-
John 12
- 1 Дараа нь Есүс дээгүүр өнгөрөхөөс зургаа хоногийн өмнө Витаниа руу явлаа. Тэнд нас барчихсан байсан Лаазарос байлаа. Тэрбээр түүнийг үхэгсдээс босгосон юм.
- 2 Тэгэхэд тэд түүнд оройн хоол тэнд хийж өгсөн бөгөөд Маарта үйлчилжээ. Харин түүнтэй хамт хажуулан хооллож байсан хүмүүсийн нэг нь Лаазарос байлаа.
- 3 Тэр үед Марийа маш үнэтэй, цэвэр нардын анхилуун тосноос нэг лийтраг аваад, Есүсийн хөлийг тосолж улмаар хөлийг нь үсээрээ арчив. Тэгэхэд гэр анхилуун тосны үнэрээр дүүргэгдлээ.
- 4 Тэгтэл түүний шавь нарын нэг, түүнээс урвах Сиймоны Иудаас Искариотис,
- 5 Юунд энэ анхилуун тосыг гурван зуун динаарионоор зараад, мөнгийг нь ядууст өгсөнгүй вэ? гэлээ.
- 6 Гэхдээ үүнийг тэр ядуусыг хайхарсандаа бус, харин хулгайч байсан тул хэлсэн ажээ. Мөн түүнд уут байсан бөгөөд дотор нь хийснийг авч явдаг байв.
- 7 Тэгэхэд Есүс, Түүнийг орхи. Тэр үүнийг миний оршуулгын өдөрт зориулж хадгалсан юм.
- 8 Учир нь ядуус та нартай хамт үргэлж байдаг. Харин би та нарт үргэлж байхгүй гэлээ.
- 9 Түүний тэнд байсныг Жүүдүүдээс олон хүн тийнхүү мэдлээ. Тэгээд тэд зөвхөн Есүсээс болоод биш, харин үхэгсдээс түүний босгосон Лаазаросыг бас харахаар ирэв.
- 10 Гэтэл ахлах тахилч нар Лаазаросыг ч бас алахын тулд зөвлөлджээ.
- 11 Яагаад гэвэл түүнээс болоод Жүүдүүдээс олон нь явж улмаар Есүст итгэжээ.
- 12 Баярт ирсэн байсан олон хүн Есүсийг Иерусалим руу дараа өдөр нь ирж явааг сонсоод,
- 13 дал модны мөчрүүд авч улмаар түүнийг угтахаар очоод, Осаннаа. Эзэний нэрээр ирж байгаа Израйлийн Хаан ерөөлтэй еэ гэж хашгиралдав.
- 14 Тэр үед Есүс залуу илжиг олчихоод, түүний дээр суусан нь,
- 15 Сионы охин, бүү ай. Ажигтун, Хаан чинь илжигний дудран дээр суугаад ирж явна хэмээн бичигдсэний дагуу ажээ.
- 16 Тэгэхэд шавь нар нь эхэндээ эдгээр зүйлийг ойлгосонгүй. Харин Есүс алдаршуулагдахад эдгээр зүйл түүний тухай бичигдсэн байсныг мөн өөрсдөө эдгээрийг түүнд хийж өгснөө тэд тэр үед санажээ.
- 17 Түүнчлэн Лаазаросыг тэрбээр үхэгсдээс босгож, булшнаас дуудан гаргах үед түүнтэй хамт байсан хүмүүс гэрчилсэн юм.
- 18 Үүнээс болоод хүмүүс түүнтэй бас уулзав. Яагаад гэвэл тэд түүнийг ийм гайхамшиг бүтээсэн гэдгийг сонсжээ.
- 19 Тиймээс Фарисачууд хоорондоо, Та нар ямар ч ашиг олоогүй гэдгээ харж байна уу? Үзэгтүн, түүний хойноос дэлхий дагаж байна гэлцэв.
- 20 Тэгэхэд мөргөх гэж баярт ирсэн хүмүүсийн дунд хэдэн Грек хүн байжээ.
- 21 Тэгээд тэд Галийлийн Витсайдагийнх болох Фийлиппос руу ирээд, Эрхэм ээ, бид Есүсийг хармаар байна гэж түүнээс гуйв.
- 22 Фийлиппос очоод, Андреаст хэлжээ. Улмаар Андреас, Фийлиппос хоёр цааш нь Есүст хэллээ.
- 23 Тэгэхэд нь Есүс тэдэнд, Хүмүүний Хүү алдаршуулагдах тэр цаг ирж байна.
- 24 Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье. Буудайн үр газарт унаж үхэхгүй бол энэ нь дангаараа л үлддэг. Харин үхвэл их жимсийг гаргадаг.
- 25 Амиа хайрладаг хүн үүнийгээ алдах болно. Тэгээд энэ дэлхийд амиа үзэн яддаг хүн үүнийгээ мөнхийн амьдрал руу хадгална.
- 26 Хэрэв хэн нэгэн надад үйлчилбэл намайг дагаг. Тэгээд би хаана байна тэнд бас миний зарц байх болно. Хэрэв хэн нэгэн надад үйлчилбэл Эцэг минь түүнийг өргөмжилнө.
- 27 Одоо миний сэтгэл түгшиж байна. Тэгээд би юу гэх вэ? Эцэг минь, энэ цагаас намайг авраач. Гэхдээ үүний төлөө би энэ цаг руу ирсэн.
- 28 Эцэг минь, нэрээ алдаршуулаач гэж хариулжээ. Тэгтэл тэнгэрээс, Би алдаршуулсан. Бас дахин алдаршуулах болно гэх дуу хоолой гарав.
- 29 Дэргэд нь байсан хүмүүс тийнхүү сонсохдоо тэнгэр дуугарлаа гэжээ. Бусад нь, Элч түүнтэй ярьсан гэлээ.
- 30 Есүс хариулж улмаар, Энэ дуу хоолой надаас болоод биш, харин та нарын төлөө гарсан.
- 31 Эдүгээ бол энэ дэлхийн шүүлт юм. Одоо энэ дэлхийн хунтайж зайлуулагдах болно.
- 32 Тэгээд би хэрэв газраас өргөгдвөл бүгдийг өөртөө татах болно гэв.
- 33 Тэгэхэд тэр ямар үхлээр үхэхээ илэрхийлж, үүнийг хэлсэн юм.
- 34 Хүмүүс түүнд хариулан, Христ мөнх оршдог гэж бид хуулиас сонссон. Гэтэл та хэрхэн, Хүмүүний Хүү өргөгдөх ёстой гэж хэлнэ вэ? Хэн энэ хүмүүний Хүү юм бэ? гэлээ.
- 35 Тэгтэл Есүс тэдэнд, Цаашид энэхүү гэрэл хэсэг зуур та нартай хамт байна. Та нарт гэрэл байгаа дээр алх. Эс бөгөөс та нарыг харанхуй нөмөрнө. Яагаад гэвэл харанхуйд алхаж буй хүн хаашаа явж буйгаа мэддэггүй.
- 36 Та нар гэрлийн хүүхдүүд болохын тулд та нарт гэрэл байгаа дээр энэхүү гэрэлд итгэ гэжээ. Есүс эдгээр зүйлийг хэлчихээд улмаар явж, тэднээс нуугджээ.
- 37 Хэдийгээр тэрбээр ийм олон гайхамшгийг тэдний өмнө бүтээсэн ч тэд түүнд итгэсэнгүй.
- 38 Энэ нь эш үзүүлэгч Ишаиагаар, Эзэн, бидний мэдээнд хэн итгэсэн бэ? Мөн Эзэний мутар хэнд илчлэгдсэн бэ? хэмээн хэлэгдсэн нь биелэгдэхийн тулд байлаа.
- 39 Тийм учраас тэд итгэж чадсангүй. Яагаад гэвэл Ишаиа цааш нь,
- 40 Тэр тэдний нүдийг сохор болгож бас зүрх сэтгэлийг нь хатууруулжээ. Энэ нь тэд нүдээрээ харахгүй, зүрх сэтгэлээрээ ойлгохгүй бас үл өөрчлөгдөж улмаар би тэднийг эдгээхгүйн тулд юм гэсэн.
- 41 Түүний сүр жавхааг хараад, түүний тухай ярихдаа Ишаиа эдгээр зүйлийг хэлсэн ажээ.
- 42 Гэсэн хэдий ч ахлах тахилч нарын дундаас бас олон хүн түүнд итгэжээ. Гэвч тэд Фарисачуудаас болоод синагогиос хөөгдөхгүйн тулд үүнийгээ илэрхийлсэнгүй.
- 43 Учир нь тэд Шүтээний магтаалаас илүү хүмүүсийн магтаалд дурлажээ.
- 44 Тэгээд Есүс хашгирч улмаар, Надад итгэж буй нь надад бус, харин намайг илгээсэн түүнд итгэж буй хэрэг.
- 45 Түүнчлэн намайг харж буй нь намайг илгээсэн түүнийг харж буй хэрэг.
- 46 Би энэ дэлхийд ирж байгаа гэрэл. Энэ нь надад итгэдэг хэнийг ч болов харанхуйд байлгахгүйн тулд юм.
- 47 Тэгээд хэн нэг нь миний үгсийг сонсоод үл итгэвэл би түүнийг шүүхгүй. Учир нь би энэ дэлхийг шүүхээр бус, харин энэ дэлхийг аврахаар ирсэн.
- 48 Надаас татгалзаж, миний үгсийг хүлээн авдаггүй хүнд түүнийг шүүх нэгэн бий. Миний хэлсэн тэр үг, яг энэ л түүнийг сүүлчийн өдөрт шүүх болно.
- 49 Яагаад гэвэл би өөрөөсөө яриагүй. Харин намайг илгээсэн Эцэг тэр л, миний юу хэлэх бас юу ярих тушаалыг надад өгсөн.
- 50 Түүнчлэн түүний тушаал бол мөнхийн амьдрал мөн гэдгийг би мэднэ. Тиймээс миний ярих юуг ч бай Эцэг надад хэлсэнчлэн би тийнхүү ярьдаг гэлээ.
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Mongolian King James Version (monkjv - 1.4)
2020-04-03Mongolian (mn)
Mongolian King James Version
The New Testament
Copyright © 2011-2015 Mongolian Team
Post Box 1167, Central Post Office , UlaanBaatar 15160, Mongolia
Tel: 9919-8221
http://www.mongolianteam.org/
Permission granted to the CrossWire Bible Society to use and distribute the Mongolian KJV as a SWORD module.- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible.Mongolian
- Distribution Abbreviation: MonKJV
License
Copyrighted; Permission to distribute granted to CrossWire
Source (OSIS)
http://www.mongolianteam.org/
- history_1.0
- (2012-02-25) Initial release
- history_1.1
- (2012-02-29) Added Galatians
- history_1.2
- (2012-04-16) Added Ephesians & added OSIS elements for Words of Jesus and transChange
- history_1.3
- (2012-06-28) Fixed the quote elements in Luke.18.19 and 20 to make valid OSIS
- history_1.4
- (2020-04-03) Rebuilt from OSIS derived from 27 USFM files dated 2015-03-04
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.