миний явж буй газар луу чи намайг одоо дагаж чадахгүй. Харин намайг хожим дагана гэж хариулав.
- 37 Пээтрос түүнд, Эзэн, би яагаад таныг одоо дагаж чадахгүй гэж? Би таны төлөө амиа тавина гэлээ.
- 38 Есүс түүнд, Чи миний төлөө амиа тавих юм уу? Үнэхээр, үнэхээр би чамд хэлье. Чи намайг гурвантаа үгүйсгэх хүртэл азарган тахиа донгодохгүй гэж хариулав.
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.