-
Romans 11
- 1 Тэгвэл би хэлье. Шүтээн өөрийн ард түмнийг зайлуулсан уу? Огтхон ч үгүй. Учир нь би ч бас Аврахаамын үр удмын, Бэниамин овгийн Израйль хүн.
- 2 Шүтээн урьдаас мэдэж байсан өөрийн ард түмнийг зайлуулаагүй. Элийагийн тухай бичвэр юу гэж хэлдгийг та нар мэдэхгүй гэж үү? Тэрбээр Шүтээнд Израйлийн эсрэг,
- 3 Эзэн, тэд эш үзүүлэгч нарыг тань алсан бөгөөд тахилын ширээнүүдийг тань нураасан. Улмаар би ганцаар үлдсэн бөгөөд тэд амийг минь эрж байна гэж хэлэн хэрхэн зуучиллаа даа.
- 4 Харин түүнд хэлсэн Шүтээний хариу юу байсан бэ? Баалын дүрсэнд өвдөг сөгдөөгүй тэдгээр долоон мянган эрийг би өөртөө үлдээсэн гэсэн.
- 5 Ийнхүү яг үүнчлэн өнөө үед ч бас энэрлийн сонголтын дагуу үлдэгсэд бий.
- 6 Улмаар сонголт нь энэрлээр юм бол цаашид үйлсүүдээс биш байна. Эс бөгөөс энэрэл нь цаашид энэрэл биш. Харин үйлсүүдээс юм бол энэ нь цаашид энэрэл биш байна. Эс бөгөөс үйлс нь цаашид үйлс биш.
- 7 Тэгвэл яах вэ? Израйль эрж хайсан зүйлээ олж аваагүй. Харин сонгогдсон нь үүнийг олж авсан бөгөөд үлдсэн нь
- 8 энэ өдрийг хүртэл сохор болгогдсон (энэ нь, Шүтээн тэдэнд унтаа байдлын сүнс, харахгүй нүд, сонсохгүй чих өгсөн гэж бичигдсэний дагуу ажээ).
- 9 Мөн Давийд, Тэдний ширээ өөрсдөд нь урхи бас занга бас бүдрүүлэх саад бас хариу шан болог.
- 10 Тэдний нүд юм харахгүйн тулд харанхуйлагдаг. Мөн нуруу нь үргэлж бөхийг гэсэн байдаг.
- 11 Тэгвэл би хэлье. Тэд бүдэрсэн нь унах ёстойн тулд уу? Огтхон ч үгүй. Харин тэдний атаархлыг өдөөхийн тулд аврал тэдний уналтаар дамжин Жүүд бусчуудад иржээ.
- 12 Эдүгээ, хэрэв тэдний уналт нь дэлхийн баялгууд мөн тэдний уруудалт нь Жүүд бусчуудын баялгууд юм бол тэдний дүүрэн байдал нь хэчнээн илүү агууг байлгах вэ?
- 13 Учир нь би Жүүд бусчууд руу томилогдсон төлөөлөгчийн хувиар Жүүд бусчууд та нартай ярьж байна. Би алба үйлчлэлээ эрхэмд тооцдог.
- 14 Миний махбод болсон тэдний атаархлыг ямар нэг аргаар өдөөвөл улмаар тэднээс заримыг нь аварч болох юм.
- 15 Учир нь тэдний гологдолт нь дэлхийн эвлэрэл юм бол тэдний хүлээн авагдалт нь үхэгсдээс амьдрал руу байхаас өөр юу байх билээ?
- 16 Учир нь анхны жимс ариун бол бөөн нь ч бас ариун байна. Мөн үндэс нь ариун бол мөчрүүд ч ийм байна.
- 17 Гэтэл чидуны мөчрүүдийн зарим нь таслагдсан бөгөөд тэдгээрийн оронд зэрлэг чидуны мод болох чи залгагдан, уг модны үндэс ба шимээс хүртэлцэж байгаа юм бол
- 18 мөчрүүдийн өөдөөс бүү сайрх. Харин чи сайрхваас, чи үндсийг бус, харин үндэс чамайг тээдэг шүү.
- 19 Тиймээс, Би залгагдаж болохын тулд тэр мөчрүүд таслагдсан гэж чи хэлнэ.
- 20 Тийм ээ. Тэд үл итгэлээс болоод таслагдсан харин чи итгэлээр зогсож байна. Бүү ихэрх харин эмээгтүн.
- 21 Учир нь угаас байсан мөчрүүдийг Шүтээн хэлтрүүлээгүй юм бол чамайг ч бас хэлтрүүлэхгүй байх вий.
- 22 Тиймээс Шүтээний элэгсэг байдал болон хатуурхлыг ажигтун. Үнэндээ хатуурхал нь унасан тэдгээрийн дээр харин элэгсэг байдал нь хэрэв чи түүний элэгсэг байдал дотор байсаар байвал чам дээр байна. Эс бөгөөс чи ч бас таслагдана.
- 23 Мөн тэд ч бас үл итгэл дотроо үлдэхгүй бол залгагдах болно. Учир нь Шүтээн тэднийг дахин залгах чадвартай.
- 24 Яагаад гэвэл угаас зэрлэг байсан чидунаас таслагдсан чи сайн чидун модонд угаас биш байдлаар залгагдсан юм бол угаас байснууд нь өөрсдийн чидун модонд хэр зэрэг илүүтэй залгагдах вэ?
- 25 Учир нь ахан дүүс ээ, Израйлийн хэсэгт нь сохор байдал тохиолдоод байгаа нь Жүүд бусчуудын дүүрэн байдал ирэх хүртэл юм гэдэг энэ нууцын талаар мэдэхгүй байхыг чинь би хүсэхгүй байна. Эс бөгөөс та нар өөрсдийнхөөрөө мэргэн болчихвий.
- 26 Тэгээд бүх Израйль ийн аврагдана. Энэ нь, Чөлөөлөгч Сионоос гарч ирэх бөгөөд Иакоовоос сүсэг бишрэлгүй байдлыг эргүүлнэ.
- 27 Учир нь тэдний гэмүүдийг зайлуулахдаа тэдэнд өгөх миний гэрээ бол энэ юм гэж бичигдсэний дагуу билээ.
- 28 Сайн мэдээний хувьд, тэд та нараас болоод дайснууд юм. Харин сонголтын хувьд, тэд эцэг өвгөдөөсөө болоод хайрлагдагсад мөн.
- 29 Учир нь Шүтээний бэлгүүд болон дуудлага нь буцалтгүй байдаг.
- 30 Яагаад гэвэл та нар өнгөрсөн үеүдэд Шүтээнд итгээгүй байсан боловч одоо тэдний үл итгэлээр дамжуулан өршөөлийг хүртээд байгаа шиг,
- 31 эдүгээ тэд ч бас ийнхүү итгээгүй байгаа нь та нар дахь өршөөлөөр дамжуулан тэд ч бас өршөөл хүртэж болохын тулд юм.
- 32 Учир нь Шүтээн бүх хүнд өршөөл хүртээхийн тулд бүгдийг нь үл итгэл дотор хашсан.
- 33 Шүтээний мэргэн ухаан, мэдлэг хоёрын баялгуудын гүнийг ээ! Түүний шүүлтүүд хэчнээн тайлагдашгүй бас арга замууд нь хэчнээн илрүүлэгдэшгүй юм бэ!
- 34 Учир нь Эзэний оюун бодлыг хэн мэдсэн юм бэ? Эсвэл хэн түүний зөвлөгч байсан юм бэ?
- 35 Эсвэл хэн түүнд эхэлж өгчихөөд, өөртөө эргүүлж төлүүлэх юм бэ?
- 36 Яагаад гэвэл бүх зүйл түүнээс бас түүгээр мөн түүний төлөө байдаг. Түүн рүү яруу алдар үүрд байх болно. Аминь.
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.