-
Revelation of John 18
- 1 Тэгээд эдгээр зүйлийн дараа агуу эрх мэдэлтэй өөр нэгэн элч тэнгэрээс буухыг би харлаа. Улмаар түүний сүр жавхаанд дэлхий гэрэлтүүлэгдэв.
- 2 Тэгээд тэрбээр агуу дуу хоолойгоор ийн маш хүчтэй хашгирлаа. Агуу Вавилоон нурлаа, нурлаа. Улмаар чөтгөрүүдийн оромж мөн бузар сүнс бүрийн шорон түүнчлэн бузар бас жигшмээр шувуу бүрийн тор боллоо.
- 3 Яагаад гэвэл түүний садарлалын хилэгнэлийн дарснаас бүх үндэстэн ууж мөн дэлхийн хаад түүнтэй садарлан бас дэлхийн худалдаачид түүний тансаглалуудын бялхсан байдлаас баяжжээ гэв.
- 4 Тэгтэл өөр нэгэн дуу хоолой тэнгэрээс ийн хэлэхийг би сонсов. Миний хүмүүс, та нар түүний гэмүүдээс хүртэлцэхгүйн тулд бас түүний гамшгуудыг хүлээж авахгүйн тулд түүнээс гарч ирэгтүн.
- 5 Учир нь түүний гэмүүд тэнгэрт хүрсэн бөгөөд хорон муу үйлсүүдийг нь Шүтээн санасан.
- 6 Та нарт хариу барьсан шиг нь түүнд хариу барь. Тэгээд түүнд хоёр дахинг, үйлсүүдийнх нь дагуу хоёр дахинг барь. Дүүргэсэн аяганд нь түүнд хоёр дахин дүүргэ.
- 7 Өөрийгөө хэр их алдаршуулж бас тансагласан тэр хэрээр нь түүнд тарчлал ба гашуудлыг өгөгтүн. Яагаад гэвэл тэр зүрх сэтгэлдээ, Би хатан сууж байгаа бөгөөд бэлэвсэн биш. Бас гашуудал үзэхгүй гэдэг.
- 8 Тийм учраас түүний гамшгууд, үхэл ба гашуудал мөн өлсгөлөн нэг өдрийн дотор ирэх болно. Тэгээд тэрээр галаар хуу шатаагдана. Учир нь түүнийг шүүж байгаа Эзэн Шүтээн хүчтэй.
- 9 Мөн эмэгтэйтэй садарласан бас тансагласан дэлхийн хаад түүний шаталтын утааг харахдаа түүний төлөө уйлж бас түүний төлөө гашуудан орилох болно.
- 10 Түүний тарчлалаас болсон айдсаас болоод хол зогсоод, Агуу хот Вавилоон, хүчирхэг хот гаслантай яа, гаслантай яа! Яагаад гэвэл чиний шүүгдэлт нэг цагийн дотор ирчихлээ гэнэ.
- 11 Тэгэхэд дэлхийн худалдаачид түүний төлөө уйлж бас гашуудах болно. Яагаад гэвэл хэн ч цаашид тэдний эд барааг,
- 12 алт ба мөнгөн бас үнэт чулуун бас сувдан бас нарийн маалинган бас нил ягаан бас торгон бас час улаан бас бүх анхилам үнэрт модон эд барааг бас бүх төрлийн зааны ясан сав бас бүх төрлийн үнэт модон бас гуулин бас төмрөн бас гантиган сав
- 13 бас шанц бас үнэртнүүд бас анхилуун тоснууд бас гүгэл бас дарс бас тос бас сайн гурил бас буудай бас амьтад бас хоньд бас морьд бас тэрэгнүүд бас боолууд бас хүмүүний сэтгэлүүдийг худалдан авахгүй.
- 14 Мөн сэтгэл чинь шунасан жимснүүд чамаас салан оджээ. Түүнчлэн тансаг бас гял цал бүх зүйл чамаас салан одсон бөгөөд тэдгээрийг чи цаашид хэзээ ч олохгүй.
- 15 Эмэгтэйгээр баяжсан эдгээр зүйлийн худалдаачид түүний тарчлалаас болсон айдсаасаа болоод уйлж бас гашуудаж орилон, хол зогсоод
- 16 улмаар, Нарийн маалинга бас нил ягаан ба час улаанаар хувцаслаж бас алт болон үнэт чулуунууд мөн сувднуудаар гоёдог байсан агуу хот гаслантай яа, гаслантай яа! гэнэ.
- 17 Учир нь ийм агуу баялгууд ганцхан цагийн дотор үгүй боллоо. Тэгэхэд ахмад бүр мөн хөлөг онгоцнууд доторх бүх зорчигч бас далайчид түүнчлэн тэнгисээр аялж худалдаа хийдэг болгон хол зогсжээ.
- 18 Улмаар тэд түүний шаталтын утааг харах үедээ, Ямар хот энэ агуу хот шиг билээ! гэж хашгирав.
- 19 Тэгээд тэд өөрсдийн толгой дээр шороо цацан, Үнэ цэнэтэй байдлаас нь болоод тэнгист хөлөг онгоцнуудтай бүхэн өөрөөр нь баяжсан энэхүү агуу хот гаслантай яа, гаслантай яа! Яагаад гэвэл тэр ганцхан цагийн дотор үгүйрүүлэгдэж байна гэж хашгиран, уйлан мөн гашуудан ориллоо.
- 20 Тэнгэр болон ариун төлөөлөгчид мөн эш үзүүлэгч нар аа, түүнээс болоод баярлан хөөр. Учир нь Шүтээн түүнээс та нарын өшөөг авлаа.
- 21 Тэгтэл нэгэн хүчирхэг элч агуу тээрмийн чулуу шиг чулууг авч улмаар тэнгис рүү хаяхдаа, Ийнхүү агуу хот Вавилоон хүч түрэмгийллээр нураагдлаа. Тэгээд цаашид хэзээ ч олдохгүй.
- 22 Тэгээд ятгачид ба хөгжимчид бас лимбэчид болон бүрээчдийн дуу хоолой чиний дотор цаашид хэзээ ч сонсогдохгүй. Ямар ч урлалын нэг ч урлаач чиний дотор цаашид хэзээ ч олдохгүй. Бас тээрмийн чулууны дуу чимээ чиний дотор цаашид хэзээ ч сонсогдохгүй.
- 23 Түүнчлэн дэнгийн гэрэл чиний дотор цаашид хэзээ ч гэрэлтэхгүй. Мөн болзоот залуу болон сүйт бүсгүйн дуу хоолой чиний дотор цаашид хэзээ ч сонсогдохгүй. Яагаад гэвэл чиний худалдаачид дэлхийн агуу хүмүүс байсан. Яагаад гэвэл чиний мэргэ төлгөнүүдээр бүх үндэстэн мэхлэгдсэн.
- 24 Бас эш үзүүлэгч нарын болон ариун хүмүүсийн мөн дэлхий дээр харгисаар алагдсан бүгдийн цус түүний дотроос олдсон юм гэв.
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.